Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар,
цаг ямагт, хүн бүрт"

2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр “Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль” батлагдсанаар Комиссын ажиллах эрх зүйн орчин бүрдсэн. Тус хуулиар Комисс, түүний гишүүний бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, бүтэц бүрэлдэхүүн, зохион байгуулалт, Комисст гомдол гаргах, шийдвэрлэх журмыг зохицуулдаг. “Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль” нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1993 оны 12 дугаар сарын 20-

ны өдрийн хуралдаанаар батлагдсан “Хүний эрхийн үндэсний байгууллагуудын тухай Парисын зарчим”-д нийцсэн хууль болсон тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хорооноос “А” статусаар магадлан итгэмжлэгдсэн, Ази Номхон Далайн Бүс Нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагын Чуулганы бүрэн эрхт гишүүн болсон.

Комисс 5 гишүүнтэй. Гишүүдийг УИХ-аас 6 жилийн хугацаатай, нээлттэйгээ сонгон шалгаруулж, томилдог. Хуульд заасны дагуу Комисс нь Тамгын газартай. ХЭҮК 21 аймаг тус бүрт 1 ажилтантай.

Мөн хүний эрхийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудаас бүрдсэн Иргэний нийгмийн зөвлөл ХЭҮК-ын дэргэд ажилладаг. Тус зөвлөл нь 21 байгууллагуудын төлөөлөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна.

Комиссын үйл ажиллагааны чиг үүргүүд:
• Монгол улс дахь хүний эрхтэй холбоотой аливаа асуудал, хууль тогтоомж, захиргааны шийдвэр хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар зөвлөмж, санал гаргах;
• Олон улсын хүний эрхийн гэрээний биелэлт, энэ тухай Засгийн газрын илтгэлийг боловсруулахад санал өгөх;
• Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар илтгэл бичих;
• Хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг дэмжих
• Хүний эрхийн талаарх хууль тогтоомж, олон улсын гэрээг олон нийтэд сурталчлах;
• Олон улсын хүний эрхийн гэрээг соёрхон батлах буюу түүнд нэгдэн орохыг дэмжих

05/08/2026
✅ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА🔹Монгол Улсын Төс...
31/07/2026

✅ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА

🔹Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 28¹ дүгээр зүйлд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын 2027 оны төсвийн төсөлд төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид болон иргэд, олон нийтээс санал авах нээлттэй хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.

🔹Хүний эрхийн Үндэсний Комиссын 2027 оны төсвийн төсөлтэй энд дарж / https://view.page/p/muR8jK / танилцана уу.
🔹Та нээлттэй хэлэлцүүлэгт биечлэн болон цахимаар оролцож саналаа илэрхийлэх боломжтой.
🔹Танхимын хэлэлцүүлэг:
- Хэзээ: 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагт
- Хаана: Хууль зүй, дотоод хэргийн яамны 7 дугаар давхрын хурлын танхимд
🔹Танхимын хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл доорх QR кодоор бүртгүүлнэ үү.
🔹Санал авах хугацаа: 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг дуустал явагдана.
Иргэний оролцоогоо ханган, санал ирүүлж буй эрхэм танд талархал илэрхийлье.

✅Өнөөдөр Хүн худалдаалахтай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.🔹Энэ жилийн Хүн худалдаалахтай тэмцэх дэлхийн өдрийг “Залил...
30/07/2026

✅Өнөөдөр Хүн худалдаалахтай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.

🔹Энэ жилийн Хүн худалдаалахтай тэмцэх дэлхийн өдрийг “Залилангийн цаадах хохирогчид” (Trapped Behind the Scam) уриан дор тэмдэглэж байна. Энэ уриагаар дамжуулж дэлхий даяарх гэмт хэргийн бүлэглэлүүд гадаадад ажилд зуучлах хуурамч саналаар хүмүүсийг хуурч, нууц байршилд хорьж, улмаар цахим залилан үйлдэхийг албаддаг хүн худалдаалах гэмт хэрэг өсөн нэмэгдэж буйд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах юм.

