Монгол Улсын Сангийн яам - Ministry of Finance Mongolia

Монгол Улсын Сангийн яам - Ministry of Finance Mongolia Монгол Улсын Сангийн яам

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. -“Ганг...
26/08/2026

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

-“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна.

-Биржийн арилжаанд оролцсон ААН-ийн дэнчингийн 90 хувийг буцааж шилжүүлнэ.

-Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо.

-Түүхий сүүний урамшууллыг литрийг нь 1000 төгрөгөөр тооцов.

-Хүнсний ногооны 70 хувийг дотоодоос бүрэн хангана.

🪩https://mongolia.gov.mn/news/view/27764

🔴САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАААзийн хөгжлийн банк (А...
26/08/2026

🔴САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Дэд ерөнхийлөгч Скотт Моррис Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор Монгол Улсад айлчилж байна.

Өнөөдөр /2026.08.26/ Сангийн сайд З.Мэндсайхан түүнийг хүлээн авч уулзсан бөгөөд АХБ-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн талаар ярилцлаа.

Тодруулбал, Монгол Улсад нэн шаардлагатай байршлуудад сургууль, цэцэрлэг болон эмнэлэг барих, онцгой байдлын байгууллагуудыг тоног төхөөрөмжөөр хангах төслүүдийн талаар санал солилцов.

Түүнчлэн Монгол Улс Төв Азийн Эдийн засгийн хамтын ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн Сайд нарын уулзалтыг 2026 онд даргална. Энэ уулзалт Улаанбаатар хотноо 09 дүгээр сарын 28-аас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд болно.

Энэ хүрээнд АХБ-ны Ерөнхийлөгч Масато Канда Монгол Улсад айлчлал хийхээр төлөвлөж байгаа бөгөөд талууд айлчлалын үеэр Монгол Улс болон АХБ хоорондын хамтын ажиллагаа, стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцэнэ.

Мөн цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм. Уулзалтын үеэр Сангийн сайд төслүүдийг шуурхай эхлүүлж, хэрэгжилтийг бүрэн хангана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

25/08/2026

: ГАН ГАЧГИЙН ТЭСВЭРТЭЙ БАЙДЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН АЛБАН ЁСНЫ НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ.

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Усны өдрийн хүрээнд “Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сан (DRIF)”-гийн албан ёсны нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Нээлтийн арга хэмжээнд COP17 хурлын даргалагч Монгол Улсыг төлөөлж Сангийн дэд сайд Б.Хулан оролцов.

Тус санг Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар болон Олон улсын ган гачгийн тэсвэртэй байдлын холбооны дэмжлэгтэйгээр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Глобал механизмын газраас үүсгэн байгуулж байгаа бөгөөд ган гачгийн тэсвэртэй байдал, тэр дундаа усны аюулгүй байдал, тогтвортой хөдөө аж ахуй, газрын нөхөн сэргээлтийн төсөл, хөтөлбөр, бизнесүүдийг дэмжихэд чиглэсэн холимог санхүүжилтийн хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох юм.
Нийт газар нутгийн 80 гаруй хувь нь доройтолд өртсөн, эдийн засгийн тодорхой хэмжээг хөдөө аж ахуй (ХАА), дан ялангуяа мал аж ахуйн салбар эзэлдэг ба нийт ажиллах хүчний 20 гаруй хувь нь ХАА-ын салбарт ажилладаг манай улсын хувьд тус сантай хамтран ажиллах боломжтой байна.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын судалгаагаар дэлхий дахинаа ган гачгийн улмаас жил бүр 307 тэрбум ам.долларын хохирол учирдаг бөгөөд энэ чиглэлийн хөрөнгө оруулалт, санхүүжилт нь гамшиг тохиолдсоны дараах хариу арга хэмжээнд дийлэнх хэсэг нь чиглэдэг бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон урт хугацааны тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд харьцангуй бага хэмжээний нөөц хөрөнгө оруулдаг талаар онцолсон байдаг.

Сангийн дэд сайдын зүгээс DRIF сан бий болсноор ган гачиг тохиолдож аль хэдийн гарз хохирол нүүрлэсний дараагаар бус өмнө нь урьдчилан сэргийлэх, тэсвэртэй байдлыг бэхжүүлэх боломж бүрдсэнд талархалтай буйгаа илэрхийлсэн болно.

 : ГАН ГАЧГИЙН ТЭСВЭРТЭЙ БАЙДЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН АЛБАН ЁСНЫ НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ.Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Ү...
25/08/2026

: ГАН ГАЧГИЙН ТЭСВЭРТЭЙ БАЙДЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН АЛБАН ЁСНЫ НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ.

