Asian Development Bank Mongolia

Asian Development Bank Mongolia Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар

Азийн Хөгжлийн Банк (АХБ) нь 1991 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улсын хамгийн гол олон талт хөгжлийн түнш байсаар ирсэн бөгөөд зах зээлийн эдийн засаг бүхий, дундаж орлоготой улс орон болон хөгжихөд нь чухал үүрэг гүйцэтгэсэн.

АХБ 2020 оны 12 сарын байдлаар Монгол Улсад нийт 3 тэрбум ам.долларын засгийн газрын зээл, 182.1 сая ам.долларын хувийн хэвшлийн зээл, 335.7 сая ам.долларын буцалтгүй тусламж болон 187.1 сая ам.долларын техникийн туслалцааны санхүүжилтийг тус тус баталжээ.

28/08/2026

🌱 Монгол орны бэлчээр нутаг бол байгалийн үнэт капитал юм.

Нийт нутгийн 70 гаруй хувийг эзэлдэг бэлчээр нь амьжиргааг тэтгэж, биологийн олон янз байдлыг хамгаалж, хүлэмжийн хийг шингээж, нүүдэлчин 🇲🇳 Монголын өв соёлыг тээж байдаг. Энэхүү өргөн уудам 🌾 бэлчээр нутгийн экосистемийг хамгаалах нь хүн зон, байгальд ээлтэй, тогтвортой ирээдүйг бий болгох хамгийн үр дүнтэй байгальд суурилсан шийдлүүдийн нэг юм.

🎥 Бэлчээр нутаг эрүүл байх нь яагаад чухал болох талаар бидний бэлтгэсэн энэхүү видеоноос үзнэ үү.



🌱 Mongolia’s rangelands are its most important natural capital.

Covering 70% of the country, belcheer supports livelihoods, conserves biodiversity, stores carbon, and sustains 🇲🇳 Mongolia’s nomadic heritage. Protecting these vast 🌾 grassland ecosystems is one of the most effective nature-based solutions for building resilience for both people and nature.

🎥 Watch the video to learn why healthy rangelands matter.

✅ COP17 бага хурлын арав дахь өдөр АХБ-ны Дэд Ерөнхийлөгч Скотт Моррис тэргүүтэй АХБ-ны төлөөлөл нийт 10 салбар хуралдаа...
27/08/2026

✅ COP17 бага хурлын арав дахь өдөр АХБ-ны Дэд Ерөнхийлөгч Скотт Моррис тэргүүтэй АХБ-ны төлөөлөл нийт 10 салбар хуралдаанд илтгэгч, панелистаар оролцож, жендэр, бэлчээр, газрын нөхөн сэргээлт, нүүрстөрөгчийн санхүүжилт, уур амьсгалын тэсвэртэй байдал, биологийн олон янз байдал, байгальд ээлтэй санхүүжилт, Риогийн конвенцуудын уялдаа холбооны асуудлаар санал солилцов.

👏 Мөн АХБ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран доройтсон бэлчээрийг сэргээх, нүүрстөрөгч шингээх чадавх болон 🌱 уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, мөн шинээр хөгжиж буй нүүрстөрөгчийн зах зээлээр дамжуулан бэлчээрийн нөхөн сэргээлтийн тогтвортой санхүүжилтийг бүрдүүлэх зорилготой малчин төвтэй бэлчээрийн нүүрстөрөгчийн туршилтын төслийг эхлүүллээ.



✅ On the tenth day of COP17, ADB Vice-President Scott Morris led ADB's engagement across 10 events, including ADB-led and side events, contributing as a speaker and panelist to discussions on gender, rangelands, land restoration, carbon finance, climate resilience, biodiversity, nature finance, and Rio synergies.

👏 Also, ADB and Ministry of Food, Agriculture, and Light Industry launched a herder-centric rangeland carbon pilot project to restore degraded rangelands, strengthen 🌱 carbon sequestration and climate resilience, and create sustainable financing for grassland rehabilitation through emerging carbon markets.

