Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв

Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв Үйлдвэрлэл эрхлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг цаг алдалгүй, чанартай хүргэнэ.

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР-ын урд ЗАДГАЙ ТАЛБАЙД зохион байгуулагдаж байгаа "СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ" үзэсгэлэн худ...
05/08/2026

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР-ын урд ЗАДГАЙ ТАЛБАЙД зохион байгуулагдаж байгаа "СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ" үзэсгэлэн худалдаанд тухлан саатаж ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН урласан бараа бүтээдэхүүнийг худалдан авахыг уриалж байна.

Монгол, Солонгосын соёлын өдөрлөг  🇲🇳🇰🇷Улсын Драмын Эрдмийн Театрын урд талбайд “Монгол, Солонгосын соёлын өдөрлөг” эхэл...
01/08/2026

Монгол, Солонгосын соёлын өдөрлөг 🇲🇳🇰🇷

Улсын Драмын Эрдмийн Театрын урд талбайд “Монгол, Солонгосын соёлын өдөрлөг” эхэллээ.
Уг арга хэмжээг “Торгоны замын тэмээ” ТББ болон Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хоёр улсын соёлын харилцааг идэвхжүүлэх, бичил болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилготой юм.

📍 Өдөрлөгийн хүрээнд:
- ЖДҮ эрхлэгчид болон гар урлаачдын үзэсгэлэн худалдаа
- Соёлын солилцоо, танилцуулга арга хэмжээнүүд явагдаж байна.

Иргэд, сонирхогч та бүхнийг Драмын театрын урд талбайд хүрэлцэн ирэхийг урьж байна. ✨

🚨 "СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" үзэсгэлэн худалдааны БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!Сүхбаатар дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрх...
21/07/2026

🚨 "СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" үзэсгэлэн худалдааны БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!
Сүхбаатар дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчид та бүхнийг өөрсдийн бүтээгдэхүүн, брэндийг олон нийтэд сурталчлах, борлуулалтаа өсгөх нэгдсэн үзэсгэлэн худалдаанд оролцохыг урьж байна. ✨
🛍️ Үндэсний бүхий л чиглэлийн үйлдвэрлэгчид та бүхэн доорх линкээр орж бүртгүүлээрэй.
Жич: тоо хязгаартай!
🔗 Цахим бүртгэлийн линк:
https://docs.google.com/forms/d/1wKrboD5K2Qa17aA6iwOLGINseNGMBJjyfPEoON8BXeM/edit
ХУГАЦАА: 2026 оны 08.03-наас 09-ний өдрийг дуустал
БАЙРШИЛ: Улсын драмын Эрдмийн театрын урд ЗАДГАЙ ТАЛБАЙ
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА: 2026 оны 07-р сарын 26-ны өдрийг хүртэл
👉 Дүүргийнхээ дэмжлэгтэйгээр бизнесээ өргөжүүлэх боломжийг бүү алдаарай!
📞 Лавлах утас: [11357054, 99950395, 88029873]
#СүхбаатарДүүрэгтҮйлдвэрлэв2026 #бизнесдэмжлэг #ҮндэснийҮйлдвэрлэл See less

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ.https://www.mongolcha...
21/07/2026

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ.

https://www.mongolchamber.mn/event/3456

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хув...
14/07/2026

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн баяр наадмаар зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаануудад Сүхбаатар дүүргийн 30 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид 300 гаруй нэр төрлийн 5000 гаруй бараа бүтээгдэхүүнээ Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагт наадамчин олон түмэндээ дэлгэн танилцуулж, борлуулан амжилттай оролцлоо.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 32/03 дугаар тогтоол, Улаанбаатар хотын Е...
07/07/2026

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 32/03 дугаар тогтоол, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тушаал, мөн Дүүргийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/403 дугаар захирамжийн хүрээнд Үндэсний их баяр наадмыг угтсан "БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ"-г зохион байгууллаа.

Энэхүү ажлын хүрээнд төвийн ажилтан, албан хаагчид Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрийн А/10 байршилд ажиллан ахуйн хог хаягдлыг цэвэрлэж, орчны цэвэр байдлыг хангах ажилд оролцов.

Мөн үйлдвэрлэгчидтэй хамтран төвийн барилгын гадна фасад, хашаанд хөөстэй угаалга, их цэвэрлэгээ хийж, байгууллагын өнгө үзэмж, орчны тохижилтыг сайжрууллаа.

✨ Цэвэр, өнгөлөг орчин бүрдүүлэх үйлсэд хамтран оролцсон үйлдвэрлэгчиддээ талархал илэрхийлье.

