Clean up Mongolia

Clean up Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Clean up Mongolia, Public Service, Ulaanbaatar.

Дэлхийн цэвэрлэгээний өдөр бол дэлхийд тулгамдаж буй буруу менежментэй хог хаягдлын хямрал, тэр дундаа далайн хог хаягдлын асуудалтай тэмцэхэд чиглэсэн жил бүр зохион байгуулагддаг нийгмийн үйл ажиллагааны томоохон хөтөлбөр юм.

НҮБ-ийн албан ёсны тэмдэглэлт өдөр болох World Cleanup Day арга хэмжээг Монгол Улсын хэмжээнд 21 аймагт зохион байгуулах...
28/08/2026

НҮБ-ийн албан ёсны тэмдэглэлт өдөр болох World Cleanup Day арга хэмжээг Монгол Улсын хэмжээнд 21 аймагт зохион байгуулахад хамтран ажиллахаа илэрхийлсэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам харьяа Тусгай хамгаалалтын газруудын удирдлагууд, Сав газрын захиргааны дарга нартай уулзаж мэдээлэл солилцлоо.

🌍World Cleanup Day хөдөлгөөн нь 2008 онд Эстони улсад эхэлсэн. Тухайн үед “Let's Do It!” хөдөлгөөнөөр Эстони даяар нэг өдрийн дотор хог хаягдлыг цэвэрлэх санаачилга хэрэгжсэн.

World CleanUP Day нь Дэлхийн 190 гаруй оронд хэрэгждэг бөгөөд Монгол Улсын хэмжээнд Clean up Mongolia-ийн зүгээс сүүлийн 5 жил тогтмол зохион байгуулж буй сайн дурын арга хэмжээ юм.

🇲🇳Энэхүү хөдөлгөөнийг аймаг орон нутагт хэрэгжүүлснээр ахуйн хог хаягдлыг цэвэрлэх, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, залуучуудад экологийн боловсрол олгох олон талт давуу талуудтай юм.
_________________________________________________________
The World Cleanup Day, an official commemorative day of the United Nations (UN), will be organized across all 21 provinces of Mongolia. We met with the heads of the Special Protected Area administrations under the Ministry of Environment and Climate Change and the River Basin Administrations to exchange information and discuss their commitment to working together on this nationwide initiative.

🌍 The World Cleanup Day movement began in Estonia in 2008. At that time, the “Let’s Do It!” movement launched an initiative to clean up waste across Estonia in a single day.
World Cleanup Day is now implemented in more than 190 countries. In Mongolia, Clean Up Mongolia has been organizing this volunteer initiative regularly for the past five years.

🇲🇳 Implementing this movement across Mongolia’s provinces will bring multiple benefits, including cleaning up household waste, reducing carbon emissions, and providing environmental education to young people.

🌍 **WORLD CLEANUP DAY 2026 | VOLUNTEERS WANTED!** 🌱Байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд нэгдэж, **World Cleanup Day 2...
22/08/2026

🌍 **WORLD CLEANUP DAY 2026 | VOLUNTEERS WANTED!** 🌱

Байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд нэгдэж, **World Cleanup Day 2026**-ийн зохион байгуулах багт сайн дурын ажилтнаар оролцохыг урьж байна! 💚

📅 **2026.09.19**
📍 **Улаанбаатар хот**
🤝 **Зохион байгуулах багт нэгдээрэй!**

Энэхүү өдөрлөгөөр бид хамтдаа орчноо цэвэрлээд зогсохгүй, байгальд ээлтэй зөв дадлыг түгээн дэлгэрүүлж, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлэх болно. 🌿

✨ **Сайн дурын ажилтан болсноор:**
• Нийгэм, байгаль орчинд бодит эерэг нөлөө үзүүлнэ
• Ижил зорилго, үнэт зүйлтэй хүмүүстэй танилцана
• Манлайлал болон багаар ажиллах ур чадвараа хөгжүүлнэ
• Утга учиртай үйлсийн нэг хэсэг болно

💚 **Нэг хүнээс эхэлсэн өөрчлөлт олон хүнийг уриалж, хамтдаа дэлхийгээ цэвэрлэж чадна.**

📲 **Сайн дурын ажилтнаар бүртгүүлэх бол постер дээрх QR кодыг уншуулна уу.**

#Монгол

Бүртгүүлэх линк: https://forms.gle/XBxTzcmwjoKeFrKA7

Өнөөдөр COP17 GreenZone-д Жэй Си Ай Прогресс салбар байгууллага, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс хэрэгжүүлдэг...
21/08/2026

Өнөөдөр COP17 GreenZone-д Жэй Си Ай Прогресс салбар байгууллага, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс хэрэгжүүлдэг World Cleanup Day-ийн Монгол дахь хэрэгжүүлэгч CleanUP Mongolia төслийн баг төслийнхөө танилцуулгыг хүргэлээ. 🌱

Энэ үеэр өнгөрсөн 5 удаагийн төслийн хэрэгжилт, амжилт, тулгамдсан асуудал, сургамж-ийн талаар нээлттэй санал солилцож, цаашид илүү үр дүнтэй хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөг танилцууллаа.
🤝 Бидний цэвэр, хариуцлагатай, байгальд ээлтэй ирээдүйн төлөөх хамтын үйлс үргэлжилсээр!

