05/08/2026
🇲🇳 МОНГОЛЫН СТАРТАПУУДЫГ "VIETNAM STARTUP COMMUNITY DAY 2026"-Д ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
🚀 Вьетнамын хамгийн том гарааны бизнесийн арга хэмжээ болох Vietnam Startup Community Day 2026 нь 2026 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Ханой хотноо зохион байгуулагдана.
✅ Арга хэмжээнд Вьетнам болон олон улсын 1,000 гаруй стартап үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, венч сан, технологийн компани, их сургууль, инновацын байгууллагын төлөөлөл оролцож, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, шинэ боломжуудыг хэлэлцэх юм.
✅ Мөн 8 дугаар сарын 19–23-ны өдрүүдэд Startup Bootcamp, Startup & VC Networking Dinner, Startup & Angel Connect зэрэг хөрөнгө оруулалт, сүлжээ, бизнес хөгжүүлэлтийн дагалдах хөтөлбөрүүд зохион байгуулагдана.
📅 Үндсэн арга хэмжээ: 2026.08.21
📍 Байршил: PTIT, Ханой, Вьетнам
🔗 Бүртгэл: https://luma.com/lq10qrm6
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк нь Монголын гарааны бизнес эрхлэгчид, стартапуудыг олон улсын инновацын экосистемтэй холбогдож, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжоо өргөжүүлэх энэхүү арга хэмжээнд оролцохыг урьж байна.
#мэдээллийнтехнологийнүндэснийпарк