Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)

Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ) Зоонозын /мал, амьтнаас хүнд халдварлах/ халдварт өвчнүүдтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

1931 оны 7-р сарын 10-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Тарваган тахал эсэргүүцэх лаборатори” нэртэйгээр анх байгуулагдаж,

- 1940 онд “Тарваган тахал эсэргүүцэх төв станц”
- 1961 онд “Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах газар”
- 1990 онд “Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төв”
- 2006 онд “Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв”
- 2012 онд “Зоонозын өвчин судлалын үндэсний төв” болон өргөжсөн.

💻 ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ЧИГЛЭЛЭЭР ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА📍 Зоонозын өвчи...
30/07/2026

💻 ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ЧИГЛЭЛЭЭР ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

📍 Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан “Тарваган тахал өвчний эмнэлзүй, ялган оношилгоо, хариу арга хэмжээ” сэдэвт цахим сургалтыг 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

👨‍⚕️👩‍⚕️ Сургалтад Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн 13 байгууллагын 50 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж, тарваган тахал өвчний үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, эмнэлзүй, ялган оношилгооны талаарх мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.

✅ Ингэснээр тарваган тахлын сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх, ялган оношлох, шуурхай хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

🦟 ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ!Шумуулаар дамжих халдварын үед дараах шинж тэмдгүүд илэрч болно. Үүнд:🌡️ Халуура...
30/07/2026

🦟 ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ!

Шумуулаар дамжих халдварын үед дараах шинж тэмдгүүд илэрч болно. Үүнд:

🌡️ Халуурах
🤕 Толгой өвдөх
💪 Булчингаар өвдөх
🦴 Үе мөчөөр өвдөх
🤢 Бөөлжих, суулгах

⚠️ Хэрэв дээрх шинж тэмдгүүд илэрч, сүүлийн 10 хоногт гадаад улс оронд аялсан, зорчсон бол яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаж, эмчид аяллын талаарх мэдээллээ заавал өгөөрэй.

📌 Шумуулаар дамжих халдвараас сэргийлэхийн тулд шумуулд хазуулахгүй байх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлээрэй.

#ЗӨСҮТ #Шумуул #ШумуулаарДамжихХалдвар #УрьдчиланСэргийлье

ШУМУУЛЫН ТАЛААР ТА ЮУ МЭДЭХ ВЭ?🦟 Шумуул нь дэлхий дээрх хамгийн хөнөөлт шавжийн нэг бөгөөд олон төрлийн халдварт өвчнийг...
30/07/2026

ШУМУУЛЫН ТАЛААР ТА ЮУ МЭДЭХ ВЭ?

🦟 Шумуул нь дэлхий дээрх хамгийн хөнөөлт шавжийн нэг бөгөөд олон төрлийн халдварт өвчнийг дамжуулдаг. Жил бүр дэлхий даяар зөвхөн хумхаа өвчний 249 сая, денгийн 100–400 сая орчим халдвар бүртгэгддэг.

Мөн биеийн жин илүүдэлтэй хүмүүс шумуулд илүү их хатгуулах хандлагатай байдаг нь нүүрсхүчлийн хий (CO₂)-ийг илүү их ялгаруулдагтай холбоотой.

📍 Шумуулд хатгуулахаас сэргийлэх нь халдварт өвчнөөс хамгаалах чухал алхам юм.

#Шумуул #ШумуулаасСэргийлье #ХалдвартӨвчнөөсСэргийлье

🧪 ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН БИОАЮУЛГҮЙН II ЗЭРЭГЛЭЛИЙН ЛАБОРАТОРИД IP УТАСНЫ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ💰 Цар та...
29/07/2026

🧪 ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН БИОАЮУЛГҮЙН II ЗЭРЭГЛЭЛИЙН ЛАБОРАТОРИД IP УТАСНЫ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

💰 Цар тахлын сангийн санхүүжилтээр, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр тус төвийн Биоаюулгүйн II зэрэглэлийн лабораторид IP утасны системийг суурилууллаа.

📵 Тус лабораторид Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/161 дүгээр тушаалаар батлагдсан “Зоонозын халдварт өвчний үед ажиллах халдвар хамгаалал, биоаюулгүй ажиллагааны дэглэмийн заавар”-ын дагуу гар утас ашиглахыг хориглодог. Харин болзошгүй аюул, осол болон яаралтай үед шуурхай холбоо барих шаардлага гарсан тохиолдолд шинээр суурилуулсан IP утсыг ашиглах боломжтой боллоо.

