Баянзүрх дүүрэг дэх салбар номын сан

Баянзүрх дүүрэг дэх салбар номын сан Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн 3-р салбар

17/08/2026
📚Шинэ номын үзэсгэлэн📖👉Салбар номын сангийн сан хөмрөгт шинээр нэмэгдсэн номуудаас танилцуулж байна.🔗Дараах холбоосоор о...
30/07/2026

📚Шинэ номын үзэсгэлэн📖
👉Салбар номын сангийн сан хөмрөгт шинээр нэмэгдсэн номуудаас танилцуулж байна.
🔗Дараах холбоосоор орж номын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
http://koha.pl.ub.gov.mn/

🇲🇳Монгол наадам - Монгол түмний бахархал, өв соёлын мөнхийн өв.🤼🏇🏹Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 8...
09/07/2026

🇲🇳Монгол наадам - Монгол түмний бахархал, өв соёлын мөнхийн өв.🤼🏇🏹
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
🇲🇳Төрт ёсны их баяртаа хотол олноороо сайхан наадаарай.

🇲🇳Монгол үндэстний дэлхийн олон улсаас ондооших гол ялгарал, түүх соёлын илэрхийлэл бол Үндэсний их баяр наадам билээ. Өнө мөнхөд мандан бадрахуйн тайлал болсон нар, сар, галыг бэлгэдэн, эв нэгдэл, төрт ёс, бахархлыг зөгнөдөг монгол наадам нь эрхэмсэг оршихуй, ижилсэн эвлэхүй, бахдан омогшихуйн утга учиртай.

🏇Үндэсний их баяр наадам нь Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан үе буюу МЭӨ I-II зууны үеэс эхтэй.1639 онд Өндөр Гэгээн Занабазарыг халхын шашны тэргүүнээр өргөмжилж “Даншиг наадам”-ыг анх зохион байгуулсан түүхтэй. Ширээт цагаан нуурын уг наадамд Бөх лам барилдан түрүүлж, Бонхор донир гэгчийн морь магнайлсан нь тэмдэглэгдэн үлджээ. Үүний дараа 1772 онд Хэнтий уулыг тахих их наадам болж тус наадмыг “Арван засгийн наадам” хэмээн нэрийдэн 1912 оноос жил бүр хийх төрийн наадам болгов.

🤼‍♂️🏹“Арван засгийн наадам”-тай зэрэгцэн 1922 оноос эхлэн “Ардын төрийн наадам”-ыг тэмдэглэж эхлэв. Бүгд Найрамдах Монгол Ард Улс бүрэлдэн тогтсоны дараа хоёр наадмыг хамтатгах шийдвэр гаргасан бөгөөд 1925 оны 5 сарын 15-ны Засгийн газрын хуралдаанаар наадмын товыг 7 дугаар сарын 11-нд байхаар шийдвэрлэсэн нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа билээ. Харин 1946 оноос "Ардын хувьсгал ялсны ой" хэмээн тодотгох болжээ.Үндэсний их баяр наадмыг 2010 онд ЮНЕСКО “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалт”-д бүртгүүлсэн явдал нь хэдэн зууны тэртээгээс өвлөгдөн ирсэн монгол наадмаа дэлхий дахинд албан ёсоор тунхагласан юм.

📌"Creative arts"хөтөлбөр📌🐼Өнөөдрийн хөтөлбөрөөр төрөл бүрийн амьтдын дүрстэй хатгамал хатган , 🐰сэтгэхүй хөгжүүлэх төрөл...
03/07/2026

