Нийгмийн даатгалын ерөнхий газар

Нийгмийн даатгалын ерөнхий газар Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Нийгмийн даатгалын ерөнхий газар, Government Organization, Нийгмийн даатгалын ерөнхий газар, 4-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс, Ulaanbaatar.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газар нь даатгуулагч таныг дараах эрсдэлүүдээс хамгаалах ажлыг хариуцан ажиллаж байна. Үүнд:
• Даатгуулагч, иргэн өндөр наслах (эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрэх),
Ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар (ажиллаж байх хугацаандаа) алдах,
• Эрхэлж

байгаа ажлаасаа ямар нэгэн шалтгаанаар чөлөөлөгдөж ажилгүй болох,
• Асран хамгаалагч (даатгуулагч, иргэн) нь нас барахад түүний асрамжинд байгаа гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй хүмүүсийн амьдралын баталгаа алдагдах,
• Даатгуулагч, иргэн нь ямар нэгэн аж ахуйн нэгж, байгууллагад болон ажил хөдөлмөр эрхэлж байхдаа олж байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй тэнцэх орлогоо дээрх аль нэг шалтгааны улмаас алдаж байнгын орлогын эх үүсвэргүй болох,
• Өвчлөх.
Нийгмийн даатгалын байгууллага төрийн бодлогыг хэрэгжүүлэхдээ түргэн шуурхай, нээлттэй, ил тод байх зарчмыг баримтлан иргэд, даатгуулагчидтай идэвхтэй харилцаатай байж, үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд хэрэгжүүлэн, нийгмийн даатгалын тогтолцоог бэхжүүлэн, хамрах хүрээгээ өргөтгөхөд таны дэмжлэг туслалцаа, санал бодол, зөвлөгөө нэн чухал тул таныг манай цахим хуудасны байнгын зочин төдийгүй бидний эрхэм түнш, дотны зөвлөх болохыг хүсэж байна.

11/08/2026
УДИРДЛАГЫН ӨРГӨТГӨСӨН БАГИЙН ХУРАЛ БОЛЛОО Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагын өргөтгөсөн багийн  хурал 2026 оны...
11/08/2026

УДИРДЛАГЫН ӨРГӨТГӨСӨН БАГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагын өргөтгөсөн багийн хурал 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр боллоо. Хуралд тус газрын удирдлагын багийн гишүүд танхимаар, аймаг, дүүргийн газар, хэлтсийн дарга нар цахимаар оролцлоо. Улсын Их Хурлын чуулганы 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
Хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор дараах чиглэл, үүргийг өглөө. Үүнд:

- Батлагдсан хуулийн нэмэлт, өөрчлөлттэй сайтар уншиж танилцах;
- Нэгдсэн сургалт, сурталчилгааны ажлын бэлтгэл ажлыг хангах, газрууд дотооддоо албан хаагчдад сургалтуудыг зохион байгуулах;
- Хууль хэрэгжихтэй холбоотойгоор шаардлагатай ажлын бэлтгэл ажлыг хангах;
- Өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэх;
- Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг сурталчлах хүрээнд нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулж, ажил олгогч, иргэд даатгуулагчдыг мэдээллээр хангах зэрэг болно.

Мөн 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурал боллоо. Энэ хурлаас гаргасан шийдвэрийн талаар удирдлагын багт танилцуулж мэдээлэл өглөө. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу нийгмийн даатгалын байгууллагын албан хаагчдын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлж мэргэшүүлэх, иргэд ажил олгогч даатгуулагч, харилцагчдад мэргэжлийн түвшинд төрийн үйлчилгээг үзүүлэх, цалин хөлс, нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор Улсын байцаагчийн эрх олгох шалгалтыг авдаг. Энэхүү шалгалтыг 4 дүгээр улиралд авахтай холбоотойгоор шалгалтад орох албан хаагчдыг шалгалтад сайтар бэлдэхийг зөвлөлөө.

11/08/2026

10/08/2026
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГӨ 7.6 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР АРВИЖЛААЗасгийн газрын 2024 оны 254 дүгээр тогтоолоор баталсан ж...
07/08/2026

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГӨ 7.6 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР АРВИЖЛАА

Засгийн газрын 2024 оны 254 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу 2026 оны 02 дугаар сард нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс 150.0 тэрбум төгрөгийг Засгийн газрын урт хугацаатай үнэт цаасанд хөрөнгө оруулсан.

Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд нийгмийн даатгалын сангийн хөрөнгө нийтдээ 61.9 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдэж, гэрээний дагуу 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр анхны хүүгийн орлого болох 7.6 тэрбум төгрөгийг хүлээн авч нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өсгөн арвижуулаад байна.

ТЭТГЭВРИЙН НӨӨЦ САНГИЙН ХӨРӨНГӨ 2.8 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР АРВИЖЛААЗасгийн газрын 2024 оны 256 дугаар тогтоолоор баталсан журм...
06/08/2026

ТЭТГЭВРИЙН НӨӨЦ САНГИЙН ХӨРӨНГӨ 2.8 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР АРВИЖЛАА

Засгийн газрын 2024 оны 256 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тэтгэврийн нөөц сангийн хөрөнгөнөөс 215.3 тэрбум төгрөгийг хадгаламж хэлбэрээр байршуулсан.

Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө нийтдээ 32.5 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдэж, гэрээний дагуу 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 2.8 тэрбум төгрөгийг хүлээн авч, одоогийн байдлаар 18.8 тэрбум төгрөгөөр нөөц сангийн хөрөнгийг өсгөн арвижууллаа.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ХУУЛИЙН СУРГАЛТ,  СУРТАЛЧИЛГААНЫ АЖЛЫГ  ЗОХ...
06/08/2026

НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ХУУЛИЙН СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААНЫ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Улсын Их Хурлын 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.

Эдгээр хуулиудыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэхтэй холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2026 оны А/199 дүгээр тушаалаар байгуулагдсан нийгмийн даатгалын байгууллагын албан хаагчдад болон иргэд, даатгуулагч, ажил олгогчдод чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах ажлын хэсэг хуралдлаа.

Ажлын хэсгийн хурлаар Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор албан хаагчид болон иргэд даатгуулагчдад чиглэн боловсруулж байгаа сургалтын материал, гарын авлага, брошур болон видео контент, рийл, постерын агуулга, загварын асуудлаар санал солилцож, бэлтгэл ажлыг 9 сардаа багтаан дуусгаж бэлэн болгох чиглэлийг өглөө.

Address

Нийгмийн даатгалын ерөнхий газар, 4-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс
Ulaanbaatar
15160-0070

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+976 1800-0724

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийгмийн даатгалын ерөнхий газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Нийгмийн даатгалын ерөнхий газар:

Shortcuts

Share