28/07/2026

“ИРГЭНИЙ НИЙГМИЙН ОРОН ЗАЙГ ХАМГААЛАХ НЬ: МОНГОЛ УЛС ДАХЬ ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

✅“ИРГЭНИЙ НИЙГМИЙН ОРОН ЗАЙГ ХАМГААЛАХ НЬ: МОНГОЛ УЛС ДАХЬ ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” ХЭЛЭЛЦҮ...
28/07/2026

✅“ИРГЭНИЙ НИЙГМИЙН ОРОН ЗАЙГ ХАМГААЛАХ НЬ: МОНГОЛ УЛС ДАХЬ ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
🔹Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форум хамтран Иргэний нийгмийн орон зайг хамгаалах нь: Монгол Улс дахь иргэний болон улс төрийн эрхийн хэрэгжилттэй холбоотой тулгамдсан асуудлууд дугуй ширээний хэлэлцүүлгийг 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Нээлттэй нийгэм сангуудын ерөнхийлөгч Бинайфер Новрожи Монгол Улсад ажиллаж буйг тохиолдуулан явуулж буй тус хэлэлцүүлгээр иргэний суурь эрхүүдийг хангах, хамгаалахтай холбоотой Монгол Улсад тулгамдаж буй асуудлын талаар иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, судлаачидтай санал солилцсон юм.
🔹Хэлэлцүүлгийг ХЭҮК-ын дарга, доктор Д.Сүнжид, ННФ-ын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал нар нээж үг хэллээ.
🔹Хөтөлбөрийн дагуу ХЭҮК-ын гишүүн, доктор Г.Нарантуяа “Үндсэн хуулиар баталгаажсан иргэний суурь эрхүүдийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ”, Хүний эрх, хөгжил төв ТББ-ын тэргүүн, доктор Г.Уранцоож “Иргэний нийгмийн орон зайг хамгаалахад хүний эрхийн олон улсын UPR механизмыг ашиглах туршлага”, Нээлттэй нийгэм сангуудын ерөнхийлөгч, доктор Бинайфер Новрожи “Иргэний эрх, эрх чөлөөг ханган хамгаалахад тулгарч буй дэлхий нийтийн сорилт” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
🔹ХЭҮК-ын гишүүн, доктор Г.Нарантуяа Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний мөн чанар, иргэний, улс төрийн эрхийн хэрэгжилт, хэрэгжилтийг хангах арга зам гэсэн агуулгын хүрээнд илтгэл хэлэлцүүллээ. Тэрээр “Монгол Улсын Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөний баталгаа нь Монгол Улсын иргэнийг төрийн үр өгөөжийг хүртдэг идэвхгүй нэгэн бус, харин өмчлөгч, хөдөлмөр эрхлэгч, бизнес эрхлэгч, мэдээллийг эрэлхийлэгч, нийгмийн харилцаанд оролцогч, төрд шаардлага тавигч, эрх зүйн субъект гэсэн үзэл баримтлалыг агуулсан, либерал Үндсэн хуулиудын уламжлал, олон улсын эрх зүйд суурилсан боловч Монгол Улсын түүхэн туршлага, шилжилтийн онцлогийг харгалзсан мөн чанартай болохыг тэмдэглэлээ.

Монгол Улс ардчилсан дэглэмийг тууштай сахиж байгаа боловч улс төрийн эрх чөлөө, иргэний оролцооны орон зай эмзэг бөгөөд улс төрийн эрх чөлөөнд тулгарч буй эрсдэл нь тогтолцоог өөрчлөх нэг удаагийн, гэнэтийн үйлдэл бус, харин иргэдийн оролцоог аажмаар хязгаарлах, ардчилсан институтэд итгэх олон нийтийн итгэлийг бага багаар алдагдуулах олон жижиг үйл ажиллагаа, дадал хэвшлийн хуримтлал болж байгааг баримтад үндэслэн танилцуулж, Монгол Улсын ардчилал бүс нутаг, олон улсад стратегийн ач холбогдолтой болохыг мөн тэмдэглэлээ.

Иргэний, улс төрийн эрх чөлөөг хязгаарлах хууль ёсны арга хэмжээг Үндсэн хуульд тогтоосон шалгуурт бүрэн нийцүүлж хуульчлах, зөрчигдсөн эрхийг сэргээх механизм, процессын уялдаа холбоог хуульчлах, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг оновчтой тогтоох, цахим орчин, цахим технологийг зохицуулах бодлогыг хүний эрхийн зарчимд нийцүүлэх, хүний эрх хамгаалагчдыг хамгаалах механизмын бодлого, үйл ажиллагааг иргэний оролцоог бэхжүүлэхэд чиглүүлэх нь иргэний, улс төрийн эрх чөлөөний хэрэгжилтийг бодитой, үр дүнтэй дэмжинэ гэлээ.