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Усны өдрийн хүрээнд “Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сан (DRIF)”-гийн албан ёсны нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Нээлтийн арга хэмжээнд COP17 хурлын даргалагч Монгол Улсыг төлөөлж Сангийн дэд сайд Б.Хулан оролцов.

Тус санг Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар болон Олон улсын ган гачгийн тэсвэртэй байдлын холбооны дэмжлэгтэйгээр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Глобал механизмын газраас үүсгэн байгуулж байгаа бөгөөд ган гачгийн тэсвэртэй байдал, тэр дундаа усны аюулгүй байдал, тогтвортой хөдөө аж ахуй, газрын нөхөн сэргээлтийн төсөл, хөтөлбөр, бизнесүүдийг дэмжихэд чиглэсэн холимог санхүүжилтийн хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох юм.
Нийт газар нутгийн 80 гаруй хувь нь доройтолд өртсөн, эдийн засгийн тодорхой хэмжээг хөдөө аж ахуй (ХАА), дан ялангуяа мал аж ахуйн салбар эзэлдэг ба нийт ажиллах хүчний 20 гаруй хувь нь ХАА-ын салбарт ажилладаг манай улсын хувьд тус сантай хамтран ажиллах боломжтой байна.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын судалгаагаар дэлхий дахинаа ган гачгийн улмаас жил бүр 307 тэрбум ам.долларын хохирол учирдаг бөгөөд энэ чиглэлийн хөрөнгө оруулалт, санхүүжилт нь гамшиг тохиолдсоны дараах хариу арга хэмжээнд дийлэнх хэсэг нь чиглэдэг бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон урт хугацааны тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд харьцангуй бага хэмжээний нөөц хөрөнгө оруулдаг талаар онцолсон байдаг.

Сангийн дэд сайдын зүгээс DRIF сан бий болсноор ган гачиг тохиолдож аль хэдийн гарз хохирол нүүрлэсний дараагаар бус өмнө нь урьдчилан сэргийлэх, тэсвэртэй байдлыг бэхжүүлэх боломж бүрдсэнд талархалтай буйгаа илэрхийлсэн болно.

24/08/2026

Өнөөдөр, 2026 оны 8 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотноо болж буй Нэгдсэн Үндэсний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) хүрээнд зохион байгуулагдсан "Санхүүжилтийн өдөр"-ийн "Тогтвортой хөгжлийн санхүүжилтийг тэлэх нь: Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй газрын төлөө ОУХБ-ын манлайлал ба өргөжих боломжтой хөрөнгө оруулалтын шийдэл" сэдэвт хуралд Сангийн дэд сайд Б.Хулан Сангийн яамыг төлөөлөн оролцлоо. Тус арга хэмжээнд Ази-Номхон далайн хөгжлийн банк (ADB), Дэлхийн банкны бүлэг (WBG), Африкийн хөгжлийн банк (AfDB), Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (AIIB), Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD), Европын хөрөнгө оруулалтын банк (EIB), Исламын хөгжлийн банк (IsDB) зэрэг олон улсын хөгжлийн банкуудын удирдах өндөр түвшний албан тушаалтнууд, мөн Цөлжилттэй тэмцэх конвенцын нарийн бичгийн даргын орлогч Андреа Меза Мурильо оролцлоо.

Дэд сайд Б.Хулан хэлсэн үгэндээ Монгол Улсын хөрсний доройтол, бэлчээрийн менежментийн өнөөгийн нөхцөл байдал, эдгээртэй холбоотой хэрэгжиж буй бодлого, хууль эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулаад, олон улсын хөгжлийн банкуудаас бэлчээр сэргээх, ган гачигт тэсвэртэй чадавх бий болгох чиглэлээр хөнгөлөлттэй болон холимог санхүүжилтийг цаашид тэлэх шаардлагатайг онцлон дурдлаа. Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогч талуудыг санхүүжилтийг бодит үр дүнд хөрвүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр цаашид анхаарч ажиллахыг уриалав.
Бат-Эрдэнийн Хулан

 : Өнөөдөр, 2026 оны 8 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотноо болж буй Нэгдсэн Үндэсний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх ко...
24/08/2026

