Хил Хамгаалах Ерөнхий Газар

Хил Хамгаалах Ерөнхий Газар Монгол улсын дархан хилийг амь биеэ vл хайрлан батлан хамгаална

Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газар нь Засгийн газрын Тохируулагч агентлагын статустайгаар Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын Хилийн тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлдэг.

Хил хамгаалах ерөнхий газар нь Монгол Улсын Хилийн тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал, Г

адаад бодлогын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого зэрэг баримт бичгийг удирдлага болгон 1962 оны Монгол-Хятадын хилийн гэрээ, 2011 оны Монгол-Хятадын хилийн дэглэмийн гэрээ, 1958, 1976 Монгол-Оросын хилийн гэрээ, 2006 оны Монгол-Оросын хилийн дэглэмийн гэрээ, хилийн асуудлаар байгуулсан хэлэлцээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Монгол Улсын Хил хамгаалалтын дүрэм”, “Улсын хил хамгаалалтад иргэдийг оролцуулах журам”, бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг.

Хил хамгаалах ерөнхий газар нь Монгол улсын хилийн хамгаалалтыг хилийн болон шалган нэвтрүүлэх отряд, түүний харъяа застав, хангалт үйлчилгээний ангиудын хүч хэрэгслээр төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагууд, хууль хүчний байгууллагуудтай хамтран ажиллаж, хил орчмын нутаг дэвсгэрт оршин суугаа ард иргэдийн туслалцаанд түшиглэн зохион байгуулдаг.

Улсын хил хамгаалах байгууллага нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай штаб, тагнуул, зэвсэглэл, инженер техник, ар тал, хэрэг бүртгэлт, эмнэлэг, хангалт үйлчилгээ, соёл урлаг, спорт, боловсрол, эрдэм шинжилгээний болон шаардлагатай бусад нэгжтэй.

1911 он. МОНГОЛ УЛС
31/03/2018

1911 он. МОНГОЛ УЛС

Лодонгийн Дандар нь 1914 онд одоогийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг "Рашаант" гэдэг газар ядуу эмэгтэй Чойдогий...
31/03/2018

Лодонгийн Дандар нь 1914 онд одоогийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг "Рашаант" гэдэг газар ядуу эмэгтэй Чойдогийн Аюушийн ууган хүү болон мэндэлжээ. Найман нас хүртлээ төрсөн эхийнхээ гар дээр хүмүүжиж байгаад Лодонгийн Лувсан гэгчид үрчлэгджээ. Лувсан бол эхнэр хүүхэдтэй байхыг эгнэгт цээрлэн үздэг, угийн гэлэн санваартан тул Дандарыг өөрийнхөө эцэг Лодонгоороо овоглуулсан байна.[1]

1935 онд цэрэгт татагдсан ба улмаар ЗХУ-ын Тамбов хотын морин цэргийн дунд сургуульд суралцахаар томилогджээ. 1935-1938 онд энэхүү сургуульд суралцан төгсгөөд эх орондоо ирэхэд нь дэслэгч цол олгон Монголын Ардын армийн 6 дугаар морь дивизийн 17 дугаар морьт хорооны захирагчаар томилсон. Дандар баатар нь энэ хорооны захирагч байхад 1939 оны 5 сараас Япончуудын өдөөсөн Халхын голын байлдаан эхэлжээ. Дандар нь 5 сард болсон тулалдаануудад өөрийн хороог онцгой сайн командлан олон удаагийн тулалдаанд ялалт байгуулж байсан. 1939 оны 5 сарын нэгэн тулалдаанд 6 дугаар дивизийн захирагч Шаарийбуу баатарлагаар амь үрэгдсэний дараа энэ дивизийн захирагчаар Дандарыг томилсон байна. Халхын голын тулалдаануудад Дандар олон удаагийн морин дайралтыг биечлэн удирдаж байсан бөгөөд сэлмээр гарамгай цавчдаг байсан нь монгол-зөвлөлтийн цэргүүдийн дунд төдийгүй япончуудын дунд ихэд алдаршуулсан ба түүнийг унасан мориор нь Алаг морьт баатар гэж нэрлэдэг байжээ.

Олон удаагийн тулалдаанд баатарлаг гавьяа байгуулсныг нь үнэлэн 1939 оны 5 дугаар сарын 29 -нд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнасны дээр 1939 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн гишүүдийн хамтарсан 60 дугаар тогтоолоор БНМАУ-ын Гарамгай баатар цолыг олгосон байна. Гарамгай гэсэн чимгийг Маршал Х.Чойбалсангийн биечлэн оролцсоноор тусгайлан тодотгон олгожээ.

1941 онд ЗХУ-д цэргийн академид суралцахаар очсон боловч фашистын герман довтолж Аугаа их Эх орны дайн эхэлсэнтэй холбогдуулан буцаан татаж ирүүлсэн. 1945 оны Чөлөөлөх дайнд дэд хурандаа цолтойгоор морьт хороо командлан оролцож хятадын цагаан хэрэм тултал тулалдсан. Дайны сүүлээр ЗХУ-ын цэргийн даргатай цэргийн бэлтгэлийн мал булаалдсан хэрэг үүсгэсэн байна.

1946 онд түүнд олгосон БНМАУ-ын Гарамгай баатар цол бусад шагналыг нь хурааж ял эдлүүлж эхэлсэн байдаг. Чухам ямар учир шалтгаанаар түүнийг ингэж хорьсон нь тодорхой бус зөвхөн хүмүүсийн ам дамжсан яриа байдаг. Хоригдол байхад нь тусгайлан 3 удаа Баруун хязгаарт томилон хасгийн дээрэмчдийн толгойлогч Оспан батырын эсрэг явуулсан тусгай үйл ажиллагаануудад оролцсон байна.

Хоригдол байхдаа сал бэлтгэх, хот хоорондын тээврийн жолооч зэрэг ажил хийж, хөдөлмөрийн өндөр амжилтуудыг тогтоож байсан. БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд Хурлын 1964 оны 09-р сарын 07-ны өдөр Л.Дандарыг урьд шийтгүүлсэн эрүүгийн гэмт хэрэгт нь холбогдолгүй болгон цагаатгасан. Үүний дараа БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1964 оны 09-р сарын 29-ний өдрийн 172-р зарлигаар Л.Дандарт БНМАУ-ын гарамгай баатар цол, бүх одон медалиудыг буцаан олгожээ. БНМАУ-ын гарамгай баатар Лодонгийн Дандар 1986 оны 12 дугаар сард өвчний улмаас таалан төгссөн.

‘СУВАРГАН ЦЭНХЭР УУЛС’-ААР ОВОГЛОСОН ОНЦ ХИЛЧИНМонголчуудын, тэр дундаа торгон хилчдийн оюуны мэлмий болсон нэгэн кино б...
31/03/2018

‘СУВАРГАН ЦЭНХЭР УУЛС’-ААР ОВОГЛОСОН ОНЦ ХИЛЧИН

Монголчуудын, тэр дундаа торгон хилчдийн оюуны мэлмий болсон нэгэн кино бий. Тэртээ 1976 онд С. Пурэв хилийн чанадад, оюутан ахуйдаа бидний сайн мэдэх СУВАРГАН ЦЭНХЭР УУЛС кино зохиолыг бичсэныг сайшаан ОНЦ ХИЛЧИН-ээр шагнасан билээ.

31/03/2018

Address

Ulaanbaatar

Telephone

266589

Alerts

Be the first to know and let us send you an email when Хил Хамгаалах Ерөнхий Газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share