04/06/2026
“ХИППО” АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОО
🇲🇳 “Хиппо” англи хэлний олимпиадын II шат буюу үндэсний шигшээ шатанд нийт 1,854 сурагч оролцсон байна.
⭐️ Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургууль-ийн сурагчдын амжилтыг хуваалцахдаа баяртай байна. Үүнд:
💯 6б ангийн сурагч Болдбаярын Номин-Эрдэнэ /Hippo 1 ангилал/,
💯9е ангийн сурагч Оюун-Эрдэнийн Гэгээ /Hippo 3 ангилал/ нар Тайланд улсын Пукет хотод 2026 оны 07 дугаар сарын 02-оос 05-ны өдөр болох бүсийн шигшээ тэмцээнд оролцох эрхийн эзэд боллоо. Мөн
🚩Hippo 1 ангилалд
✅6а ангийн сурагч Эрдэнэбаатарын Золбаяр
🚩Hippo 2 ангилалд
✅ 7в ангийн сурагч Баттөгсийн Тэмүүлэн
✅7в ангийн сурагч Түмэн-Өлзийгийн Төр-Очир
✅7в ангийн сурагч Хатанбаатарын Буянбилиг
✅7в ангийн сурагч Өнөрбаярын Энхтамир
✅7в ангийн сурагч Билгүүний Цэлмүүн
✅7г ангийн сурагч Бат-Эрдэнийн Жаргал,
🚩Hippo 3 ангилалд
✅9б ангийн сурагч Содбаярын Лаура
✅9е ангийн сурагч Болдбаярын Эрмүүн
✅9а ангийн сурагч Энхтөрийн Хулан
✅9г ангийн сурагч Энхбаярын Билэгжаргал
🚩Hippo 4 ангилалд
✅11а ангийн сурагч Төртогтох Нандинбилэг нар тус тус манлайлж Англи улсын Брайтон хотод 2026 оны 08 дугаар сарын 04-өөс 11-ний өдөр болох нэмэлт шалгаруулалтад оролцох эрхийн эзэд боллоо. #баярлалаа
❤️Төрөлх хэлнээс гадна гадаад хэлийг хичээн суралцаж, эх орныхоо нэрийг эрдмийн өргөөнийхөө нэрийг дуудуулан олон улсын тэмцээнд оролцох шавь нартаа болон эрдмийн жолоог чиглүүлэн, хамтран ажилласан англи хэлний багш Б.Лосолмаа, С.Гантулга, Б.Тунгалаг, Д.Өнөрхүү, А.Ариунжаргал, Д.Батсүх, Д.Ядамсүрэн нартаа халуун баяр хүргэж, дараагийн шатны олимпиадад өндөр амжилт хүсье. #баярлалаа
❤️Хүүхдээ үргэлж дэмжин тусалж байдаг эцэг эхчүүддээ баяр хүргэе. #баярлалаа
“ᢈᠢᠫᠫᠣ” ᠠᠩᠯᠢ ᢈᠡᠯᠡᠨ ᠦ᠋ ᠣᠯᠢᠮᠫᠢᠠᠳ᠋ ᠲᠤ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠᠲᠠᠢ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠠ
🇲🇳 “ᢈᠢᠫᠫᠣ” ᠠᠩᢉᠯᠢ ᢈᠡᠯᠡᠨ ᠦ᠋ ᠣᠯᠢᠮᠫᠢᠠᠳ᠋ ᠤ᠋ᠨ II ᠱᠠᠲᠤ ᠪᠤᠶᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠰᠢᢉᠰᠢᢉᠡ ᠱᠠᠲᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠑᠂᠘᠕᠔ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨᠠ᠃
⭐️ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠆ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠪᠢᠶᠠᠯᠴᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠪᠠᠶᠠᠷᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨᠠ᠃ ᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ:
💯 ᠖ᠪ ᠠᠩᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢ ᠪᠣᠯᠤᠳᠪᠠᠶᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠨᠣᠮᠢᠨ᠆ᠡᠷᠳᠡᠨᠢ /Hippo ᠑ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ/,