26/08/2026

🌿Байгаль, экосистем нь авто зам, цахилгаан станцын адил дэд бүтцийн үүрэг гүйцэтгэдгийг та мэдэх үү?

Газар нутаг, ус, бэлчээр болон бусад эрүүл экосистем нь бидний өдөр тутмын амьдралыг тэтгэж, амьжиргааг дэмжин, эдийн засгийн үйл ажиллагааны үндэс болдог.

🎥 Энэхүү дэд бүтцэд хөрөнгө оруулах нь яагаад чухал болохыг дараах видеоноос үзээрэй.



🌿 Did you know that nature and natural capital serve as infrastructure, just like roads and power plants?

Land, water, rangelands, and other healthy ecosystems support our daily lives, sustain livelihoods, and underpin economic activity.

🎥 Watch the video to learn why investing in nature matters.

✅ COP17 бага хурлын ес дэх өдөр АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жон Жүхёнь Жонг Монгол Улсад ногоон дата төв бай...
26/08/2026

✅ COP17 бага хурлын ес дэх өдөр АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жон Жүхёнь Жонг Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгын хүрээнд хууль, эрх зүйн орчин, ногоон дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюун ухааны технологи болон дэд бүтцийн хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай 🇲🇳 Монгол Улсын Засгийн газартай ✍️ харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

🌱 Мөн АХБ-ны төлөөлөгчид НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн байгаль хамгаалах сан, Монголын бизнесийн зөвлөлийн Чухал ашигт малтмалын зөвлөх хорооноос зохион байгуулсан салбар хуралдаанууд, түүнчлэн Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ, Байгалийн нөөцийн эвсэл, болон Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төв хамтран зохион байгуулсан салбар хуралдаанд оролцов.



✅ On the ninth day of COP17, ADB Country Director for Mongolia John Juhyun Jeong signed ✍️ a memorandum of understanding with 🇲🇳 the Government of Mongolia to strengthen cooperation on legal and regulatory frameworks, green infrastructure, renewable energy, artificial intelligence technologies, and infrastructure development under the Green AI Data Center Project.

🌱 ADB representatives also participated in side events organized by UNDP, WWF, and the Business Council of Mongolia's Critical Minerals Advisory Council, as well as in a side event jointly organized by the Trans-Altai Sustainability Dialogue, Natural Capital Alliance, and Stanford University's Shorenstein Asia-Pacific Research Center.

✅ COP17 бага хурлын 8 дахь өдөр 📌 АХБ-ны Дэд Ерөнхийлөгч Скотт Моррис тэргүүтэй АХБ-ны төлөөлөгчид нийт 14 салбар хуралд...
25/08/2026

✅ COP17 бага хурлын 8 дахь өдөр 📌 АХБ-ны Дэд Ерөнхийлөгч Скотт Моррис тэргүүтэй АХБ-ны төлөөлөгчид нийт 14 салбар хуралдаанд илтгэгч, панелистаар оролцож, 🌱 бэлчээрийн тогтвортой менежмент, газрын нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал, хөдөөгийн амьжиргаа, байгальд ээлтэй хөгжлийг дэмжих төр болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дайчлах зэрэг асуудлыг хэлэлцэв.

👏 Мөн АХБ Монгол Улсын Засгийн газар болон бусад түншүүдийн хамт бэлчээрийн тогтвортой менежмент, мал аж ахуйн үйлдвэрлэл, хөдөөгийн бизнес эрхлэлтийг дэмжих сан (GIRAF) байгуулж, нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулав.



✅ On the eighth day of COP17, 📌 ADB Vice-President Scott Morris led ADB's engagement across 14 side events, contributing as a speaker and panelist to discussions on 🌱 sustainable rangeland and dryland management, natural capital, land restoration, climate resilience, rural livelihoods, and mobilizing public and private finance for nature-positive development.

