20/03/2026
Баянгол дүүргийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчийн материалыг 2026.03.21-ний өдрийн 17.00 цаг хүртэл БГД, 11 хороо, Ард аюушийн өргөн чөлөө, МҮИС-ийн байр, 1007 тоот өрөөнд хүлээн авна. Бүрдүүлэх материал:
1. Нэр дэвших хүсэлт /Нутаг дэвсгэрийн дэд зөвлөлөөс өгсөн загварын дагуу/
2. Товч анкет /Нутаг дэвсгэрийн дэд зөвлөлөөс өгсөн загварын дагуу/
3. Оршин суугаа газрын хаяг /Emongolia хаягийн бүртгэлийн лавлагаа/, иргэний үнэмлэхийн хуулбар,
4. Намын хорооны гишүүнээр 4 жилээс дээш хугацаагаар сонгогдон ажиллаж байсан эсэх тодорхойлолт,
5. Намын гишүүний татвараа төлсөн байх /12.000/,
6. 2 хувь 3:4-ийн хэмжээтэй зураг,
7. Тухайн аймаг, дүүргийн дэд зөвлөлөөс тогтоосон дотоод сонгуулийн үйл ажиллагааны зардлыг төлсөн баримт-20.000.000 /хорин сая/ төгрөг.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ДЭД ЗӨВЛӨЛ