Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн Defense Research Institute of Mongolia
Научно-Исследовательский Институт Обороны

БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХӨГЖЛИЙН ДАРААГИЙН ҮЕ ШАТАНД ГАРГАНА.Батлан хамгаалах ...
28/07/2026

БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХӨГЖЛИЙН ДАРААГИЙН ҮЕ ШАТАНД ГАРГАНА.
Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Э.Гансүх 07 дугаар сарын 28-ны өдөр Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж, тус хүрээлэнгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлын явцтай танилцлаа.
Энэ үеэр Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалт, үндсэн чиг үүрэг, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр болон батлан хамгаалах салбарын бодлого, төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулахад чиглэсэн судалгаа, шинжилгээний ажлын талаар мэдээлэл сонсов.
Мөн цаашид батлан хамгаалах салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, бодлого боловсруулах үйл явцад судалгааны үр дүнг ашиглах, гадаад, дотоодын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Бригадын генерал Э.Гансүх хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ач холбогдлыг онцлон тэмдэглэж, батлан хамгаалах салбарын хөгжлийн бодлого, стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд судалгаа, шинжилгээний үр дүнг үйл ажиллагаандаа тусган, шийдвэр гаргалтыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг нягт уялдуулан ажиллах боломж, ач холбогдлыг онцолж цаашдын бодлого, үйл ажиллагаанд үүрэг, чиглэл өглөө.

ЦЭРГИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНАЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямбаас өгсөн үүрэг, чиглэл, Ба...
07/07/2026

ЦЭРГИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямбаас өгсөн үүрэг, чиглэл, Батлан хамгаалахын сайдын бодлого, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн сэтгэл судлалын төвөөс санаачлан цэргийн сэтгэл зүйчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
Зэвсэгт хүчний Жанжин штаб, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Цэргийн төв эмнэлэг, Төрлийн цэргийн командлалын төлөөлөл оролцсон тус арга хэмжээний үеэр Зэвсэгт хүчний сэтгэл зүйн хангалтын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал, мэдээлэл солилцож, тулгамдаж буй асуудал, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцсэн юм.
Цэргийн сэтгэл зүйчдийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж, үүний үр дүнд нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн цэргийн сэтгэл зүйн үйл ажиллагааг шатанд гарган хөгжүүлэх талаар санал нэгдэцгээв. Цаашид цэргийн сэтгэл зүйн онол, практикийн уялдааг хангах, цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, үүрэг гүйцэтгэх чадавхыг бэхжүүлэх томоохон ажлын эхлэлийг тавилаа.

ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААБатлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ба...
18/06/2026

ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан дэд ажлын хэсэг Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Бригадын генерал М.Мөнхбаяраар ахлуулсан шалгалтын комиссын хийсэн Эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын үр дүн нь эрсдэлийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангахад чухал ач холбогдолтой юм.
БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН

22/05/2026

“Энхийг дэмжих ажиллагааны сургамж, тэргүүн туршлага: Энхийн төлөөх хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.

БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 310 ДУГААР АНГИ ХАМТРАН НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 44...
18/05/2026

БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 310 ДУГААР АНГИ ХАМТРАН НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 44 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ОРЧИНД МОД ТАРИВ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн болон Зэвсэгт хүчний 310 дугаар анги хамтран 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Ерөнхий боловсролын 44 дүгээр сургуулийн орчинд мод тарих арга хэмжээг зохион байгууллаа.
Мөн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зүгээс эх оронч үзэл, үндэсний үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор тус хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын бүтээлийн дээжээс 44 дүгээр сургуулийн хамт олонд гардуулан өглөө.
Арга хэмжээний үеэр сургуулийн эко орчныг сайжруулах, сурагчдад ээлтэй ногоон байгууламж бүрдүүлэх зорилгоор хайлаас, шинэс зэрэг модны суулгацыг хандивлан тарьсан бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь хүүхэд, өсвөр үеийнхэнд байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсар төлөвшүүлэх, ногоон хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой болсон юм.

“Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал” сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэн нийтлүүлэхийг урьж байнаБатлан хамг...
13/05/2026

“Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал” сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэн нийтлүүлэхийг урьж байна
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал” эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2026 оны №44 дугаарт нийтлүүлэх эрдэм шинжилгээний өгүүллийг хүлээн авч байна.
Тус сэтгүүл нь аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухааны чиглэлээр боловсруулсан онол, арга зүй, бодлого, практикийн ач холбогдол бүхий чанартай эрдэм шинжилгээний бүтээлийг нийтэлж, үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах зорилготой.

Сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд олон улсын DOI дугаар олгож, Монголын эрдэм шинжилгээний цахим сэтгүүлийн нэгдсэн сан болох Mongolia Journals Online / MongoliaJOL-д байршуулан, дотоод, гадаадын судлаачид эш татах, ашиглах, түгээх боломжийг бүрдүүлнэ.
Өгүүлэл хүлээн авах чиглэл:
Өгүүллийг дараах үндсэн чиглэлээр хүлээн авна. Үүнд:

1. Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого;
2. Цэргийн шинжлэх ухаан, стратеги, операц, тактик;
3. Олон улс, бүс нутгийн аюулгүй байдал;
4. Батлан хамгаалах салбарын шинжлэх ухаан, технологи, инновац;
5. Батлан хамгаалах аж үйлдвэр, эдийн засаг, нөөцийн бодлого;
6. Цэргийн боловсрол, хүний нөөцийн хөгжил;
7. Дайчилгаа, орон нутгийн хамгаалалт, иргэн-цэргийн харилцаа;
8. Цэргийн социологи, сэтгэл зүй, ёс зүй, манлайлал;
9. Кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал, хиймэл оюун;
10. Энхийг дэмжих ажиллагаа, олон улсын цэргийн хамтын ажиллагаа.
Өгүүлэлд тавигдах үндсэн шаардлага:
Ирүүлэх өгүүлэл нь өмнө нь бүрэн эхээрээ хэвлэгдээгүй, бусдын бүтээлээс хуулбарлаагүй, зохиогчийн эрхийн болон судалгааны ёс зүйн зөрчилгүй байна.

Өгүүлэл нь дараах үндсэн бүтэцтэй байна. Үүнд:

1. Өгүүллийн гарчиг монгол, англи хэлээр;
2. Зохиогчийн мэдээлэл монгол, англи хэлээр;
3. Өгүүллийн хураангуй монгол, англи хэлээр;
4. Түлхүүр үг монгол, англи хэлээр;
5. Оршил;
6. Судалгааны зорилго, зорилт;
7. Судалгааны арга зүй;
8. Судалгааны үр дүн;
9. Хэлэлцүүлэг;
10. Дүгнэлт;
11. Бодлогын санал, зөвлөмж;
12. Ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл;
13. Санхүүжилтийн мэдээлэл;
14. Ашигласан ном, хэвлэл.
Өгүүллийг Microsoft Word / .docx/ хэлбэрээр, Times New Roman фонтоор, үндсэн бичвэрийг 12 pt, өгүүллийн үндсэн гарчгийг 16 pt, мөр хоорондын зайг Single, үндсэн бичвэрийг хоёр талаас тэгшилсэн хэлбэрээр боловсруулж ирүүлнэ.
• Хураангуй нь монгол болон англи хэлээр тус бүр 180-250 үгтэй, түлхүүр үг нь 5-7 байна.
• Эшлэл, ашигласан эх сурвалжийг Chicago ( MS Word -> Refereces -> Insert citation “Chicago style”-аар автомат оруулгаар) загварын стандартаар бичнэ.
Өгүүлэл хүлээн авах хугацаа:
Өгүүллийг 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хүлээн авна.
Өгүүлэл хүлээн авах имэйл хаяг: [email protected]
Холбогдох утас: 77110051

12/05/2026
07/05/2026
ХАМТЫН АЖИЛЛАГАА, СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫГ БОДИТ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАД НИЙЦҮҮЛЭН ХӨГЖҮҮЛНЭ      Батлан хамгаалахын эрдэ...
05/05/2026

ХАМТЫН АЖИЛЛАГАА, СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫГ БОДИТ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАД НИЙЦҮҮЛЭН ХӨГЖҮҮЛНЭ
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага судлах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээний үеэр талууд цэргийн алба хаагчдын сургалт бэлтгэл, сэтгэл зүйн хангалтыг сайжруулах, судалгаа-шинжилгээний ажлыг практикт нэвтрүүлэх, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар санал солилцов.

Address

Bayanzurkh District, Khoroo-39, Ulaankhuaran Street
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share