: Өнөөдөр, 2026 оны 8 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотноо болж буй Нэгдсэн Үндэсний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) хүрээнд зохион байгуулагдсан "Санхүүжилтийн өдөр"-ийн "Тогтвортой хөгжлийн санхүүжилтийг тэлэх нь: Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй газрын төлөө ОУХБ-ын манлайлал ба өргөжих боломжтой хөрөнгө оруулалтын шийдэл" сэдэвт хуралд Сангийн дэд сайд Б.Хулан Сангийн яамыг төлөөлөн оролцлоо. Тус арга хэмжээнд Ази-Номхон далайн хөгжлийн банк (ADB), Дэлхийн банкны бүлэг (WBG), Африкийн хөгжлийн банк (AfDB), Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (AIIB), Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD), Европын хөрөнгө оруулалтын банк (EIB), Исламын хөгжлийн банк (IsDB) зэрэг олон улсын хөгжлийн банкуудын удирдах өндөр түвшний албан тушаалтнууд, мөн Цөлжилттэй тэмцэх конвенцын нарийн бичгийн даргын орлогч Андреа Меза Мурильо оролцлоо.

Дэд сайд Б.Хулан хэлсэн үгэндээ Монгол Улсын хөрсний доройтол, бэлчээрийн менежментийн өнөөгийн нөхцөл байдал, эдгээртэй холбоотой хэрэгжиж буй бодлого, хууль эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулаад, олон улсын хөгжлийн банкуудаас бэлчээр сэргээх, ган гачигт тэсвэртэй чадавх бий болгох чиглэлээр хөнгөлөлттэй болон холимог санхүүжилтийг цаашид тэлэх шаардлагатайг онцлон дурдлаа. Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогч талуудыг санхүүжилтийг бодит үр дүнд хөрвүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр цаашид анхаарч ажиллахыг уриалав.

Бат-Эрдэнийн Хулан

24/08/2026
 : САНХҮҮЖИЛТИЙН ӨДӨР ЭХЭЛЛЭЭЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр өндөр түвшни...
24/08/2026

: САНХҮҮЖИЛТИЙН ӨДӨР ЭХЭЛЛЭЭ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр өндөр түвшний уулзалт болон санхүүжилтийн өдрөөр үргэлжилнэ. Санхүүжилтийн өдөр (Finance Day) нь уур амьсгалын санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалт, хөгжлийн сангууд болон тогтвортой санхүүжилтийн шийдлүүдэд төвлөрнө
Өнөөдөр COP17-ын Өндөр түвшний уулзалтын нээлт болж, цаашид газрын доройтол, гангийн тэсвэржилтийг нэмэгдүүлэхэд шаардлагатай шинэлэг санхүүжилтийн механизмын асуудлаарх сайд нарын хэлэлцүүлэг товлогдсон байна.
ӨНӨӨДӨР:
• Монголын бэлчээрийг нөхөн сэргээх хөрөнгө оруулалт татах боломжтой төслүүдийг танилцуулах;
• бизнес, банк санхүүгийн байгууллагуудыг газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтад татах Business4Land арга хэмжээнүүд;
• Монголын ноолуурын нийлүүлэлтийн сүлжээ, бэлчээр, малчдын амьжиргааг холбосон Resilient Threads хэлэлцүүлэг;
• ноос болон байгалийн ширхэгт, тогтвортой үйлдвэрлэлийг газрын менежменттэй холбох Fashion4Land Forum;
• уул уурхайн салбарын газрын нөхөн сэргээлт, хариуцлагатай ашиглалтыг хэлэлцэх Mining Forum;
• Rangelands Flagship Initiative буюу бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийн олон улсын санаачилгын албан ёсны нээлт;
• газрын доройтол, ган, аюулгүй байдал болон хүн амын шилжилт хөдөлгөөний уялдаа холбоог авч үзэх өндөр түвшний хэлэлцүүлэг;
• Монгол, БНСУ-ын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаа, Ногоон хэрэм төслийн 20 жилийн туршлага;
• Уламжлалт мэдлэг, малчдын өв соёл, газрын тогтвортой менежментийг холбосон Folklore4Land арга хэмжээ тус тус болно.

Ийнхүү COP17-ын хоёр дахь долоо хоног санхүүжилт, хөрөнгө оруулалт, бэлчээрийн нөхөн сэргээлт, тогтвортой үйлдвэрлэл болон өндөр түвшний бодлогын хэлэлцүүлгүүдэд төвлөрч эхэлж байна.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

-------------------
: FINANCE DAY BEGINS
The 17th session of the Conference of the Parties to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD COP17) continues today with a programme focused on the High-Level Segment, financing, and investment.

