Хан-Уул Эко Дүүрэг

Хан-Уул Эко Дүүрэг Хан-Уул дүүрэг / Эко дүүрэг

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН АНХААРАЛД: ✅Цэцэрлэгийн бүртгэл • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia сист...
05/08/2026

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН АНХААРАЛД:
✅Цэцэрлэгийн бүртгэл
• 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
✅ Нэгдүгээр ангийн элсэлт
• 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
• Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

❗️Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
• 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.

📌COP17 ХУРЛЫН ҮЕЭР ЦАХИМААР БЭЛТГЭЛЭЭ ХАНГАХ ЦЭЦЭРЛЭГИЙН ЖАГСААЛТ2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар х...
05/08/2026

📌COP17 ХУРЛЫН ҮЕЭР ЦАХИМААР БЭЛТГЭЛЭЭ ХАНГАХ ЦЭЦЭРЛЭГИЙН ЖАГСААЛТ

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно. Үүнтэй уядуулан тухайн бүсэд байрлаж байгаа 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуулийн хичээлийн бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулах юм.

✅Элсэлт, бүртгэл, шилжих хөдөлгөөн зэргийг цахимаар зохион байгуулна. Ингэхдээ багш, ажилтны зайнаас ажиллах нөхцөлийг бүрдүүлж, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эцэг, эхийн хэрэгцээнд тулгуурлан уян хатан зохицуулалтаар ажиллуулахыг холбогдох яамнаас үүрэг болгоод байна.

✅Ингэснээр цэцэрлэг сургуулийн хичээл, сургалтын үйл хөтөлбөр, үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Хичээлийн хоцрогдол үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

📌Иймээс эцэг эх, асран хамгаалагчид доорх жагсаалтад хамрах сургууль цэцэрлэгт хүүхэд нь хамрагдаж байгаа бол анхааран бэлтгэлээ хангана уу.

05/08/2026

🟢КОП17 ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ "НОГООН БҮС"- Д ХЭРХЭН НЭВТРЭХ ВЭ?
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

[English below]📍   хурлын Ногоон бүсийн A4-т байрлах НҮБХХ-ийн Даян дэлхийн байгаль орчны сангийн Жижиг төслийн хөтөлбөр...
05/08/2026

[English below]
📍 хурлын Ногоон бүсийн A4-т байрлах НҮБХХ-ийн Даян дэлхийн байгаль орчны сангийн Жижиг төслийн хөтөлбөрийн павильонд зочлоорой.
🌱 Экосистемээ сэргээх, биологийн олон янз байдлыг хамгаалах, амьжиргаагаа сайжруулах чиглэлээр хийгдэж буй орон нутгийн иргэдийн санаачлагуудтай танилцаарай.
📝 Ногоон бүсэд нэвтрэх бүртгэлийн заавар: https://bit.ly/3TF1rbG
Павильонд Жижиг төслийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй 11 байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг танилцуулах болно.
***
📍 Visit the UNDP GEF Small Grants Programme Pavilion at A4 in the Green Zone at .
🌱 Discover how communities across Mongolia are restoring ecosystems, conserving biodiversity, and strengthening livelihoods through locally led action. The pavilion features the work of 11 community organizations and NGOs supported by the GEF Small Grants Programme.
📝 Green Zone registration instructions: https://bit.ly/3TF1rbG
UN Mongolia - Нэгдсэн Үндэстний Байгууллага | COP17 Mongolia | United Nations Development Programme - UNDP | UNDP in Asia and the Pacific | Global Environment Facility | GEF Small Grants Programme

Иргэн та улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2027 онд хэрэгжүүлэхээр Төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн төсөл, арга ...
05/08/2026

Иргэн та улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2027 онд хэрэгжүүлэхээр Төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн төсөл, арга хэмжээнүүдтэй танилцаж, саналаа өгнө үү.
📅 Санал авах хугацаа: *2026 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл*
🔗 Санал өгөх: *https://publicinvestment.gov.mn/planvote*

05/08/2026

ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЛЙЬЕ‼️

05/08/2026

📌 ХАН-УУЛ ДҮҮРГИЙН СОЁЛЫН ОРДОНООС АПУ ХХК ХҮРТЭЛХ ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, ТОХИЖИЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

"ЭКО НАМАР” ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.“Эко намар” өргөтгөсөн худалдааг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдр...
04/08/2026

"ЭКО НАМАР” ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

“Эко намар” өргөтгөсөн худалдааг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс "Ажилчны алдар" талбайд зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэн худалдаанд:
• Хичээлийн шинэ жилийн бэлэн багц, хэрэгсэл
• Шинэ ургацын хүнсний ногооны худалдаа
• Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн худалдаалагдана.

Иргэд, тариаланч та бүхэн хичээлийн хэрэгсэл, хувцас, шинэ ургацын хүнсний ногоо, бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдаалах хүсэлтэй бол доорх линкээр бүртгүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг 77771965 дугаараар тодруулна уу.
https://docs.google.com/forms/d/1KO0J8lfeDNdOGD5P3yJGzuNmAGHeciUKQzpP1KP2B6I/viewform?edit_requested=true

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОТ НИЙТИЙН АЖ АХУЙН БОЛОН ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН БЭЛЭН БАЙДАЛТАЙ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАР...
03/08/2026

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОТ НИЙТИЙН АЖ АХУЙН БОЛОН ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН БЭЛЭН БАЙДАЛТАЙ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Б.ПҮРЭВДАГВА ТАНИЛЦЛАА /2026.08.03/

Хан-Уул дүүргийн Хот нийтийн аж ахуйн болон онцгой байдлын үед ашиглагдах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, хүчин чадалтай газар дээр нь үзэж танилцлаа.

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт эзэнтэй нохой, мууранд үржил хязгаарлах мэс ажилбарыг 2026 оны 08 дугаар сарын 04-ний өд...
03/08/2026

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт эзэнтэй нохой, мууранд үржил хязгаарлах мэс ажилбарыг 2026 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл үнэ төлбөргүй зохион байгуулж байна

Иргэд та бүхэн үйлчилгээний шаардлагыг ханган тэжээвэр нохой, муураа хамруулж, хариуцлагатай иргэний үүргээ хэрэгжүүлэхийг уриалж байна.

⏰ Ажлын цаг: 09:00–18:00

Хаяг: Хан-Уул дүүрэг 6-р хороо
https://maps.app.goo.gl/FggQertWunPDpKdYA?g_st=ic
Дэлгэрэнгүй мэдээллийг постерт байршуулсан холбоо барих утсаар авна уу.

Address

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Иргэдэд үйлчлэх төв байр
Ulaanbaatar
17026

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 07:00 - 17:00

Telephone

+97677771965

Alerts

Be the first to know and let us send you an email when Хан-Уул Эко Дүүрэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share