МУИС - Хууль зүйн сургууль - Практик сургалтын төв

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • МУИС - Хууль зүйн сургууль - Практик сургалтын төв

МУИС - Хууль зүйн сургууль - Практик сургалтын төв Монгол Улсын Их сургууль, Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв

Монголын Хуульчдын холбооны дэргэд Хууль зүйн Про боно төв байгуулагдлаа. Энэхүү төвийн нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ий...
01/08/2026

Монголын Хуульчдын холбооны дэргэд Хууль зүйн Про боно төв байгуулагдлаа. Энэхүү төвийн нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн хамт олон оролцлоо.

Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй, онцгойлон оюун, сэтгэцийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгоход төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах, нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээг үзүүлэхэд ялгаатай байдал үүсэж буй эрх зүйн орчныг өөрчлөх, эрх зүйн актын уялдааг хангахад стратегийн түвшинд ажиллах бодлого боловсруулах, хүүхдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр голчлон ажиллах юм.

31/07/2026
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн бакалаврын хөтөлбөрийн эчнээ, их дээдийн 3 дугаар түвшний оюутнуудын Мэргэжих дадлагын яв...
08/07/2026

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн бакалаврын хөтөлбөрийн эчнээ, их дээдийн 3 дугаар түвшний оюутнуудын Мэргэжих дадлагын явцтай танилцаж, дадлагын удирдагч болон дадлагажигч нартай уулзаж санал солилцлоо.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн бакалаврын хөтөлбөрийн эчнээ, их дээдийн 3 дугаар түвшний оюутнуудын Мэргэжих дадлагын яв...
30/06/2026

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн бакалаврын хөтөлбөрийн эчнээ, их дээдийн 3 дугаар түвшний оюутнуудын Мэргэжих дадлагын явцтай удирдагч багш нар танилцаж, дадлагын удирдагч болон дадлагажигч нартай уулзаж санал солилцлоо.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөж буй Эчнээ ангийн хамт олноос Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвд Прокурор...
29/06/2026

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөж буй Эчнээ ангийн хамт олноос Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвд Прокурорын өмсгөл гардуулав.

Эрх зүйн бакалаврын сургалтын хүрээнд оюутан танхимаар олж авсан онолын мэдлэгээ практикт хэрэглэх болон хуульчийн мэргэжлийн ур чадварын зохих дадал, чадваруудыг Хууль зүйн клиник сургалтаар олж авдаг. Энэхүү клиник сургалтын хүрээнд оюутнууд “Шүүх хуралдааны танхим”-д үлгэрчилсэн шүүх хурал хийж дүрд тоглох аргаар онолын мэдлэгээ бататгаж, процесс ажиллагаа болон ур чадварт суралцдагаараа онцлогтой ба Эчнээ ангийн оюутнуудын тус төвд өгсөн Прокурорын өмсгөл нь уг хичээлд ашиглагдах ач холбогдолтой юм.

Эчнээ 3-р түвшний оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцаж буй эчнээ, их дээдийн 3 дугаар түвшний оюутнууд Мэргэжих да...
22/06/2026

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцаж буй эчнээ, их дээдийн 3 дугаар түвшний оюутнууд Мэргэжих дадлагаа хийж буйтай холбогдуулан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвөөс өмгөөллийн байгууллагуудад дадлага хийж буй оюутнууд болон дадлагажуулагч нартай цахимаар уулзлаа.
Уулзалтад Практик сургалтын төвийн эрхлэгч С.Болормаа болон тус төвийн Гэрээт дэд профессор, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор (Ph.D) З.Сүхбаатар нар оролцож, өмгөөллийн байгууллагад Мэргэжих дадлага хийхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд суралцах хугацаандаа нийгмийн оролцоо, сайн дурын үйл ажиллагаанд идэвх ...
19/06/2026

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд суралцах хугацаандаа нийгмийн оролцоо, сайн дурын үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, манлайлах болон багаар ажиллах ур чадвараараа оюутан залуусыг үлгэрлэн манлайлж, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үйлсэд идэвхтэй оролцсон Б.Батзул, Г.Болор, М.Оюундарь, Ө.Энхжин, Б.Энхмандах нарт Батламж гардууллаа.
Батламжийг Хууль зүйн сургуулийн захирал доктор, профессор Б.Амарсанаа, Практик сургалтын төвийн эрхлэгч доктор, дэд профессор С.Болормаа, Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор М.Уянга нар гардуулан өгч, сурлага хүмүүжил, нийгмийн идэвх оролцоогоороо бусдыгаа манлайлсанд баяр хүргэв.
Сургуулиа төгсөж буй нийт төгсөгчдөдөө цаашдын ажил хөдөлмөр, эрдэм боловсролын замналд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эчнээ болон их дээдийн 3-р түвшний оюутнууд сургалтын хөтөлбөрт заасны дагуу Шүүх, Прокур...
18/06/2026

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эчнээ болон их дээдийн 3-р түвшний оюутнууд сургалтын хөтөлбөрт заасны дагуу Шүүх, Прокурор, Өмгөөллийн байгууллагад Мэргэжих дадлагаа хийж байна.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эчнээ болон их дээдийн 3-р түвшний оюутнууд сургалтын хөтөлбөрт заасны дагуу Шүүх, Прокур...
17/06/2026

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эчнээ болон их дээдийн 3-р түвшний оюутнууд сургалтын хөтөлбөрт заасны дагуу Шүүх, Прокурор, Өмгөөллийн байгууллагад Мэргэжих дадлагад гарч байгаа бөгөөд дадлагад гарч буй нийт оюутнуудад Чиглүүлэх сургалт орлоо. Мэргэжих дадлагын удирдагч багшаар Практик сургалтын төвийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Болормаа (Ph.D), Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш М.Мөнхнаран (Ph.D) нар томилогдон ажиллаж байна.
Дадлагад гарч буй нийт оюутнууддаа амжилт хүсье.

Address

МУИС/Хууль зүйн сургууль 3б байр
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:30
Tuesday 09:00 - 17:30
Wednesday 09:00 - 17:30
Thursday 09:00 - 17:30
Friday 09:00 - 17:30

Alerts

Be the first to know and let us send you an email when МУИС - Хууль зүйн сургууль - Практик сургалтын төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to МУИС - Хууль зүйн сургууль - Практик сургалтын төв:

Shortcuts

Share