👏 A key milestone was the launch of the Green Inclusive Regional Agribusiness Fund (GIRAF), helping mobilize finance for sustainable livestock production and improved rangeland management in Mongolia.

✅ АХБ Монгол Улсын Засгийн газар болон бусад түншүүдийн хамт бэлчээрийн тогтвортой менежмент, мал аж ахуйн үйлдвэрлэл, х...
24/08/2026

✅ АХБ Монгол Улсын Засгийн газар болон бусад түншүүдийн хамт бэлчээрийн тогтвортой менежмент, мал аж ахуйн үйлдвэрлэл, хөдөөгийн бизнес эрхлэлтийг дэмжих 💰 сан байгуулж, өнөөдөр нээлээ.

Тус сан нь: 👇

📌 АХБ-ны дэмжлэгтэй Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд Уур амьсгалын ногоон сангаас санхүүжүүлэх 92.6 сая ам.доллар, мөн арилжааны банкнуудаас нэмэлтээр босгохоор төлөвлөж буй 25 сая ам.долларын санхүүжилттэй

💲 Эхний шатанд 3 сая ам.долларын буцалтгүй тусламж бүхий 37.5 сая ам.долларын санхүүжилтийн багцтай

✅ 2034 он гэхэд ойролцоогоор 500 жижиг, дунд үйлдвэр, хоршоо, мөн 1,000 бичил бизнесийг дэмжинэ

Хэвлэлийн мэдээг 👉 https://tinyurl.com/ns4f5d69

24/08/2026

💰 Төр эхлэлийг тавьж, хувийн хэвшил хөрөнгө оруулалтыг өргөжүүлдэг.

АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жон Жүхёнь Жонг байгалийн үнэ цэнэ, үр өгөөжийг хэмжиж, хөрөнгө оруулалтад тохирсон хэлбэрээр тодорхойлох нь хувийн хэвшлийн хөрөнгийг хэрхэн байгаль хамгаалал болон тогтвортой хөгжлийг дэмжихэд татах боломжтойг энэхүү 🎥 видеонд онцоллоо. 👇



💰 Public finance opens the door. Private finance brings the scale.

In this reel, ADB Country Director for Mongolia John Juhyun Jeong discusses how making nature measurable and investable can help unlock private capital for conservation and sustainable development.

🎥 Watch now 👇

✅COP17 бага хурлын долоо дахь өдөр АХБ-ны Уур амьсгалын ахлах мэргэжилтэн Ц. Энх-Амгалан АХБ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуй...
23/08/2026

✅COP17 бага хурлын долоо дахь өдөр АХБ-ны Уур амьсгалын ахлах мэргэжилтэн Ц. Энх-Амгалан АХБ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Киргизстан дахь төлөөлөгчийн газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Грийн Кавалри ТББ хамтран зохион байгуулсан “Бэлчээр, тэсвэртэй амьжиргаа ба нүүрстөрөгчийн шингээлт” сэдэвт салбар хуралдааныг удирдаж, үндсэн илтгэл тавилаа.

🌱 Тэрээр “Бэлчээрээ сайжруулж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй амьжиргаа, чадавхаа бэхжүүлэхэд малчид идэвхтэй оролцож, шийдлийн нэг хэсэг болох нь хамгийн үр дүнтэй. Эрүүл бэлчээр нь малчдын амьжиргааг баталгаажуулахаас гадна хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх зорилгыг давхар хангадаг” хэмээн онцоллоо.



✅ On the seventh day of COP17, ADB Senior Climate Change Officer Enkh-Amgalan Tseelei moderated the side event “Rangelands, Livelihood Resilience, and Carbon Emissions” and delivered a keynote presentation. The event was co-hosted by ADB, FAO Kyrgyzstan, the National Agency for Meteorology and Environmental Monitoring (NAMEM), and Green Cavalry NGO.

🌱 Enkh-Amgalan highlighted that rangeland restoration and climate-resilient livelihoods are most effective when herders actively participate in and take ownership of the solutions. Healthy rangelands improve livelihoods while also enhancing carbon sequestration.

