Монгол Улсын Эрчим Хүчний Яам

Монгол Улсын Эрчим Хүчний Яам Монгол Улсын Эрчим Хүчний Яам
http://www.energy.gov.mn

Эрчим хүчний яамны эрхэм зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд эрдэс баялаг, эрчим хүчний салбарын оролцоог үлэмж нэмэгдүүлж, хүний эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг хангаж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино.

02/08/2026
⚡ Эрчим хүчний сайд Б.Найдалаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа🇺🇳 НҮБ-ы...
31/07/2026

⚡ Эрчим хүчний сайд Б.Найдалаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа

🇺🇳 НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг дэмжих чиглэлээр Эрчим хүчний яамны стратегийн түншээр ажиллаж, бодлого, эрх зүйн шинэчлэл, институцийн чадавхыг бэхжүүлэх, тогтвортой санхүүжилтийн механизм, шинэлэг технологийн шийдлүүдийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна

🤝 Эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

Дэлгэрэнгүй: http://energy.gov.mn/post/177497

30/07/2026

[English below]
ЦЭНХЭР БҮСЭД ЮУ БОЛОХ ВЭ?
🔵 ЦЭНХЭР БҮС
Албан ёсны хэлэлцээний бүс:
1️⃣НҮБ-ын албан ёсны хурлууд
2️⃣ Талууд хэлэлцээ хийж, шийдвэр гаргах
3️⃣Зөвхөн бүртгэгдсэн, магадлан итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэвтрэх эрхтэй

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ЭДИЙН ЗАСГАА САЙЖРУУЛЪЯ


--------------------
WHAT TAKES PLACE IN THE BLUE ZONE?
🔵 BLUE ZONE
The Official Negotiation Zone

1️⃣Official UN meetings and negotiations take place here.
2️⃣Parties negotiate and adopt decisions.
3️⃣Access is restricted to registered and accredited delegates only.

RESTORING LAND
RESTORING ECONOMIES

✅”Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль болон Япон Улсын Кюүшүгийн технологийн институтийн ...
29/07/2026

✅”Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль болон Япон Улсын Кюүшүгийн технологийн институтийн төлөөлөл, багш, судлаачид оролцсон уулзалт боллоо

🤝МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Кюүшүгийн технологийн институтийн хамтран хэрэгжүүлж буй “BAIGAL Engineering” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан эл уулзалтаар багш, судлаачдын туршлагыг солилцох, оюутнуудыг онолын мэдлэгээ бодит үйлдвэрлэл, практиктай уялдуулан эзэмшихэд дэмжлэг үзүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг “Диспетчерийн үндэсний төв”, эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцэв

✅Оюутнуудыг үйлдвэрлэлийн орчинтой танилцуулах, дадлага, судалгааны ажилд хамруулах, эрчим хүчний системийн бодит өгөгдөл, үйл ажиллагаанд тулгуурласан хамтарсан сургалт, судалгааг хөгжүүлэх замаар дээрх хөтөлбөрийг өргөжүүлэхээ талууд илэрхийллээ

Дэлгэрэнгүй: https://energy.gov.mn/post/177467

✅Эрчим хүчний бодлогын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Эрчим хүчний шилжилтийн стратеги (2026-2050)-ийн төсли...
28/07/2026

✅Эрчим хүчний бодлогын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Эрчим хүчний шилжилтийн стратеги (2026-2050)-ийн төслийг хэлэлцэж, салбарын урт хугацааны хөгжлийн бодлого, хэрэгжилтийн үндсэн чиглэлээр санал солилцлоо

✅Салбарын өнөөгийн нөхцөл байдал, эрчим хүчний хэрэглээний өсөлт, дулаан хангамжийн тулгамдсан асуудал, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуур, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хөгжлийн хэрэгцээ, хөрөнгө оруулалтын шаардлага болон эрчим хүчний шилжилтийн үндсэн хувилбаруудыг танилцуулав

✅Стратегийн төсөлд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын эзлэх хувийг 2030-2050 онд үе шаттай нэмэгдүүлэх, импортын хамаарлыг эрс бууруулах, дулаан хангамжийн тогтолцоог шинэчлэх зорилтыг тусгаад байна

Дэлгэрэнгүй: https://energy.gov.mn/post/177459

26/07/2026
Эрдэнэт хот үүсэн байгуулагдсан түүхт 50 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК болон Эрдэ...
24/07/2026

Эрдэнэт хот үүсэн байгуулагдсан түүхт 50 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын эрчим хүчний ажилтнуудад сайд Б.Найдалаа салбарын шагнал гардуулж, баярын мэндчилгээ дэвшүүллээ 🇲🇳

24/07/2026

COP17-ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛД 197 ОРНЫ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ХҮРЭЛЦЭН ИРЖ ОРОЛЦОНО.

ХУРЛААС ГАРСАН ШИЙДВЭР БҮРИЙГ 197 ОРОН ДАГАЖ МӨРДӨНӨ.

ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ХУРАЛДААНААР ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭӨнөөдөр Эрчим хүчний яамны өргөтгөсөн шуурхай хур...
21/07/2026

ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ХУРАЛДААНААР ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Өнөөдөр Эрчим хүчний яамны өргөтгөсөн шуурхай хуралдаан боллоо (2026.07.21)

Салбарын үйлдвэр, компаниудын удирдлагын зүгээс цахилгаан, дулааны үнэ тариф өртөгтөө хүрдэггүйгээс шалтгаалж хуримтлагдсан өр төлбөр их байгааг онцлов.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа:

⚡️ Өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор их засвар, техникийн арга хэмжээ, хөрөнгө оруулалт, худалдан авалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулж, төлөвлөгөөт хугацаанд хийж дуусгах;

⚡️ Сэлэнгийн 70 МВт-ын ДЦС, БНХАУ-аас 80 МВт хүртэлх чадлыг импортлох төсөл, таван байршил дахь нарны цахилгаан станц, батарей хураагуурын төслүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, энэ онд багтаан ашиглалтад оруулахад онцгой анхаарч ажиллах;

⚡️ ДЦС, дулааны станцууд өвлийн их ачааллын үеийн нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх төлөвлөгөө гарган ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Өнөөдрийн байдлаар салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 48 хувьтай байна.

Address

Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын 14-р байр
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Улсын Эрчим Хүчний Яам posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монгол Улсын Эрчим Хүчний Яам:

Shortcuts

Share