📅 World Cleanup Day in Mongolia-6
🗓 2026.09.19

🌍 **CleanUP Mongolia-6 | World Cleanup Day 2026**Өнөөдөр **COP17 GreenZone**-д Жэй Си Ай Прогресс салбар байгууллага, Цэ...
21/08/2026

🌍 **CleanUP Mongolia-6 | World Cleanup Day 2026**

Өнөөдөр **COP17 GreenZone**-д Жэй Си Ай Прогресс салбар байгууллага, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс хэрэгжүүлдэг **World Cleanup Day**-ийн Монгол дахь хэрэгжүүлэгч **CleanUP Mongolia** төслийн баг төслийнхөө танилцуулгыг хүргэлээ. 🌱

Энэ үеэр өнгөрсөн **5 удаагийн төслийн хэрэгжилт, амжилт, тулгамдсан асуудал, сургамж**-ийн талаар нээлттэй санал солилцож, цаашид илүү үр дүнтэй хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөг танилцууллаа.

🤝 Бидний цэвэр, хариуцлагатай, байгальд ээлтэй ирээдүйн төлөөх хамтын үйлс үргэлжилсээр!

📅 **World Cleanup Day in Mongolia-6**
🗓 **2026.09.19**

✨ Арга хэмжээний **бүртгэл тун удахгүй зарлагдана.**
Бидэнтэй нэгдэж, Монгол Улсаа хамтдаа цэвэрлэцгээе! 🌏💚

#МонголУлсааХамтдааЦэвэрлэе

🌍 **COP17 MONGOLIA × JCI PROGRESS × CLEANUP MONGOLIA**🌱 **CleanUP & Digital CleanUP | PROJECT PRESENTATION**🇲🇳 **МОНГОЛ*...
20/08/2026

🌍 **COP17 MONGOLIA × JCI PROGRESS × CLEANUP MONGOLIA**

🌱 **CleanUP & Digital CleanUP | PROJECT PRESENTATION**

🇲🇳 **МОНГОЛ**

Монгол Улсад **COP17** зохион байгуулагдаж буй энэ түүхэн цаг үед **JCI Progress** болон **CleanUP Mongolia**-ийн хүрээнд хэрэгжүүлсэн CleanUP төслийнхөө замнал, үр дүн, цаашдын зорилгыг танилцуулах гэж байна.

🏆 **CleanUP төсөл нь JCI ASPAC-аас “Best International Human Duties Project” шагналыг хүртсэн** бөгөөд энэхүү шагнал нь цэвэр орчин, иргэний оролцоо, сайн дурын үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийн төлөө хамтдаа бүтээсэн бидний хөдөлмөр, хичээл зүтгэлийн үнэ цэнийг илэрхийлж байна.

**CleanUP Mongolia** бол зөвхөн нэг удаагийн цэвэрлэгээ биш — олон хүний оролцоо, сайн дурын сэтгэл, хамтын ажиллагаагаар бүтсэн хөдөлгөөн юм. 💚

Тиймээс энэхүү төслийн нэг хэсэг болж, оролцож, дэмжиж, сайн дураараа хувь нэмрээ оруулж байсан **хүн бүрийг** бидний энэхүү онцгой танилцуулгад хүрэлцэн ирэхийг чин сэтгэлээсээ урьж байна.

💚 **Хэрэв та CleanUP-ийн нэг хэсэг байсан бол энэ өдөр бидэнтэй хамт байгаарай.**

Хамтдаа бүтээсэн түүхээ эргэн дурсаж, **JCI ASPAC-ийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн төслийнхөө үр дүнг хуваалцан**, цаашдын илүү том өөрчлөлтийн эхлэлийг хамтдаа тавья.

📅 **2026.08.21 | Баасан гараг**
⏰ **15:00–16:00**
📍 **COP17 Green Zone – Tului Hall**

✨ **Орон нутгийн үйлдлээс олон улсын хүлээн зөвшөөрөл хүртэл.**
✨ **CleanUP Mongolia-аас илүү тогтвортой ирээдүй рүү.**

**Small Actions. Lasting Impact.** 🌍💚

🇬🇧 **ENGLISH**

As **COP17 takes place in Mongolia**, we are proud to present the journey, impact, and future vision of the CleanUP project implemented through **JCI Progress** and **CleanUP Mongolia**.