🏘️🌱 АХБ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Уур амьсгалын ногоон сан болон түнш байгууллагуудын төлөөллийн хамт Шархад...
23/08/2026

🏘️🌱 АХБ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Уур амьсгалын ногоон сан болон түнш байгууллагуудын төлөөллийн хамт Шархад дэд төвд олон улсын EDGE ногоон барилгын стандартаар баригдсан 110 айлын орон сууцны нээлтэд оролцов.

📌 Эдгээр орон сууц нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтэц, ногоон технологи, тогтвортой хот төлөвлөлтөөр дамжуулан гэр хорооллыг шинэчлэх жишиг загварыг харуулж байна.

✅ АХБ-ны дэмжлэгтэй “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэлийн төсөл” нь Улаанбаатар хотын иргэдэд илүү ногоон, эрүүл, амьдрахад таатай орчныг бий болгоход хувь нэмэр оруулж байна.



🏘️🌱 ADB joined the Municipality of Ulaanbaatar, the Green Climate Fund, and partners to celebrate the opening of 110 affordable housing units built to international EDGE green building standards in Sharkhad Sub-Center.

📌 More than new homes, these buildings showcase a new model for transforming ger areas through affordable housing, climate-resilient infrastructure, green technologies, and sustainable urban planning.

✅ The Ulaanbaatar Green Affordable Housing and Resilient Urban Renewal Sector Project is helping create greener, healthier, and more livable neighborhoods for the people of Ulaanbaatar.

✅ COP17 бага хурлын зургаа дахь өдөр АХБ Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (GGGI), CGIAR-ийн Олон үүрэгт ландшафтын ...
22/08/2026

✅ COP17 бага хурлын зургаа дахь өдөр АХБ Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (GGGI), CGIAR-ийн Олон үүрэгт ландшафтын хөтөлбөр болон Зам, тээврийн яамнаас зохион байгуулсан салбар хуралдаануудад оролцов.

🌱 АХБ-ны Хөдөө аж ахуй, хүнс, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн газрын захирал Ау Шион Ий “Риогийн конвенцуудын уялдаа холбоот үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шинжлэх ухаан, бодлого, санхүүгийн зөрүүг арилгах нь” сэдэвт салбар хуралдаанд оролцож, инновац байхгүй байгаа нь гол сорилт биш, харин тэдгээрийг засгийн газар болон хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалт татахуйц шийдэл болгон хувиргах нь чухал гэдгийг онцоллоо.

🌱 АХБ-ны Уур амьсгалын ахлах мэргэжилтэн Ц.Энх-Амгалан “Тогтвортой дэд бүтэц” салбар хуралдаанд оролцож, “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийн стандарт, сайн туршлагууд” техник туслалцааны төслийг танилцуулав.



✅ On the sixth day of COP17, ADB participated in side events organized by the Global Green Growth Institute (GGGI), CGIAR's Multifunctional Landscapes Program, and the Ministry of Road and Transport of Mongolia.

🌱 ADB Director for Agriculture, Food, Nature, and Rural Development Au Shion Yee joined the "Restore Land, Restore Hope: Bridging the Science-Policy-Finance Gap for Rio Nexus Action" side event and emphasized that one of the main barriers is not a lack of innovation. The challenge is translating those innovations into bankable opportunities that governments and investors can support.

🌱 At the "Sustainable Infrastructure" side event, ADB Senior Climate Change Officer Enkh-Amgalan Tseelei presented the concept of the "Climate Resilient Infrastructure Standards and Practices" Technical Assistance Project.

Address

Shangri-La Office, Shangri-La Center 18th Floor, 19A Olympic Street, Sukhbaatar District-1, Ulaanbaatar 14241
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97611329836

Alerts

Be the first to know and let us send you an email when Asian Development Bank Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Asian Development Bank Mongolia:

Shortcuts

Share