Нийслэлийн статистикийн газар

Нийслэлийн статистикийн газар Нийслэлийн Статистикийн Газар

Нийслэлийн Статистикийн газар нь албан ёсны статистикийн үйл ажиллагааг эрхэлдэг төрийн захиргааны байгууллага юм. Тус газар нь нийслэл хотын дүүрэг бүрт статистикийн хэлтэстэй бөгөөд Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооны орон нутаг дахь хамгийн том салбар нэгж нь билээ.
Нийслэлийн Статистикийн газар (НСГ) нь нийслэлийн эдийн засаг, хүн ам, нийгэм, байгаль орчны талаарх статистикийн мэдээллээ

р төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад адил тэгш үйлчилдэг төрийн байгууллага мөн.


--------------------------------
http://ubstat.mn/About%20us

📊 Монгол Улсад 2026 оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өссөн үзүүлэл...
29/07/2026

📊 Монгол Улсад 2026 оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өссөн үзүүлэлт юм. ОХУ-аас энэ оны эхний хагас жилд хамгийн их буюу 154.8 мянган жуулчин манай улсад зочилсон байна.
📊 Монгол Улсад 2026 оны эхний хагас жилд хамгийн их зочилсон жуулчид, ТОП-10 улсаар:
1️⃣ ОХУ – 154.8 мянган жуулчин
2️⃣ БНХАУ – 115.8 мянган жуулчин
3️⃣ БНСУ – 55.2 мянган жуулчин
4️⃣ Япон – 14.0 мянган жуулчин
5️⃣ Казахстан – 9.1 мянган жуулчин
6️⃣ АНУ – 9.0 мянган жуулчин
7️⃣ ХБНГУ – 8.9 мянган жуулчин
8️⃣ Турк – 6.9 мянган жуулчин
9️⃣ Тайвань – 4.3 мянган жуулчин
🔟 Беларусь – 3.7 мянган жуулчин

#ҮндэснийСтатистикийнХороо | | | #ҮСХ | #Статистик

📊 “Дотоодын жуулчдын 2025 оны түүвэр судалгаа”-ны үр дүнгээс харахад өнгөрсөн оны Үндэсний их баяр наадмын өдрүүдэд өдөр...
02/07/2026

📊 “Дотоодын жуулчдын 2025 оны түүвэр судалгаа”-ны үр дүнгээс харахад өнгөрсөн оны Үндэсний их баяр наадмын өдрүүдэд өдөрт дунджаар 731.9 мянган хүн буюу нийт хүн амын 20.4 хувь нь дотооддоо аялжээ.

📊 Өнгөрсөн онд дотоодын жуулчдын хамгийн их аялсан чиглэлийг харвал:
🔘 Хөвсгөл аймагт 328.6 (14.1%) мянган хүн
🔘 Архангай аймагт 265.2 (11.4%) мянган хүн
🔘 Улаанбаатарт 211.6 (9.1%) мянган хүн
🔘 Сэлэнгэ аймагт 178.0 (7.7%) мянган хүн
🔘 Өвөрхангай аймагт 153.2 (6.6%) мянган хүн
Дотоодын жуулчдын түүвэр судалгааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://tinyurl.com/2cb4p7j8 холбоосоор авах боломжтой.

#ҮндэснийСтатистикийнХороо | | | #ҮСХ | #Статистик

📊 СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ.📊 УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр УИХ-ын ги...
29/06/2026

📊 СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ.
📊 УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл тэргүүтэй УИХ-ын гишүүд Статистикийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

📊 Статистикийн тухай хуулийг 1994 онд баталж, 1997 онд шинэчлэн найруулснаас хойш 28 дахь жилдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй.

📊 Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг НҮБ-аас гаргасан албан ёсны статистикийн хуулийн загвар, НҮБ-ын АНДЭЗНК-аас Монгол Улсын статистикийн системд хийсэн цогц үнэлгээ, статистик үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг тандан судалсны үндсэн дээр бэлтгэснийг хуулийн төсөл өргөн барьсан гишүүд онцоллоо. Энэ хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын статистикийн тогтолцоо илүү бэхжиж, статистик, өгөгдлийн мэдээллийн тогтолцоо боловсронгуй болж, үр ашигтай байдал сайжирна гэдгийг мөн дурдсан юм.