💯᠙ᠧ ᠠᠩᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢ ᠣᠶᠤᠨ᠆ᠡᠷᠳᠡᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᢉᠡ /Hippo ᠓ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ/ ᠨᠠᠷᠠ ᠲᠠᠶᠢᠯᠠᠨ᠋ᠳ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠫᠦᠻᠧᠲ ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠒᠐᠒᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠒᠆ᠠ᠋ᠴᠠ ᠐᠕᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠪᠣᠯᠬᠤ ᠪᠦᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᢉᠰᠢᢉᠡ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠵᠡᠳ ᠪᠣᠯᠤᠯᠠ᠃ ᠮᠥᠨ
🚩Hippo ᠑ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠳ᠋ᠤ
✅᠖ᠠ ᠠᠩᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢ ᠡᠷᠳᠡᠨᠢᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠵᠣᠯᠪᠠᠶᠠᠷ
🚩Hippo ᠒ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠳ᠋ᠤ
✅ ᠗ᠸ ᠠᠩᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢ ᠪᠠᠲᠤᠲᠡᢉᠦᠰ ᠦ᠋ᠨ ᠲᠡᠮᠦᠯᠦᠨ
✅᠗ᠸ ᠠᠩᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢ ᠲᠦᠮᠡᠨ᠆ᠥᠯᠵᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦᠸᠴᠢᠷ
✅᠗ᠸ ᠠᠩᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢ ᠬᠠᠲᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠶᠠᠨᠪᠢᠯᠢᢉ
✅᠗ᠸ ᠠᠩᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢ ᠥᠨᠢᠷᠪᠠᠶᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠩᢈᠡᠲᠠᠮᠢᠷ
✅᠗ᠸ ᠠᠩᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢ ᠪᠢᠯᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠴᠡᠯᠮᠡᢉᠦᠨ
✅᠗ᠭ ᠠᠩᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢ ᠪᠠᠲᠤ᠆ᠡᠷᠳᠡᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠷᠭᠠᠯ᠂
🚩Hippo ᠓ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠳ᠋ᠤ
✅᠙ᠪ ᠠᠩᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢ ᠰᠣᠳᠤᠪᠠᠶᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠯᠠᠦ᠋ᠷᠠ
✅᠙ᠧ ᠠᠩᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢ ᠪᠣᠯᠤᠳᠪᠠᠶᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᠮᠡᢉᠦᠨ
✅᠙ᠠ ᠠᠩᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢ ᠡᠩᢈᠡᠲᠥ᠋ᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠯᠠᠨ
✅᠙ᠭ ᠠᠩᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢ ᠡᠩᢈᠡᠪᠠᠶᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠢᠯᠢᢉᠵᠢᠷᠭᠠᠯ
🚩Hippo ᠔ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠳ᠋ᠤ
✅᠑᠑ᠠ ᠠᠩᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢ ᠲᠥᠷᠦᠲᠣᠭᠲᠠᠬᠤ ᠨᠠᠨᠳᠢᠨᠪᠢᠯᠢᢉ ᠨᠠᠷ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠮᠠᠩᠯᠠᠶᠢᠯᠠᠵᠤ ᠠᠩᠯᠢ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠷᠠᠶᠢᠲ᠋ᠣᠨ᠋ ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠒᠐᠒᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠔᠆ᠡᠴᠡ ᠑᠑᠆ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠦᠷ ᠪᠣᠯᠬᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠵᠡᠳ ᠪᠣᠯᠤᠯᠠ᠃ #ᠪᠠᠶᠠᠷᠯᠠᠯᠠ