#БүхНийтийнИхЦэвэрлэгээ #ҮндэснийИхБаярНаадам #СүхбаатарДүүргийнЖижигДундҮйлдвэрлэлийгДэмжихТөв #ЦэвэрОрчин

"НААДАМ ХҮЙ 7 ХУДАГ-2026" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.Үндэсний их баяр наадмаар 2026 оны 07-р сарын 11, 12, 13-...
06/07/2026

"НААДАМ ХҮЙ 7 ХУДАГ-2026" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
Үндэсний их баяр наадмаар 2026 оны 07-р сарын 11, 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй үйлдвэрлэл эрхлэгчид доорх линкээр бүртгүүлнэ үү.
Бүртгүүлэх:
https://docs.google.com/forms/d/12VxaP5kta71J6qoe7cuHCap6j03cb_IwFdjEOKtFTCI/edit
Холбогдох утас: 11357054, 88029873
Жич: Бүртгэлийн тоо хязгаартай.

02/07/2026

#СБД БАЯР НААДМЫН ҮЕЭР ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД

Үндэсний Их Баяр Наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээд нь 07 дугаар сарын 01-ний өдрөөс, 07 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цаг хүртэл зөвшөөрлийн цахим систем болох license.mn-ээр бүртгүүлэх боломжтой.

Ингэхдээ дараах шаардлагыг хангасан байх юм. Үүнд:
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх баримт бичиг, тавигдах шаардлага (зөвхөн аж ахуйн нэгж байхыг анхаарна уу)�📌Онлайн бизнес төвд бүртгүүлсэн, “Зөвшөөрсөн” төлөвтэй “Бүртгэлийн хуудас” эсхүл Зөвшөөрлийн нэгдсэн систем (License.mn)-ийн баталгаажсан төлөвтэй “Мэдэгдэл”-ийн тодорхойлолт;
📌Тогоочийн мэргэжлийн үнэмлэх;
📌Тогооч болон ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сарын хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх);
📌Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
📌Захирлын иргэний үнэмлэх;
📌Иргэний үнэмлэх;
📌 “Явуулын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ” чиглэл сонгосон бол явуулын хоолны машины зураг (Бусад тохиолдолд уг баримт бичиг шаардахгүй тул файл хавсаргахгүйгээр баталгаажуулна уу);
�Худалдаа, үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх баримт бичиг, тавигдах шаардлага:�📌Онлайн бизнес төвд бүртгүүлсэн, зөвшөөрөгдсөн төлөвтэй “Бүртгэлийн хуудас” эсхүл Зөвшөөрлийн нэгдсэн системийн баталгаажсан төлөвтэй “Мэдэгдэл”-ийн тодорхойлолт;
📌Ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сарын хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх);
📌Худалдах бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, зураг;
📌Иргэний үнэмлэх;
📌Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
Анхааруулга: Иргэн, хуулийн этгээд (компани) 1 байршилд 1 удаа хүсэлт илгээх боломжтой тул холбогдох баримт бичгийг дутуу болон буруу илгээсэн тохиолдолд татгалзах үндэслэл болно.

🚨 "СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ - 2026" ҮЗЭСГЭЛЭН ХУДAЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!Сүхбаатар дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйл...
30/06/2026

🚨 "СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ - 2026" ҮЗЭСГЭЛЭН ХУДAЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!

Сүхбаатар дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч, баялаг бүтээгчид та бүхнийг өөрсдийн бүтээгдэхүүн, брэндийг олон нийтэд сурталчлах, борлуулалтаа өсгөх нэгдсэн үзэсгэлэн худалдаанд оролцохыг урьж байна. ✨

🛍️ Ноос ноолуур, оёмол бүтээгдэхүүн органик гоо сайхан, гар урлал, хүнс гээд бүхий л чиглэлийн үндэсний үйлдвэрлэгчид та бүхэн доорх линкээр орж амжиж бүртгүүлээрэй. Суудлын тоо хязгаартай!

🔗 Цахим бүртгэлийн линк: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScBWa6gohvKEYqanph6_S0pC08o9WbaR_xkbopzfwArTCu7kg/viewform?usp=publish-editor

Үзэсгэлэн болох хугацаа: 2026 оны 07 дугаар сарын 06-наас 07 дугаар сарын 29-нийг дуустал
Хаана: [СБД-ийн 4-р хороо Улсын их дэлгүүрийн урд Цэрэндоржийн гудамж Понтан]

👉 Дүүргийнхээ дэмжлэгтэйгээр бизнесээ өргөжүүлэх боломжийг бүү алдаарай!

📞 Лавлах утас: [99950395 11357054]

#СүхбаатарДүүрэгтҮйлдвэрлэв2026 #бизнесдэмжлэг #ҮндэснийҮйлдвэрлэл

Нийслэлийн иргэдийн өдөрт зориулсан "Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадам Хүй 7 худагт амжилттай үргэлжилж...
28/06/2026

Нийслэлийн иргэдийн өдөрт зориулсан "Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадам Хүй 7 худагт амжилттай үргэлжилж байна.
🇲🇳Тус наадмын үзэсгэлэн худалдаанд Сүхбаатар дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн урласан үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг иргэд олон түмэндээ сурталчлан, борлуулж байна.

Address

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 13-р хороо, 5-н буудал
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97611357074

Alerts

Be the first to know and let us send you an email when Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв:

Shortcuts

Share