Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо

Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо БЗД 29-Р ХОРООНЫ АЛБАН ЁСНЫ ПЭЙЖ ХУУДАС

31/07/2026
31/07/2026

🌤️Өглөөний мэнд.
Өнөөдөр Улаанбаатар хотод 24 хэм дулаан, цэлмэг.
Та бүхнийхээ энэ өдрийн ажил, үйлсэд нь АМЖИЛТ ХҮСЬЕ✨

31/07/2026

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН “АЛТАН НАМАР – 2026”

Үзэсгэлэн худалдаанд оролцогчдын бүртгэл эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянзүрх дүүрэгт зохион байгуулагдах “Алтан намар–2026” үзэсгэлэн худалдаанд оролцох иргэн, аж ахуйн нэгж, хоршоо, үйлдвэрлэгчдийн бүртгэлийг хүлээн авч байна.

📅 Бүртгэлийн хугацаа:
2026 оны 07 дугаар сарын 30-наас 2026 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл.

☎️ Холбоо барих утас: 89076703

31/07/2026
30/07/2026

ҮЕРИЙН АЮУЛААС СЭРГИЙЛЬЕ

Өнөөдөр (2026.07.30) Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө,Туул голын сав газраар усархаг бороо үргэлжлэн орж, голуудын усны түвшин нэмэгдэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Усархаг борооны улмаас:
• Гол, мөрөн, сайр жалгын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх
• Үер буух эрсдэл үүсэх
• Зам, даваа гүвээ халтиргаа, гулгаатай болох
• Үзэгдэх орчин муудах нөхцөл бүрдэх магадлалтай.
Иймд иргэд та бүхэн:
✅ Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
✅ Аялал, зугаалга, ууланд гарах бол цаг агаарын мэдээллийг тогтмол шалгах
✅ Тээврийн хэрэгслээр зорчихдоо хурдыг тохируулж, аюулгүй байдлаа хангах
✅ Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
✅ Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
📌Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
#үерийнаюул
#бүүбас

30/07/2026

🔸7 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Босгийн гүүр/ , Тэрэлж, Сөгнөгөр, Хангай нурууны араас усжих Чулуут, өврийн Байдраг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 30-90 см нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Тэрэлж, Туул /Лүн/, Сөгнөгөр, Байдраг /Бууцагаан сумын Баянбүрд баг/, Хөгшин Орхон, Хархираа /Тариалан сум/, зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см давсан байдалтай хүчтэй үерлэж байна.
🔸Маргааш буюу 30-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 65 см нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэх төлөвтэй байна.
⚠️Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялаж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

30/07/2026

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share