❤️ᠲᠥᠷᠦᠯᢈᠢ ᢈᠡᠯᠡᠨ ᠡᠴᠡ ᠭᠠᠳᠠᠨᠠ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᢈᠡᠯᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠴᠢᠶᠡᠨ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠵᠤ᠂ᠡᢈᠡ ᠣᠷᠤᠨ ᠤ᠋ ᠪᠠᠨ ᠨᠡᠷᠡ ᠶ᠋ᠢ ᠡᠷᠳᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠥᠷᢉᠦᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠡᠨ ᠨᠡᠷᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠭᠤᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠱᠠᠪᠢ ᠨᠠᠷ ᠲᠤ ᠪᠠᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠡᠷᠳᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠵᠢᠯᠤᠭᠤ ᠶ᠋ᠢ ᠴᠢᢉᠯᠡᢉᠦᠯᠦᠨ᠂ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠠᠩᠯᠢ ᢈᠡᠯᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠭᠰᠢ ᠪ᠂ᠯᠣᠰᠤᠯᠮᠠ᠂ ᠰ᠂ᠭᠠᠩᠲᠤᠯᠭᠠ᠂ ᠪ᠂ᠲᠤᠩᠭᠠᠯᠠᠭ᠂ ᠳ᠂ᠥᠨᠢᠷᢈᠦ᠋ᠦ᠂ ᠳ᠂ᠪᠠᠲᠤᠰᠦ᠋ᢈᠡ᠂ ᠳ᠂ᠶᠢᠳᠠᠮᠰᠦ᠋ᠷᠦᠩ ᠨᠠᠷ ᠲᠤ ᠪᠠᠨ ᠬᠠᠯᠠᠭᠤᠨ ᠪᠠᠶᠠᠷ ᢈᠦᠷᢉᠡᠵᠦ᠂ ᠳᠠᠷᠠᠭᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠣᠯᠢᠮᠫᠢᠠᠳ᠋ ᠲᠤ ᠥᠨᠳᠦᠷ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᢈᠦᠰᠡᠶᠡ᠃ #ᠪᠠᠶᠠᠷᠯᠠᠯᠠ
❤️ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠦᠷᢉᠦᠯᠵᠢ ᠳᠡᠮᠵᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ ᠡᠴᠢᢉᠡ ᠡᢈᠡᠴᠦᠳ ᠲᠦ ᠪᠡᠨ ᠪᠠᠶᠠᠷ ᢈᠦᠷᢉᠡᠶᠡ᠃ #ᠪᠠᠶᠠᠷᠯᠠᠯᠠ
🏆 ХИППО АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАДЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ ШАТНЫ ДҮН ГАРЛАА!
Монгол Улсын хэмжээнд Үндэсний шигшээ шатанд нийт 1,854 сурагч амжилттай оролцлоо. Ногоон өнгөөр тэмдэглэгдсэн сурагчид Финалын шатанд шууд оролцох эрхтэй бол шар өнгөөр тэмдэглэгдсэн сурагчид Бүсийн шигшээ шатанд, улбар шар өнгөөр тэмдэглэгдсэн сурагчид Нэмэлт шалгаруулалтад оролцох эрх авлаа.
📌 Дүн шалгах заавар:
https://www.hippo.mn/results сайтаар орж “Үндэсний шигшээ шат”-ыг сонгон өөрийн ангиллаар шалгах эсвэл
https://hippo-thecontest.org/results/ линкээр Results 2026 National Finals Regular/ Special хэсгээс Монгол улсыг сонгон өөрийн ангиллаар харах боломжтой.
🌍 Дараагийн шатны хуваарь:
🇹🇭 Бүсийн шигшээ шат — 7-р сарын 2–5 | Пукет, Тайланд
🇬🇧 Нэмэлт шалгаруулалт
• 8–12 нас: 7-р сарын 28 – 8-р сарын 4 | Брайтон, Англи (асран хамгаалагчийн хамт)
• 13–18 нас: 8-р сарын 4–11 | Брайтон, Англи
🇮🇹 Финалын шат — 9-р сарын 28 | Сполето, Итали
Шалгарсан оролцогчдод дараагийн шатны дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэлтэй и-мэйл хаяг руу илгээсэн байгаа.
Олимпиадад оролцсон нийт сурагчид, багш нар, эцэг эхчүүддээ талархал илэрхийлж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье! 🌟