"Нэг ардчилал клуб"-ын залуучууд бид:
Итгэл үнэмшлийн зарчим
• Хамтын шийдвэрээр удирдуулна. Эрхэм зорилго, итгэл үнэмшлээ удирдлага болгосон хамтын шийдвэрээр удирдуулна. Аливаа улс төрийн шийдвэр эсвэл үйлдэл хийхийн өмнө хамтдаа зөвшилцөж хамтын шийдвэр гаргана. Хэн ч хувийн бодлоо клубын нэрийн өмнөөс илэрхийлэхгүй.
• Улс төрд багаараа ажиллана. Нэгнийхээ улс төрийн карьерийг ба
гаараа дэмжин хамтдаа ажиллаж байх болно.
• Үнэт зүйлсээ хамгаална. Бидний үнэт зүйл, зарчмын төлөө яваа нэгнийхээ нэр төрийг хамтдаа хамгаалж байх болно. Бид нэгнээ муулахгүй, бидний хэн нэгний нэр төрийг сэвтүүлсэн үг яриаг засаж залруулж байх болно.
• Бид өөрсдөөрөө манлайлна. Бид эрхэм зорилго, үнэт зүйлсийнхээ төлөө тууштай тэмцэж өөрсдөөрөө ямагт үлгэр дуурайл үзүүлж байх болно.
• Бид ил тод, нээлттэй ажиллана. Бидний үйл ажиллагаа ба хөрөнгө мөнгөний зарцуулалт гишүүддээ нээлттэй байна.
• Бид аливаа ялгаварлан гадуурхалтыг үл тэвчинэ. Нэг ардчилал клубын гишүүд бүгд тэгш эрхтэй бөгөөд шашин шүтлэг, нас, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ болон гишүүний эрхийг зөрчсөн бусад байдлаар нэгнээ үл ялгаварлана.
Үйл ажиллагаа явуулахдаа баримтлах зарчим
1. Клубын үндсэн үйл ажиллагаа бидний үзэл баримтлалыг хэрэгжүүлж, бодлогыг тодруулж, клубын улс төрийн орчинг сайжруулж байх ёстой.
2. Клубын өдөр тутмын үйл ажиллагаа бидний олон нийтэд хүрэх сувгыг нэмэгдүүлж, клубын улс төрийн бүтцийг бэхжүүлж, нэгдмэл байдлыг хангаж байх ёстой.
3. Клубын гишүүн бүрийн хувийн үйл ажиллагаа /гэрийн даалгавар/ амжилтаараа ялгарч, бусдыг манлайлж, Клубын улс төрийн капиталыг нэмэгдүүлж байх ёстой.