🏆 The **CleanUP project was honored with the “Best International Human Duties Project” award by JCI ASPAC**, recognizing our collective efforts toward cleaner communities, active citizenship, volunteerism, and a more sustainable future.

**CleanUP Mongolia** is more than just a one-time cleanup activity — it is a movement built through the participation, dedication, and collaboration of many people. 💚

We warmly invite **everyone who has been part of this project** — those who participated, supported, volunteered, or contributed in any way — to join us for this special presentation.

💚 **If you were part of the CleanUP journey, we would love to have you with us on this special day.**

Let’s come together to look back on the journey we created together, celebrate a project recognized at the **JCI ASPAC level**, share its impact, and take the next step toward creating an even greater change.

📅 **August 21, 2026 | Friday**
⏰ **15:00–16:00**
📍 **COP17 Green Zone – Tului Hall**

✨ **From local action to international recognition.**
✨ **From CleanUP Mongolia to a more sustainable future.**

**Small Actions. Lasting Impact.** 🌍💚

💧 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, CleanUP Mongolia хамтран "Цэнгэг Туул – Цэвэр орчин" аяны хүрээнд Туул голын ...
25/07/2026

💧 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, CleanUP Mongolia хамтран "Цэнгэг Туул – Цэвэр орчин" аяны хүрээнд Туул голын ай сав газрын зарим хэсэгт цэвэрлэгээний үйл ажиллагааг зохион байгууллаа.

🤝 Тус үйл ажиллагаанд 120 гаруй сайн дурын залуус нэгдэж, 3 цагийн хугацаанд нийт 10га талбайг хамруулан цэвэрлэгээ хийв.

🏞️ Туул гол нь Улаанбаатар хотын 7 дүүргийг дамжин урсдаг, нийслэлийн хүн амын ундны усны гол эх үүсвэр бөгөөд экологийн өндөр ач холбогдолтой гол юм.

⚠️ Харамсалтай нь гол, усны ай сав орчимд ил задгай хаясан хог хаягдал, хуванцар бүтээгдэхүүн, ахуйн хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байгаа нь усны чанар, экосистем, биологийн олон янз байдалд сөргөөр нөлөөлөхөөс гадна иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд эрсдэл учруулж байна.

♻️ Байгаль орчноо хамгаалах, хог хаягдлаа зориулалтын цэгт ангилан хаях, усны нөөцөө хайрлан хамгаалах нь хүн бүрийн оролцоо, хариуцлагаас эхэлдэг.

💙 Байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцсон нийт сайн дурын залуус болон хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.

🌱 Цэвэр орчин – Цэнгэг ирээдүйн үндэс.
#ЦэнгэгТуулЦэвэрОрчин #ТуулГол #БайгальХамгаалал #ЦэвэрОрчин #УсааХамгаалъя #СайнДурынАжил #БОУАӨЯ

🌍 “World Clean Uр Day in Mongolia-6” хөдөлгөөн 21 аймагт хэрэгжинэ! Дэлхийн хамгийн том сайн дурын байгаль хамгааллын хө...
22/07/2026

🌍 “World Clean Uр Day in Mongolia-6” хөдөлгөөн 21 аймагт хэрэгжинэ!

Дэлхийн хамгийн том сайн дурын байгаль хамгааллын хөдөлгөөн болох "World Cleanup Day"-д жил бүр дэлхийн 100 гаруй улсын олон арван сая иргэн нэгдэн оролцдог.

Монгол Улсад энэхүү хөдөлгөөнийг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Clean Uр Mongolia төслийн баг, JCI Progress байгууллагууд хамтран байгаль орчны төрийн захиргааны байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд болон хувийн хэвшлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр 21 аймагт Үндэсний хэмжээнд зохион байгуулах гэж байна.

♻️ Энэхүү аяны хүрээнд:
🌱 Орчны бохирдлын талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх
🌍 Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх ойлголтыг сайжруулах
🤝 Хог хаягдлаа зөв ангилан ялгах, байгальд ээлтэй дадал хэвшлийг түгээн дэлгэрүүлэх
💚 Иргэд, залуусын сайн дурын оролцоог нэмэгдүүлэх зорилготой.

✨ Бидний жижиг үйлдэл – эх дэлхийн том өөрчлөлтийн эхлэл.
Та ч бас нэгдэж, илүү цэвэр, илүү ногоон Монголын төлөө хамтдаа алхъя!

Ярилцлагыг доорх холбоосоос хүлээн авна уу.
https://ecc.gov.mn/5022/

#БайгальОрчнооХамгаалъя #ХоггүйМонгол #21Аймаг

“World Clean Up Day” Дэлхийн цэвэрлэгээний өдөр Монгол улсад 6 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тус хөдөлгөөн нь дэлхийн 180 гаруй улсад зохион байгуулагддаг том....

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Clean up Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category