06/08/2026
БУЛГАН АЙМГИЙН УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН ТУСГАЙ ЭЭЛЖИЙН НЭЭЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Булган аймгийн морин спорт уяачдын холбоо, Булган аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Theory Mongolia хамтран зохион байгуулж буй Булган аймгийн уралдаанч хүүхдүүдийн тусгай ээлжийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Одоогийн байдлаар 63 уралдаанч хүүхэд амарч байна. Амарч байгаа хүүхдүүдэд шүдний оношилгоо, эрүүл мэндийн үзлэг зэргийг хийж байна.
Энэхүү ээлж нь Монгол Улсад анх удаа уралдаанч хүүхдүүдэд зориулан зохион байгуулагдаж буй хүүхэд хөгжлийн тусгай хөтөлбөр гэдгээрээ онцлог юм. Булган аймгийн 15 сум, 1 тосгоноос хүрэлцэн ирсэн уралдаанч хүүхдүүд энэхүү хөтөлбөрт хамрагдан, шинэ мэдлэг, чадвар эзэмшихийн
зэрэгцээ найз нөхөдтэй болж, мартагдашгүй дурсамж бүтээх аяллаа эхлүүлээд байна.
Хүүхдийн хөгжил, үндэсний өв соёлыг хослуулсан энэхүү шинэлэг санаачилгыг бодит ажил болгон хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтран зохион байгуулагч байгууллагууд болон дэмжин оролцсон бүх хүмүүс талархал илэрхийлье. 👏👏👏