Автотээврийн Үндэсний Төв

Автотээврийн Үндэсний Төв АЛТАН ШАР ЗАМ ТАНЬ ӨЛЗИЙТЭЙ БАЙХ БОЛТУГАЙ

🚗 УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААРТАЙ ХОЛБООТОЙ ЗӨРЧИЛД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГАТээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд ...
05/08/2026

🚗 УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААРТАЙ ХОЛБООТОЙ ЗӨРЧИЛД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 11,12,13-т дараах зөрчил, хариуцлагыг заасан байна.
🔹 11. Улсын бүртгэлийн дугаар арилсан, бүдгэрч үзэгдэх байдал нь муудсан, танигдахгүй бохирдсон, буруу байрлуулсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол:
Иргэн- 10 нэгж (10,000 төгрөг)
Хуулийн этгээд-100 нэгж (100,000 төгрөг)
🔹 12. Улсын бүртгэлийн дугааргүй, эсхүл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол:
Иргэн- 25 нэгж (25,000 төгрөг)
Хуулийн этгээд-250 нэгж (250,000 төгрөг)
🔹 13. Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол:
3 сарын хугацаагаар жолоодох эрх хасна
Иргэн- 50 нэгж (50,000 төгрөг)
Хуулийн этгээд- 500 нэгж (500,000 төгрөг) торгохоор тус тус заажээ.

⚠️ Иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо улсын бүртгэлийн дугаараа стандартын дагуу, ил тод, цэвэр, бүрэн бүтэн байлгаж, хууль тогтоомжийг чанд мөрдөнө үү.

05/08/2026

🚔 СТАНДАРТААС ХЭТЭРСЭН ДУУ ЧИМЭЭТЭЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн дуу чимээ гаргадаг, яндан болон дуу намсгуурын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийж, зөрчил гаргасан тохиолдолд газар дээр нь холбогдох арга хэмжээг авч байна.

👨‍👩‍👧 Эцэг эх, асран хамгаалагчдын анхааралд:
Насанд хүрээгүй хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлэхэд онцгойлон анхаарна уу.

05/08/2026

🚗 Дорноговь аймагт хяналт шалгалт хийгдэж байна

⚠️ MNS 4598:2025 стандартын дагуу хяналт шалгалт хийж газар дээр нь арга хэмжээ авч ажиллаж байна.

📌Өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, стандартад нийцсэн гэрэлтүүлэгтэйгээр замын хөдөлгөөнд соёлтой оролцоцгооё.

Хилийн боомтуудын 8 дугаар сарын ажиллах хуваарийг танилцуулж байна.
05/08/2026

Хилийн боомтуудын 8 дугаар сарын ажиллах хуваарийг танилцуулж байна.

🚍 ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ2026.08.04–05-ны өдрийн 08:00 цаг2026 оны 8 дугаар сарын 04-ний өдөр х...
05/08/2026

🚍 ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ
2026.08.04–05-ны өдрийн 08:00 цаг

2026 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хот хоорондын 78 чиглэлд, 243 тээврийн хэрэгслээр нийт 6,935 зорчигчид аюулгүй, тав тухтай үйлчилгээ үзүүллээ.

📊 Хөдөлгөөний хяналтын мэдээлэл

📢Хурд хэтрүүлэлт-18
81–88 км/цагийн хурдтай зорчсон 18 тээврийн хэрэгсэлд Хөдөлгөөний удирдлагын төвөөс шуурхай сануулга өгч, хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэв.
✨Техникийн саатал болон бусад саатал үүсээгүй.

🌦️ Цаг агаарын мэдээлэл:
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий аймгуудын нутгаар хур тунадас орж зарим аймгуудад замын эвдрэл гэмтэл үүссэн нөхцөл байдалтай байна.

⚠️Иргэд, зорчигч та бүхэн гэрээгүй, хууль бус тээврийн хэрэгслээс татгалзаж, мэргэшсэн жолоочтой, 24 цагийн GPS хяналттай, даатгалтай, баталгаатай нийтийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлээрэй.

🤝 Бусад зорчигчдоо хүндэтгэн цагтаа ирж, суудлаа эзлэн, соёлтой, тав тухтай зорчихыг хүсье.

Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай. 🌟

05/08/2026
04/08/2026

🚗 Замын хөдөлгөөний аюулгүй байдал хүн бүрийн хариуцлага!

⚠️ MNS 4598:2025 стандартын дагуу дараах өөрчлөлтийг тээврийн хэрэгсэлд хийхийг хориглоно.
Үүнд:
❌ Үйлдвэрээс суурилуулаагүй, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх ксенон, LED гэрэл нэмэлтээр суурилуулах;
❌ Оврын гэрлийг зориулалтын бусаар ашиглах;
❌ Гэрлийн гадаргууг өөр өнгөөр будах, өнгөт хальс наах.
Эдгээр өөрчлөлт нь эсрэг урсгалын жолоочийг гялбуулах, үзэгдэх орчныг хязгаарлах, ослын эрсдэлийг нэмэгдүүлдэг тул стандартаар хориглодог.
👉 Өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, стандартад нийцсэн гэрэлтүүлэгтэйгээр замын хөдөлгөөнд соёлтой оролцоцгооё.

04/08/2026

🚨 ИРГЭД, ЖОЛООЧ НАРЫН АНХААРАЛД

🌧️ 2026 оны 08 дугаар сарын 03-ны орой орсон хүчтэй аадар борооны улмаас Даланзадгад–Мандал чиглэлийн авто замын 40–45 км-ийн хэсэгт үерийн ус зам даван урсаж байна.

⚠️ Иймд тус чиглэлд зорчих иргэн, жолооч та бүхэн:
• Хурд хэтрүүлэхгүй байх
• Замын нөхцөл байдлыг сайтар ажиглах
• Ус ихтэй хэсгээр болгоомжтой нэвтрэх
•Цаг агаарын мэдээлэл байнга авах
• Шаардлагатай тохиолдолд түр саатан аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

🚗 Замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг эрхэмлэн, анхаарал болгоомжтой зорчино уу.

03/08/2026

⚠️ АНХААРУУЛГА
🚗 Жолооч та бүхэн эгнээ байраа зөв эзэлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.

Эгнээ байр буруу эзлэх, дайрах, шахах, эгнээ солихдоо дохио өгөхгүй байх нь замын түгжрэл үүсгэхээс гадна зам тээврийн ослын эрсдэлийг нэмэгдүүлсээр байна.

✅ Замын хөдөлгөөний дүрмээ мөрдөх
✅ Эгнээ байраа зөв эзлэх
✅ Бусад хөдөлгөөнд оролцогчдыг хүндэтгэх
✅ Хүлээцтэй, соёлтой байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хамгаалахыг уриалж байна.

Замын соёл – таны зөв сонголтоос эхэлнэ.

Address

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг банкны байр, Автотээврийн үндэсний төв
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Автотээврийн Үндэсний Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Автотээврийн Үндэсний Төв:

Shortcuts

Share