📌"Creative arts"хөтөлбөр📌
🐼Өнөөдрийн хөтөлбөрөөр төрөл бүрийн амьтдын дүрстэй хатгамал хатган , 🐰сэтгэхүй хөгжүүлэх төрөл бүрийн тоглоомоор тоглож , 🥰хүүхэд бүр өөрийн хичээл зүтгэл, бүтээлч сэтгэлгээгээ шингээн цагийг үр бүтээлтэй өнгөрүүллээ.
✅Хүүхдийн бүтээлч мэдрэмжийг хөгжүүлэх
✅Гарын жижиг булчин хөгжиж, хөдөлгөөн сайжирна
✅Анхаарал төвлөрөл нэмэгдэнэ
✅Уран сэтгэхүй хөгжинө

📚Эрхэм уншигч та бүхнийг судалгаанд идэвхтэй оролцохыг урьж байна.Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээн...
25/06/2026

📚Эрхэм уншигч та бүхнийг судалгаанд идэвхтэй оролцохыг урьж байна.
Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор хэрэглэгчдийн санал, сэтгэгдлийг авч байна. Таны үнэтэй санал бидний үйл ажиллагааг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах болно.
Судалгаанд хамрагдаж, саналаа хуваалцаарай. Баярлалаа.👇

"Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд чухал" 7 хоногийн цахим аянд Баянзүрх дүүрэг дэх салбар номын сан нэгдэж байна.👨‍👩‍👦Эрүүл гэр...
25/06/2026

"Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд чухал" 7 хоногийн цахим аянд Баянзүрх дүүрэг дэх салбар номын сан нэгдэж байна.
👨‍👩‍👦Эрүүл гэр бүл, эрүүл нийгмийн үндэс нь эрүүл иргэнээс эхэлдэг.
👀 Иймд эрэгтэйчүүд өөрийн эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, зөв хооллох, идэвхтэй хөдөлгөөн хийх, хорт зуршлаас татгалзах, стрессээ зөв удирдах, хангалттай амрах дадлыг өдөр тутамдаа хэвшүүлэх нь чухал юм.
🥰 Эрүүл мэнддээ анхаарах нь хувь хүний төдийгүй гэр бүл нийгмийн сайн сайхны үндэс юм.

"ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД ЧУХАЛ" Эрүүл гэр бүл, эрүүл нийгмийн үндэс нь эрүүл эрэгтэй хүн юм. Өдөр тутмын завгүй амьдра...
25/06/2026

"ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД ЧУХАЛ"
Эрүүл гэр бүл, эрүүл нийгмийн үндэс нь эрүүл эрэгтэй хүн юм. Өдөр тутмын завгүй амьдралдаа эрүүл мэндээ хойш тавих бус, өөртөө цаг гаргаж:

🩺 Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах

🍎 Эрүүл зөв хооллох

🚵‍♂️ Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

❎Тамхи, архины хэрэглээг бууруулах

⚧️ Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарахыг уриалж байна.
Өнөөдрийн зөв сонголт — маргаашийн эрүүл амьдрал
Эрүүл эрэгтэй хүн — Эрүүл гэр бүл — Эрүүл нийгэм

📚✨ "Үлгэрийн цаг хөтөлбөр" 📖✨Лоринэт сангийн дэмжлэгтэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй "Хамтдаа уншицгаая" төслийн унш...
19/06/2026

📚✨ "Үлгэрийн цаг хөтөлбөр" 📖✨
Лоринэт сангийн дэмжлэгтэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй "Хамтдаа уншицгаая" төслийн уншигч Х.Наранцэцэг хүүхэд багачуудад "Хэрвээ ... байсан бол", "Бяцхан хүмүүс, Том мөрөөдөл зэрэг сонирхолтой үлгэр уншингаа гар урлалын бүтээл хийлээ. Хүүхдүүд өнгөлөг шилэн хэлтэрхий ашиглан өөрсдийн гараар гоёлын зүүлт мөн бөгж урлан бүтээж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлсэн нэгэн дурсамжтай өдөр байлаа

Address

Bayanzurkh District 1th Khoroo
Ulaanbaatar
13380

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 10:00 - 19:00
Sunday 10:00 - 19:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Баянзүрх дүүрэг дэх салбар номын сан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category