Өвөрхангай аймгийн Эрүүл Мэндийн Газар

Өвөрхангай аймгийн Эрүүл Мэндийн Газар Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Өвөрхангай аймгийн Эрүүл Мэндийн Газар, Ulaanbaatar.

03/08/2026
Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног эхэллээ! 🤱💙Эхийн сүү нь хүүхдэд шаардлагатай төгс шим тэжээлийг өгч, нас...
03/08/2026

Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног эхэллээ! 🤱💙
Эхийн сүү нь хүүхдэд шаардлагатай төгс шим тэжээлийг өгч, насан туршийн эрүүл мэндийн эхлэлийг тавьдаг. 👶💚
Дэлхий нийтийн зорилт нь 2030 он гэхэд эхийн сүүгээр хооллох түвшинг дор хаяж 60 хувьд хүргэх явдал юм. 🌍📈
Эх бүрт хөхөөр хооллоход нь шаардлагатай дэмжлэг авах боломжийг хамтдаа бүрдүүлцгээе! 🤝💙👩‍🍼
See less

ХӨХҮҮЛ ЭЭЖИЙГ АЖЛЫН БАЙРАНД ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ? - Хөхүүл хүүхэдтэй эхийг ажлын байранд дэмжих нь эх, хүүхдийн эрүүл мэндий...
03/08/2026

ХӨХҮҮЛ ЭЭЖИЙГ АЖЛЫН БАЙРАНД ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ?
- Хөхүүл хүүхэдтэй эхийг ажлын байранд дэмжих нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эхийн сүүгээр хооллолтыг үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой.
#ЭхийнСүүгээрХооллолт
#ЭхийнСүүАмьдралынЭрүүлЭхлэл See less

Хүүхдээ зөв тэвэрч хөхүүлээрэй. - Зөв амлуулах нь эхийн сүүгээр амжилттай хооллохын эхлэл юм. Хөхүүлэх үед өвдөх, хүүхэд...
03/08/2026

Хүүхдээ зөв тэвэрч хөхүүлээрэй.
- Зөв амлуулах нь эхийн сүүгээр амжилттай хооллохын эхлэл юм. Хөхүүлэх үед өвдөх, хүүхэд сүүгээ хангалттай авч чадахгүй мэт санагдвал хүүхдийн амлуулалт зөв эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрүүл мэндийн ажилтнаас зөвлөгөө
аваарай.
#ЭхийнСүүгээрХооллолт #ХүүхдээЗөвАмлуулъя

🗓️🤱 2026 оны 8 дугаар сарын эхний 7 хоногийг “Эхийн сүүгээр хооллолт – Амьдралын эрүүл эхлэл: Үр дүнтэй арга хэмжээг тог...
31/07/2026

🗓️🤱 2026 оны 8 дугаар сарын эхний 7 хоногийг “Эхийн сүүгээр хооллолт – Амьдралын эрүүл эхлэл: Үр дүнтэй арга хэмжээг тогтвортой хэрэгжүүлье”уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

🧴 Будаг шингэлэгч бодисыг хүүхдээс хол байлгаарай!Будаг шингэлэгч, уусгагч зэрэг химийн бодис нь хүүхдийн эрүүл мэндэд э...
31/07/2026

🧴 Будаг шингэлэгч бодисыг хүүхдээс хол байлгаарай!
Будаг шингэлэгч, уусгагч зэрэг химийн бодис нь хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй. Дараах зөвлөмжийг мөрдөөрэй.
✅ Хүүхдийн гар хүрэхгүй, түгжээтэй шүүгээ эсвэл аюулгүй газарт хадгалах.
✅ Хэрэглэсний дараа савны тагийг сайтар таглах.
✅ Анхны савлагаанд нь хадгалж, ундаа, усны саванд юүлж хийхгүй байх.
✅ Ашиглах үед хүүхдийг ойртуулахгүй байх.
⚠️ Хүүхэд санамсаргүйгээр залгисан эсвэл нүд, арьсанд хүрсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж аваарай.

🌧️ Бороотой өдрүүдэд цахилгааны аюулгүй байдлаа хангаарай!⚡ Бороо үерийн улмаас цахилгаанд цохиулах болон гал түймрийн э...
31/07/2026

🌧️ Бороотой өдрүүдэд цахилгааны аюулгүй байдлаа хангаарай!
⚡ Бороо үерийн улмаас цахилгаанд цохиулах болон гал түймрийн эрсдэл нэмэгддэг. Иймд гэр, орон сууц болон ажлын байрны цахилгааны аюулгүй байдлыг шалгаж, шаардлагатай бол цахилгааныг эх үүсвэрээс нь салгаарай. Усанд автсан цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжийг бүрэн хатсаны дараа мэргэжлийн хүний үзлэгээр шалгуулж байж ашиглах нь зүйтэй. Мөн ил гарсан цахилгааны утас, унасан шон, кабельд ойртож, хүрэхгүй байх, цахилгаанд цохиулсан хүн байвал шууд хүрэлгүйгээр яаралтай тусламж дуудахыг зөвлөж байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд усны ослоор амь насаа алдсан иргэдийн 5 хувь нь хийлдэг завь, гудаснаас унаж амь насаа ал...
29/07/2026

Сүүлийн таван жилийн хугацаанд усны ослоор амь насаа алдсан иргэдийн 5 хувь нь хийлдэг завь, гудаснаас унаж амь насаа алдсан байна.
Иймд гол, нуурын усанд хийлдэг гудас, завь, тоглоом зэрэг зориулалтын бус хэрэгсэл ашиглахгүй байхыг зөвлөж байна.
#усныосол
#бүүбас

АНХААР‼️‼️‼️
29/07/2026

АНХААР‼️‼️‼️

29/07/2026

🟠 ВИРУСТ ГЕПАТИТТАЙ ТЭМЦЬЕ!
Саад бэрхшээлийг хамтдаа арилгаж, шийдье.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Өвөрхангай аймгийн Эрүүл Мэндийн Газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Өвөрхангай аймгийн Эрүүл Мэндийн Газар:

Shortcuts

Share