#ҮндэснийСтатистикийнХороо | | | #ҮСХ | #Статистик | #Статистикийнтухайхууль

29/06/2026
2025 оны байдлаар улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн 36 урлагийн байгууллага үйл ажиллагаа явуулсан байна. ...
29/06/2026

2025 оны байдлаар улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн 36 урлагийн байгууллага үйл ажиллагаа явуулсан байна. Үүнд аймаг, орон нутагт 25 (69.4%), Улаанбаатар хотод 11 (30.6%) театр/чуулга үйл ажиллагаа явуулжээ.

УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭНЭЭС ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

✅2025 оны байдлаар улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн 36 урлагийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас аймаг, орон нутагт 25 (69.4%), Улаанбаатар хотод 11 (30.6%) театр/чуулга үйл ажиллагаа явуулж байна.

✅Тус онд театр/чуулгууд 5.3 мянган үзвэр, үйлчилгээг зохион байгуулж давхардсан тоогоор 2.0 сая хүн үйлчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 336.7 мянгаар (14.3%) буурсан үзүүлэлттэй байна. Үйлчлүүлэгчдийн 1.4 сая (71%) нь урлагийн тоглолт үзэгчид, 600 мянга (29%) нь театр/чуулгаас зохион байгуулсан боловсролын ажил, сургалт, семинар, дугуйлан, уралдаан, тэмцээн, наадам, хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаа, эвент зэрэг соёл, олон нийтийн арга хэмжээгээр үйлчлүүлэгчид байна.

✅Үзвэр үйлчилгээний 4156 (80%) нь үзвэрийн танхимын үйлчилгээ, 1169 мянга (20%) нь дотоод болон гадаад улсад зохион байгуулсан аялан тоглолт /нүүдлийн үйлчилгээ/ тус тус эзэлж байна. Мөн нийт үзвэр, үйлчилгээний 1133 (21.2%) нь хүүхдэд, 313 (6%) нь жуулчдад зориулагдсан байна.

✅Нийт үйлчлүүлэгчдийн 175.3 (8 %) мянга нь гадаадын үзэгчид, 499.5 (25%) мянга нь хүүхэд байсан бол үлдсэн 1.3 (67 %) сая нь насанд хүрсэн иргэд байна. Гадаад үзэгчдийн 141 (80%) мянга нь ази, европын болон бусад улсад зохион байгуулсан нүүдлийн тоглолтын үйлчлүүлэгч бол 34.3 мянга (30%) нь Монгол Улсад урлагийн тоглолт,арга хэмжээний үзэгч байна.

✅Театр/чуулгууд өөрийн найруулан тавьсан, урын сандаа бүртгэсэн, түүнд хадгалагдаж байгаа жүжиг, концерт болон бусад бүрэн хэмжээний бүтээлийг урын сандаа бүртгэснээр тайлант онд нийт урын сан 4033 болж өмнөх оноос 224 (8%)-ээр нэмэгдсэн. Нэмэгдсэн урын сангийн бүтээлийн 125 (55.5%) нь шинээр туурвисан, 75 (33.3%) нь шинэчлэн найруулсан, 24 (11.2%) нь сэргээн тавьсан уран бүтээл /сүүлийн 20-оос доош жил тайзнаа тавигдаагүй/ байна.

🔖Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.gov.mn/org/culture/transp/stats холбоосоор авах боломжтой.

"Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд чухал" аянд нэгдэж байна.Нийслэлд оршин суугаа хүн амын 48.4 хувь нь эрэгтэй, 51.6 хувь нь эм...
26/06/2026

"Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд чухал" аянд нэгдэж байна.

Нийслэлд оршин суугаа хүн амын 48.4 хувь нь эрэгтэй, 51.6 хувь нь эмэгтэйчүүд байна.