Finance Day will focus on climate finance, green investment, development funds, and sustainable financing solutions.
On the first day of COP17’s second week, ministers and high-level representatives will discuss new financing mechanisms, greater private-sector participation, and opportunities to scale up investment needed to address land degradation and desertification and strengthen drought resilience.

Today’s programme includes:

• Presentations of investable projects aimed at restoring Mongolia’s rangelands;
• Business4Land events to engage businesses, banks, and financial institutions in land restoration investment;
• Resilient Threads, a discussion linking Mongolia’s cashmere supply chain, sustainable rangeland management, and herder livelihoods;
• The Fashion4Land Forum, connecting wool, natural fibres, and sustainable production with responsible land management;
• The Mining Forum, focusing on land rehabilitation in the mining sector, responsible land use, and investment;
• The official launch of the Rangelands Flagship Initiative, an international flagship initiative to advance sustainable rangeland management and restoration;
• A high-level discussion on the interlinkages between land degradation, drought, security, and human mobility;
• Discussions on cooperation between Mongolia and the •Republic of Korea in combating desertification and lessons from 20 years of the Green Wall project;
• Folklore4Land, an event connecting traditional knowledge, herder cultural heritage, and sustainable land management.

As part of the COP17 High-Level Segment, ministers and decision-makers from participating countries will also present their positions on scaling up financing for land restoration, expanding public-private partnerships, and directing investment toward concrete projects and implementation.

COP17’s crucial second week therefore begins with a strong focus on financing and investment, rangeland restoration, sustainable production, and high-level policy dialogue.

RESTORING LAND
RESTORING HOPE

24/08/2026
22/08/2026

❌️Гадаад, дотоод томилолт, тавилга, эд хогшил, зочин төлөөлөгч хүлээн авах, урсгал засвар, багаж, техник хэрэгслийн худалдан авалт зэрэг зардлыг 1.4 их наяд төгрөгөөр бууруулав.

✅️Ахмад настны орлогын баталгааг нэмэгдүүлж, тэтгэврийн тогтолцооны шударга байдлыг сайжруулна.

-Үнийн өсөлт болон ирж байгаа өвлийн улирлын үед гарах хэрэглээний зардлыг харгалзан 435.0 мянган ахмад настанд сард дунджаар 233.8 мянган төгрөгийн суурь тэтгэврийг оны сүүлийн хоёр сард олгоход зориулж 196.3 тэрбум төгрөг төсөвлөлөө.

🔴Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн зөрүүг арилгаж, зохицуулалтыг жигдрүүлнэ.

-Энэ оны 11 дүгээр сараас төрийн үйлчилгээний бүх салбарын цалингийн өсөлтийг 2025 оны суурь түвшнээс 50 хувьд хүргэж жигдрүүлэхэд зориулж 170.1 тэрбум төгрөг тусгалаа.

-Боловсролын салбарын 93.5 мянган багш, ажилтны цалинг оны эцэс хүртэл бүрэн олгоход дутуу байсан 674.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэхээр тооцов.

🌱Хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлнэ.

-Нийслэл хотод сурч байгаа хүүхдийн 80 хувь нь 30-аас доош анги дүүргэлттэй сургуульд сурах боломж бүрдэнэ.

🏡Өрхийн төсвийг үнийн огцом өсөлтөөс хамгаалж, стратегийн нөөц болон эрчим хүчний найдвартай байдлыг хангаж, иргэдээ үнийн өсөлтөөс хамгаална.

-Мах, улаанбуудай, хүнсний ногооны нөөц, хадгалалт, нийлүүлэлтийг тогтворжуулахад 150.0 тэрбум төгрөг тусгана.

-Мөн импортын цахилгааны өртгийн өсөлтийг хэрэглэгчдэд шууд шилжүүлэхгүй байх зорилгоор тарифын алдагдалд 107.3 тэрбум төгрөгийн татаас, эрчим хүчний станц, дамжуулах, түгээх сүлжээний их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг нэмж төсөвлөнө.

🟠Төсвийн тодотголын үр дүнд 2026 оны

-нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд төгрөг,
-нийт зарлага 34.0 их наяд төгрөг,
-төсвийн алдагдал 2.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувь байхаар тооцлоо.

Загджавын Мэндсайхан

Монголын гааль
Монголын Татварын алба

Address

Монгол Улсын Сангийн яам С.Данзангийн гудамж Засгийн газрын II байр Д корпус Улаанбаатар 15160 МОНГОЛ УЛС
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Улсын Сангийн яам - Ministry of Finance Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монгол Улсын Сангийн яам - Ministry of Finance Mongolia:

Shortcuts

Share