🔹Үндсэн илтгэлүүдийн дараа иргэний нийгмийн байгууллага, судалгааны байгууллагын төлөөлөл, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж иргэний нийгмийн байгууллагын хараат бус байдлыг хамгаалах, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд анхаарах, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөг хамгаалах, UPR-аас Монгол Улсад өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, ТББ-уудыг тогтвортой санхүүжүүлэх, бэлгийн цөөнхийг эрхийн хэрэгжилтэд анхаарах, хүний эрхийг хамгаалах механизмын үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатайг онцолж байв.
🔹Нээлттэй нийгэм сангуудын ерөнхийлөгч, доктор Бинайфер Новрожи хэлэлцүүлгийн төгсгөлд Монгол Улсын иргэний, улс төрийн эрхийн хэрэгжилтэд ахиц дэвшил гарч байгаагийн зэрэгцээ шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлууд байгааг хэлэн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн нийт оролцогчдод талархал илэрхийллээ.

✅Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл 6 бүлэг: Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад эрэ...
27/07/2026

✅Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл
6 бүлэг: Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлууд
Илтгэл бүрэн эхээр:
https://nhrcm.gov.mn/pdf/huniierh25_(1).pdf Wyświetl mniej

✅️ХОРИГЛОСОН БАЙРШИЛД БАЙРШУУЛСАН ХЯНАЛТЫН КАМЕРУУДЫГ БУУЛГУУЛЛАА.  Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 27 дуг...
24/07/2026

✅️ХОРИГЛОСОН БАЙРШИЛД БАЙРШУУЛСАН ХЯНАЛТЫН КАМЕРУУДЫГ БУУЛГУУЛЛАА.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэгт тодорхой үйл ажиллагааны хүрээнд ашиглаж байгаа дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системийг хууль ёсны дагуу ашиглаж байгаа эсэхэд хянах, цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт хийх Комиссын чиг үүргийг хуульчилсан. Энэ чиг үүргийн дагуу нийтийн үйлчилгээний зарим байгууллага үйлчлүүлэгчийн хувийн орон зайд хамаарах өрөө, тасалгаанд хяналтын камер байршуулж байгаа асуудлыг шалгууллаа.

Цагдаагийн байгууллагын 740 алба хаагч (давхардсан тоогоор) оролцуулж, нийт 4,148 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулж явуулсан уг шалгалтын үр дүнд хуулиар хориглосон байршилд байрлуулсан 127 байгууллагын 286 камерыг буулгуулж, зөрчлийг дахин гаргахгүй байх талаар 127 мэдэгдэл хүргүүлсэн. Мөн бусад зөрчлийг арилгах мэдэгдлийг 352 иргэн, хуулийн этгээдэд өгч, биелэлтийг хангуулсан. Уг шалгалтад архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 2,458 хуулийн этгээд, гоо сайхан, алжаал тайлах үйлчилгээний газар, саун, зочид буудал зэрэг 1,156 байгууллага, оюутан, сурагчдын дотуур байр болон бусад 534 байгууллага хамрагдсан юм.

Тогтоосон хугацаанд үүргээ биелүүлээгүй, зөрчлөө арилгаагүй 210 иргэн, хуулийн этгээдэд нийт 210 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Түүнчлэн, зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг авах, дууны, дүрсний болон дуу-дүрсний бичлэг хийхтэй холбоотой зөрчил гаргасан 12 иргэн, хуулийн этгээдэд нийт 60 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Хяналт шалгалтын хүрээнд нийт 270 сая төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулжээ.

Хориглосон байршилд байршуулсан 127 байгууллагын 286 камерыг буулгуулж, зөрчлийг дахин гаргахгүй байх талаар мэдэгдэл хүргүүлж, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэхэд үр дүнтэй хамтран ажилласан цагдаагийн байгууллагад талархал илэрхийлье.

Монгол Улсын цахим хөгжлийн бодлого, хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг үнэлж, шинэ тутам хүний эрхийн асуудалд анхаар...
24/07/2026

Монгол Улсын цахим хөгжлийн бодлого, хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг үнэлж, шинэ тутам хүний эрхийн асуудалд анхаарлаа хандуулж байна.

Комисс шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах замаар иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирлыг нөхөн төлүүлж байна.
23/07/2026

Комисс шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах замаар иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирлыг нөхөн төлүүлж байна.

ХЭҮК-ын ахмад настны эрхийг хамгаалах үйл ажиллагаа Монгол Улсад төдийгүй олон улсад эерэг нөлөө үзүүлж байна.
21/07/2026

ХЭҮК-ын ахмад настны эрхийг хамгаалах үйл ажиллагаа Монгол Улсад төдийгүй олон улсад эерэг нөлөө үзүүлж байна.

Address

Засгийн газрын 12 дугаар байр, Барилгачдын талбай-2, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот
Ulaanbaatar
15170

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс:

Shortcuts

Share