📊 Бид Монгол Улсын статистик мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрхлэн гаргаж, хэрэглэгчдэд адил тэгш үйлчлэх эрх...
26/06/2026

📊 Бид Монгол Улсын статистик мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрхлэн гаргаж, хэрэглэгчдэд адил тэгш үйлчлэх эрхэм зорилгоо биелүүлэн статистикийн мэдээ, мэдээллээр нээлттэй үйлчилж байна.
📊 Эрхэм хэрэглэгч Та аливаа статистик мэдээлэл авах үед хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд Авлигатай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах 11-10 дугаарын утсанд хандаарай.

Хиймэл оюунд суурилсан "Хуульч АІ" хэрэглээний программ ашиглан хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргү...
25/06/2026

Хиймэл оюунд суурилсан "Хуульч АІ" хэрэглээний программ ашиглан хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой.

"Хуульч AI"-ийг гар утасны хэрэглээний программаас гадна Хууль зүйн туслалцааны төвийн www.lac.gov.mn цахим хуудас болон албан ёсны Facebook хуудасны чатботоор ашиглах боломж бүрдлээ.

📲 Иргэд та бүхэн Android болон iOS үйлдлийн системтэй гар утсандаа татан авч ашиглах боломжтой.

Android татах:
Google Play Store: https://play.google.com/store/search?q=%D0%A5%D1%83%D1%83%D0%BB%D1%8C%D1%87+AI&pli=1&c=apps&fbclid=IwY2xjawSprhxleHRuA2FlbQIxMABicmlkETFrZ3Y0d0tWb3VWNm9TazlGc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHixFcdkQ4kKj1cTGXmRGf4YraOrcq2XET8IBqfuYE8S6MDHDH3IcvPUm5Lkb_aem_YWdncwOpNQPE97TkbJ2EQdtLPlX7&brid=YWdncwF7mw9VS6Xu3SQ81Zmshaoj
iPhone / iOS татах:
App Store: https://apps.apple.com/gm/app/%D1%85%D1%83%D1%83%D0%BB%D1%8C%D1%87-ai/id6756911647

“МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ СТАТИСТИКИЙН ЭМХЭТГЭЛ”Статистикийн эмхэтгэлийн цахим хувилбартай https://www.1212.mn/uploads/1781...
15/06/2026

“МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ СТАТИСТИКИЙН ЭМХЭТГЭЛ”

Статистикийн эмхэтгэлийн цахим хувилбартайhttps://www.1212.mn/uploads/1781267295273-Yearbook_2025.pdf холбоосоор танилцах боломжтой.

#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | | | #ҮСХ |

“МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ СТАТИСТИКИЙН ЭМХЭТГЭЛ”

Эрхэм хэрэглэгч та бүхэнд Монгол Улсын хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль орчин зэрэг салбарын 25 бүлгийн мэдээллийг сүүлийн 5 жилээр нэгтгэн хүргэж байна.

Статистикийн эмхэтгэлийн цахим хувилбартайhttps://www.1212.mn/uploads/1781267295273-Yearbook_2025.pdf холбоосоор танилцах боломжтой.

#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | | | #ҮСХ |

Орон сууцны үнийн индекс 2026 оны 5 дугаар сард 1.40 болж, өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар өсөж, өмнөх сараас 1.6 хувиар б...
12/06/2026

Орон сууцны үнийн индекс 2026 оны 5 дугаар сард 1.40 болж, өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар өсөж, өмнөх сараас 1.6 хувиар буурсан байна.

Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.1 хувиар, хуучин орон сууцны үнэ 6.4 хувиар тус тус өссөн бол, өмнөх сартай харьцуулахад шинэ орон сууцны үнэ 0.1 хувиар, хуучин орон сууцны үнэ 2.2 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.1212.mn/mn/dissemination/102922991 холбоосоор авах боломжтой.

Address

Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон Б байр 403, 404, 405 тоот
Ulaanbaatar
15160

Opening Hours

Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97611328787

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн статистикийн газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Нийслэлийн статистикийн газар:

Shortcuts

Share