☎️ Шинээр нэвтрүүлсэн IP утасны системийн хүрээнд лабораторийн хэсэг болон оффисын хэсэг хооронд шуурхай холбоо барих боломж бүрдэж, Fanvil брэндийн нийт 17 ширхэг IP утас суурилуулсан байна.

🔊 Fanvil брэндийн IP утас нь байгууллагын дотоод сүлжээнд суурилан ажилладаг бөгөөд дуу дамжуулалтын өндөр чанар, тогтвортой ажиллагаа, ашиглахад хялбар интерфэйс болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах боломжтой. Мөн цаашид системийг өргөтгөж, нэмэлт хэрэглэгч холбох боломжтойгоороо байгууллагын дотоод харилцаа холбоог илүү үр ашигтай зохион байгуулах давуу талтай.

🛡️ Энэхүү шинэчлэл нь лабораторийн БИОАЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛЖ, болзошгүй аюул, ослын үед шуурхай холбоо харилцааг хангахын зэрэгцээ лабораторийн үйл ажиллагааны шуурхай байдлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

UNICEF Mongolia EasyCall

🦟 Шумуул үржихээс сэргийлэхийн тулд:✅ Гэр орчны ойролцоо тогтоол ус, ил задгай усан сан байрлуулахгүй байх✅ Ил задгай хо...
29/07/2026

🦟 Шумуул үржихээс сэргийлэхийн тулд:

✅ Гэр орчны ойролцоо тогтоол ус, ил задгай усан сан байрлуулахгүй байх
✅ Ил задгай хог хаягдал хаяхгүй, орчноо тогтмол цэвэрлэх
✅ Өрөөний цонх, хаалганд тор татах
✅ Шаардлагатай үед зориулалтын шумуул дайжуулагч хэрэглэх

👉 Тогтоол ус, хог хаягдлыг багасгаж, орчноо цэвэр байлгах нь шумуул үржих нөхцөлийг бууруулж, шумуулаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

🦟 ШУМУУЛД ХАТГУУЛАХААС СЭРГИЙЛЬЕ!Шумуулд хазуулах нь шумуулаар дамжих халдварт өвчинд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тийм...
29/07/2026

🦟 ШУМУУЛД ХАТГУУЛАХААС СЭРГИЙЛЬЕ!

Шумуулд хазуулах нь шумуулаар дамжих халдварт өвчинд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж, дараах энгийн арга хэмжээг хэрэгжүүлээрэй. 👇

👕 Цайвар өнгийн битүү хувцас өмсөх
🦟 Зориулалтын шумуул үргээгч тос, цацлага хэрэглэх
🛏️ Боломжтой бол орны дээгүүр тор татах
🏠 Гэрийн хаалга, цонхонд тор хийх

📌 Шумуулд хазуулахгүй байх нь шумуулаар дамжих халдвараас сэргийлэх чухал арга юм.

#ЗӨСҮТ #Шумуул #ШумуулдХатгуулахаасСэргийлье #ШумуулаарДамжихХалдвар #УрьдчиланСэргийлье

📚 ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ҮЕИЙН БЭЛЭН БАЙДАЛ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛААЗоонозын өвчин судлалын үндэсн...
28/07/2026

📚 ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ҮЕИЙН БЭЛЭН БАЙДАЛ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Нийслэлийн ЗӨСТ, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан “Тарваган тахал өвчний эмнэлзүй, ялган оношилгоо, хариу арга хэмжээ” сэдэвт цахим сургалтыг 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. 🖥️

👩🏻‍⚕️👨🏻‍⚕️ Тус сургалтад Нийслэлийн эрүүл мэндийн төвийн харьяа 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, 74 Өрхийн эрүүл мэндийн төвийн 340 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

🩺 Сургалтаар:
🔹 Тарваган тахал өвчний үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ
🔹 Өвчний эмнэлзүйн онцлог
🔹 Ялган оношилгоо
🔹 Урьдчилан сэргийлэлт, халдварын үеийн хариу арга хэмжээний талаарх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээлэл, зөвлөмжийг хүргэлээ.

🤝 Энэхүү сургалт нь тарваган тахал өвчний сэжигтэй болон батлагдсан тохиолдлын үед эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, хамтын ажиллагаа, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх ач холбогдолтой юм.

