Хадгаламжийн Даатгалын Корпораци

Хадгаламжийн Даатгалын Корпораци Хадгаламжийн Даатгалын Корпораци
"Даатгагдсан хадгаламж
Хамгаалагдсан хуримтлал"

Монгол улсын санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, банкны салбарын хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах

28/07/2026

#20саятөгрөгдаатгагдсан

24/07/2026

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны бүх банкан дахь Таны төгрөг ба гадаад валютын нийт 20 сая хүртэлх төгрөг "Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль"-ийн дагуу даатгагдсан.

#20саятөгрөгдаатгагдсан

📌ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАНМонгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжаан...
23/07/2026

📌ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАН

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнуудад 2026 оны II улирлын байдлаар давхардсан тоогоор 14,380,874 харилцах, хадгаламжийн данс бүртгэгдсэн ба үүний 99.91% нь хадгаламжийн даатгалд хамрагдсан. Мөн давхардсан тоогоор нийт 8,688,616 харилцах, хадгаламжийн данс эзэмшигчид бүртгэгдсэн ба 99.95% нь хадгаламжийн даатгалаар хамгаалагдсан байна.
Таны банкан дахь харилцах болон хадгаламжийн дансны төгрөг ба гадаад валютын нийт 20 сая хүртэлх төгрөг даатгагдсан.

#20саятөгрөгдаатгагдсан

🇲🇳 Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгал...
10/07/2026

🇲🇳 Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
******
Эрэмгий хүчит бөхчүүдийн
бяр мэх нь тэгширч,
Эгэлгүй хүлэг морьдын
хурд шандас нь эрчилж,
Эрхий мэргэн харваачдын
цэц харваа нь ончтой байх болтугай!

[ENGLISH BELOW]ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГААР Э.АНАР ТОМИЛОГДЛОО▪️Улсын Их Хурлын 2026 оны долоодугаар ...
06/07/2026

[ENGLISH BELOW]

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГААР Э.АНАР ТОМИЛОГДЛОО

▪️Улсын Их Хурлын 2026 оны долоодугаар сарын 02-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томилсон.
▪️"Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль"-ийн дагуу Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч нь Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны даргын үүргийг хавсран гүйцэтгэдэг бөгөөд Э.Анар нь Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны даргаар ийнхүү томилогдлоо.
▪️Үндэсний хороо нь хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, банкны салбарын тогтвортой байдлыг хангах, Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагаанд бодлогын удирдлага, чиглэл өгөх чиг үүргийг хэрэгжүүлдэг.

ANAR ENKHBOLD APPOINTED AS CHAIR OF THE NATIONAL COMMITTEE ON DEPOSIT INSURANCE

▪️At the plenary session of the State Great Hural (Parliament of Mongolia) held on July 2, 2026, Mr. Anar Enkhbold was appointed as First Deputy Governor of the Bank of Mongolia.

▪️Pursuant to the Bank Deposit Insurance Law, the First Deputy Governor of the Bank of Mongolia concurrently serves as member and Chairman of the National Deposit Insurance Committee. Accordingly, Mr. Anar Enkhbold has been appointed as Chairman of the National Deposit Insurance Committee.

▪️The National Deposit Insurance Committee is responsible for protecting the interests of depositors, safeguarding the stability of the banking sector, and providing policy guidance and direction for the activities of the Deposit Insurance Corporation of Mongolia.

Авлигатай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа▪️Корпорацийн нийт ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ав...
24/06/2026

Авлигатай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа

▪️Корпорацийн нийт ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын хэмжээнд шударга байдал, ил тод байдлыг бэхжүүлэх зорилгоор 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Авлигатай тэмцэх газрын комиссар Д.Балдандорж хүрэлцэн ирж сургалт зохион байгууллаа.

▪️Сургалтын үеэр авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдын асуултад хариулан санал солилцов.

Тус сургалтаар дараах сэдвүүдийг хамрууллаа. Үүнд:

▪️Авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх ерөнхий ойлголт, хэрэгжилт;
Авлига гэж юу болох, авлигын хэлбэрүүд, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам;
▪️Ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл, эрсдэл болон түүнээс урьдчилан сэргийлэх нь;
▪️Төрийн албан хаагчийн авлигын эсрэг үүрэг, оролцоо;
▪️Хувь хүний авлигын эсрэг хандлага, хариуцлага;
▪️Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой зөрчил, хариуцлагын тогтолцоо.

