23/08/2026
🌱Хархорум хотын Захирагч Л.Халтар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-Хабитатын Гүйцэтгэх захирал Анаклаудиа Маринейро Сентено Россбах тэргүүтэй төлөөлөгчидтэй /2026.08.23/ өдөр уулзаж, Хархорум хотын тогтвортой хөгжил, хот төлөвлөлтийн чиглэлээр хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
🤝 Уулзалтын үеэр Хархорум хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, байгальд ээлтэй ногоон дэд бүтэц хөгжүүлэх, хүн амын суурьшлын оновчтой бүтэц бүрдүүлэх, байгальд суурилсан шийдэл болон хог хаягдлын менежментийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.
♻️ Талууд олон улсын сайн туршлага, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, техникийн дэмжлэгийг Хархорум хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд ашиглах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцлоо.
Уулзалтаар дараах чиглэлээр хамтран ажиллах боломжийг тодорхойллоо. Үүнд:
📍Хархорум хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон байгаль орчинд ээлтэй, ногоон технологид суурилсан дэд бүтцийн төлөвлөлт, бүтээн байгуулалтад үе шаттай хамтран ажиллах
📍Хотын хүн амын төвлөрөл, суурьшлын оновчтой бүтэц, амьдрах орчны хэрэгцээнд тулгуурлан хүн амыг татах, тогтвортой суурьшлыг дэмжих бодлого, шийдэл боловсруулах
📍 Байгальд суурилсан шийдлийг хот төлөвлөлттэй уялдуулах, хог хаягдлыг ангилан ялгах, дахин ашиглах, боловсруулах дэвшилтэт технологи, тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр олон улсын сайн туршлага, техникийн зөвлөгөө, мэргэжлийн дэмжлэг авах зэрэг асуудлаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
🌱 On August 23, 2026, Kharkhorum City Governor L. Khaltar met with a delegation led by UN Under-Secretary-General and Executive Director of UN-Habitat Anacláudia Rossbach. The two sides exchanged views on cooperation in sustainable development and urban planning for Kharkhorum City.
🤝 During the meeting, theMayor's office shared its planning on developing environmentally friendly green infrastructure and introducing nature-based solutions and advanced waste sorting and recycling technologies for Kharkhorum City.
♻️ The parties also exchanged views on utilizing international best practices, professional consulting services, and technical support for Kharkhorum City's development planning, and on expanding future cooperation.
The meeting identified the following area of potential cooperation:
📍 Interest in cooperating through online meetings to obtain international best practices, technical advice, and professional support in aligning nature-based solutions with urban planning, and in introducing advanced technologies and systems for waste sorting, recycling, and processing.