📍ОХУ, ЗӨСҮТ, Баян-Өлгий аймгийх ЗӨСТ хамтарсан тарваган тахлын тандалт шинжилгээний багийн  тайлангийн танилцуулга
28/07/2026

📍ОХУ, ЗӨСҮТ, Баян-Өлгий аймгийх ЗӨСТ хамтарсан тарваган тахлын тандалт шинжилгээний багийн тайлангийн танилцуулга

🦟 ШУМУУЛ ЮУНД ТАТАГДДАГ ВЭ?Шумуул нь хүнийг олохдоо амьсгалаар ялгарах нүүрстөрөгчийн давхар исэл, биеийн дулаан, үнэр з...
28/07/2026

🦟 ШУМУУЛ ЮУНД ТАТАГДДАГ ВЭ?

Шумуул нь хүнийг олохдоо амьсгалаар ялгарах нүүрстөрөгчийн давхар исэл, биеийн дулаан, үнэр зэрэгт мэдрэмтгий байдаг. Мөн тодорхой бүлгийн хүмүүс шумуулд илүү их татагдах боломжтой.

📌 Нүүрстөрөгчийн давхар исэл
📌 Үнэртэй ус, үнэртэй зүйл
📌 Халуун, дулаан газар
📌 1-р бүлгийн цустай хүн

👉 Шумуулд хазуулах эрсдэлийг бууруулахын тулд шумуул үргээгч хэрэглэх, биеийн ил хэсгийг халхалсан хувцас өмсөх, цонх хаалгандаа тор хийх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлээрэй.

#ЗӨСҮТ #Шумуул #ШумуулаарДамжихХалдвар #ШумуулдХазуулахгүйБайя #УрьдчиланСэргийлье

🇲🇳🇷🇺 СИЙЛХЭМИЙН ГОЛОМТОД 2 УЛСЫН ХАМТАРСАН ТАРВАГАН ТАХЛЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ📅 2026 оны 7 дуга...
28/07/2026

🇲🇳🇷🇺 СИЙЛХЭМИЙН ГОЛОМТОД 2 УЛСЫН ХАМТАРСАН ТАРВАГАН ТАХЛЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

📅 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төв, ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн, Алтайн БНУ-ын тарваган тахал эсэргүүцэн судлах станцын хамтарсан баг Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур (Цагааннуур тосгон), Бугат сумдын нутаг дахь хил дамнасан Сийлхэмийн голомтод тарваган тахлын тандалт судалгааг зохион байгууллаа.

🔬 Судалгааны хүрээнд голомтот бүсийн хүн амын мэдлэг, хандлага, дадал, эрсдэлийг үнэлж, байгалийн голомтын идэвхжлийг тодорхойлов. Судалгааны үр дүнд тарваган тахлын үүсгэгчийн өсгөвөр илрүүлж, байгалийн голомт өндөр идэвхжилтэй байгааг тогтоолоо.

👨‍👩‍👧‍👦 Мөн орон нутгийн иргэд болон эрүүл мэндийн байгууллага, хилийн цэргийн анги, заставын алба хаагчдад тарваган тахлаас урьдчилан сэргийлэх сургалт, мэдээлэл хийсэн бөгөөд судалгааны үр дүнг Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон холбогдох байгууллагын удирдлагуудад танилцуулж, цаашдын хамтын ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

🤝 Энэхүү Монгол, ОХУ-ын дөрвөн байгууллагын хамтарсан тандалт судалгаа нь 2017 оноос хойш тогтмол хэрэгжиж байгаа бөгөөд хил дамнасан байгалийн голомтын эрсдэлийг хамтран үнэлэх, хүн амыг тарваган тахлын өвчлөлөөс сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

⚠️ ЗӨВЛӨМЖ

📢 Баян-Өлгий аймгийн иргэд болон тухайн бүс нутгаар зорчиж буй аялагч, жуулчдад тарвага агнах, барих, өвчих, түүхий эд эрхтэнтэй нь харьцах зэрэг эрсдэлтэй үйлдлээс татгалзахыг зөвлөж байна.

#ЗӨСҮТ #ТарваганТахал #ТандалтСудалгаа #СийлхэмийнГоломт #БаянӨлгий #УрьдчиланСэргийлье

Address

20-р хороо, Сонгино-Хайрхан дүүрэг
Ulaanbaatar
ШУУДАНГИЙНИНДЕКС:18131УЛААБААТАР

Alerts

Be the first to know and let us send you an email when Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ) posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ):

Shortcuts

Share