Энэхүү сургалт нь ажилтнуудын авлигын эсрэг мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, байгууллагын хэмжээнд шударга байдал, ил тод байдлын соёлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Авлигатай Тэмцэх Газар

АНУ-ЫН САНГИЙН ЯАМТАЙ ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ▪️Монгол улсын Хадгаламжийн даатгалын...
12/06/2026

АНУ-ЫН САНГИЙН ЯАМТАЙ ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ
▪️Монгол улсын Хадгаламжийн даатгалын корпораци нь АНУ-ын Office of Technical Assistance (OTA) буюу Сангийн яамны Техникийн туслалцааны албатай хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлж буйг мэдэгдэхэд таатай байна.
▪️Ийнхүү хамтын ажиллагааг амжилттай эхлүүлж буй нь Монгол улсын хадгаламжийн даатгалын тогтолцоог олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн бэхжүүлэхэд Хадгаламжийн даатгалын корпорацийн тууштай зорилт, хүчин чармайлтыг илэрхийлсэн үйл явдал боллоо.
▪️Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид 2026 оны хоёрдугаар сард Хадгаламжийн даатгалын корпорацийн урилгаар Монгол улсад айлчилж, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, хэрэгцээ шаардлагын талаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
“Эдгээр уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд талууд баримт бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.”
▪️Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд корпораци нь санхүүгийн салбарын тогтвортой байдал, хадгаламжийн даатгалын сангийн зорилтот түвшинг тогтоох аргачлал, хураамжийн тогтолцоо, хууль эрх зүйн зохицуулалтын орчныг сайжруулах, байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албанаас тусламжийг үзүүлэх юм.
“Энэхүү түншлэл нь Монгол улсын санхүүгийн салбарын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн чухал амжилтуудын нэг боллоо.
Ингэснээр Хадгаламжийн даатгалын корпораци нь АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албанаас шууд хэлбэрээр техникийн туслалцааг авч буй Евро-азийн бүс нутгийн санхүүгийн тогтвортой байдлыг хангагч байгууллагуудын нэг болохын зэрэгцээ хадгаламжийн даатгалын чиглэлээр дээрх хамтын ажиллагааг хэрэгжүүлж буй Азийн цөөн улсын эгнээнд багтаж байна.”
▪️Техникийн туслалцааны бодит хэмжээ нь мөнгөн дүнгээр 1,2 сая ам.доллартай тэнцэж байгаа бөгөөд Хадгаламжийн даатгалын корпорацийн хувьд томоохон амжилт төдийгүй Монгол улсын санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
▪️Корпорацийн зүгээс энэхүү чухал хамтын ажиллагаанд итгэл, дэмжлэг үзүүлж, идэвхтэй хамтран ажиллаж буй АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны алба, Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яам болон холбогдох бүх оролцогч талуудад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
▪️Энэхүү түншлэл нь Хадгаламжийн даатгалын корпорацийн олон улсын хамтын ажиллагаанд гарч буй томоохон ахиц дэвшил бөгөөд Монгол улсын хадгаламжийн даатгалын тогтолцоо тэргүүлэх олон улсын байгууллагуудын түвшинд улам бүр хүлээн зөвшөөрөгдөж буйг илтгэж байгаа хэрэг юм.

08/06/2026

"Өнөөдрийн хуримтлал-Маргаашийн боломж" мини төслийн уралдааны шилдгүүдийг тодрууллаа.

“MONGOLIA - CORPORATE DAY EVENT” ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА. Дэлхийн санхүүгий...
03/06/2026

“MONGOLIA - CORPORATE DAY EVENT” ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Дэлхийн санхүүгийн зах зээлд тэргүүлэх байр суурьтай ажилладаг олон улсад нэр хүнд бүхий томоохон хөрөнгө оруулалтын сангууд, хөрөнгө оруулагчид болон Монгол Улсын тэргүүлэх бизнесийн байгууллагууд, арилжааны банкнууд, төрийн болон төрийн бус байгууллагууд нэг дор цуглах “Mongolia - Corporate Day Event” арга хэмжээ 2026 оны 6-р сарын 3-4 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Тус арга хэмжээнд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч бөгөөд Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны дарга Г.Энхтайван оролцож, Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавьлаа.

02/06/2026

Банк, санхүүгийн салбарын хөгжил дэвшил, эдийн засгийн тогтвортой өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулж буй үе үеийн нийт банкны ажилтан, албан хаагчид Та бүхэнд Банкны ажилтны өдрийн баярын мэнд хүргэе.💐🎇✨

Харилцагчдынхаа итгэлийг эрхэмлэн, санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй, найдвартай хүргэхийн төлөө хөдөлмөрлөж буй Та бүхэнд ажлын өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголбанк /Монгол Улсын Төв банк/ Khan Bank Худалдаа хөгжлийн банк / Trade and Development Bank Golomt Bank State Bank of Mongolia (Төрийн банк), XacBank, M bank, Капитрон Банк / Capitron Bank, Bogd Bank, TransBank,Ариг банк

Address

Голден Вилл цогцолборын байр, Денверийн гудамж, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Улаанбаатар хот,, Монгол Улс
Ulaanbaatar
14230

Opening Hours

Monday 09:00 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+976 70008448

Alerts

Be the first to know and let us send you an email when Хадгаламжийн Даатгалын Корпораци posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Хадгаламжийн Даатгалын Корпораци:

Shortcuts

Share