Нээлттэй Сүхбаатар дүүрэг

Нээлттэй Сүхбаатар дүүрэг СБД-ийн нутгийн захиргааны байгууллагууд, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаан тухай

СБД-ийн нийт иргэд амар амгалан, сэтгэл хангалуун амьдрахад оршино.

 #СБД "СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНАЦахим хуудаснаас унших: https://www.gov.mn/news/n/817...
05/08/2026

#СБД "СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Цахим хуудаснаас унших: https://www.gov.mn/news/n/8176

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй хамтран зохион байгуулж буй "СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ - 2026" үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна. Энэхүү үзэсгэлэнгээр дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгч, гар урлаачид, хүнс, гоо сайханч, хувцас хэрэглэлийн оёдолчид 20 гаруй асарт бүтээлээ дэлгэж энэ сарын 9-ний өдөр хүртэл Улсын драмын Эрдмийн театрын урд задгай талбайд худалдаа үйлчилгээ үзүүлэх юм.

 #СБД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ТАНИЛЦУУЛГА
05/08/2026

#СБД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ТАНИЛЦУУЛГА

 #СБД COP17 ХУРЛЫН ҮЕЭР ДАРААХ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ТҮР ЗОХИЦУУЛАЛТ ХИЙНЭЦахим хуудаснаас унших: https://www.gov.mn/n...
05/08/2026

#СБД COP17 ХУРЛЫН ҮЕЭР ДАРААХ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ТҮР ЗОХИЦУУЛАЛТ ХИЙНЭ

Цахим хуудаснаас унших: https://www.gov.mn/news/n/8156

Тодруулбал, 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдахтай холбоотойгоор хурлын зохион байгуулалтын бүсэд байрлаж байгаа 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуульд зохицуулалт хийнэ.
-Тогтоосон хугацаанд хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулах бөгөөд хичээл, сургалтын үйл ажиллагаа 2026 оны 09 дүгээр сарын 01-нээс хэвийн эхэлнэ.
-Тухайн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хувьд 8 дугаар сарын 17-28 ны өдрүүдэд:
• Цэцэрлэг, сургууль дээр бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй;
• Элсэлт, бүртгэл, шилжих хөдөлгөөн зэргийг цахимаар зохион байгуулна;
• Багш, ажилтны зайнаас ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ;
• Сургалтыг шаардлагатай үед цахим хэлбэрээр зохион байгуулах бэлтгэл хангана;
• Цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эцэг, эхийн хэрэгцээнд тулгуурлан уян хатан
зохицуулалтаар ажиллуулах зохион байгуулалтыг хийнэ;
• Эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлж, хүүхэд хүргэх, авах автомашины хөдөлгөөнийг бууруулах арга хэмжээ авна.

🌦️Улаанбаатар хотод өдөртөө 26 хэмийн дулаан, бага зэргийн бороо орно. Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар htt...
04/08/2026

🌦️Улаанбаатар хотод өдөртөө 26 хэмийн дулаан, бага зэргийн бороо орно.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар https://weather.gov.mn/

 #СБД ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЕСДҮГЭЭР САРЫН 1 ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭhttps://www.gov.mn/news/n/8135Олны нэрлэ...
04/08/2026

#СБД ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЕСДҮГЭЭР САРЫН 1 ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

https://www.gov.mn/news/n/8135

Олны нэрлэж заншсан Фонтан буюу Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг 08 дугаар сарын 1-нээс 09 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна. Энэ удаагийн “Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа - 2026” арга хэмжээнд нээлттэй сонгон шалгаруулалтаас шалгарч гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгжүүд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцас, цүнх болон бусад дагалдах хэрэгслийн худалдаа явуулж байна.

 #СБД НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ, МОД ХЭЛБЭРЖҮҮЛЭХ АЖИЛ ТОГТМОЛ ХИЙГДЭЖ БАЙНАhttps://www.gov.mn/news/n/8133 🍀Дүүрги...
04/08/2026

#СБД НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ, МОД ХЭЛБЭРЖҮҮЛЭХ АЖИЛ ТОГТМОЛ ХИЙГДЭЖ БАЙНА

https://www.gov.mn/news/n/8133

🍀Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд байх ногоон байгууламжийн талбайн түүвэр цэвэрлэгээ, мод, сөөг хэлбэржүүлэх, зүлэгт талбай хадах, самналт цэвэрлэгээ хийх зэрэг ажлыг Гүнбүрд нуур ХХК, Бат Өндөр хайрхан ХХК, Ойн таксаци ХХК-ийн тохижилт үйлчилгээний албаны ажилчид хуваарийн дагуу тогтмол хийж гүйцэтгэж байна.

☀️Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
03/08/2026

☀️Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

8 дугаар сард Сүхбаатар дүүрэгт цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
31/07/2026

8 дугаар сард Сүхбаатар дүүрэгт цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

 #СБД МАЛЧИД, ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД Маргааш буюу 8 дугаар сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээ...
31/07/2026

#СБД МАЛЧИД, ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД

Маргааш буюу 8 дугаар сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голуудын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Нээлттэй Сүхбаатар дүүрэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Нээлттэй Сүхбаатар дүүрэг:

Shortcuts

Share