Банк, X3X-дын төлбөр барагдуулах ажлын алба

Банк, X3X-дын төлбөр барагдуулах ажлын алба ✅️Татан буугдсан, дампуурсан банк, ХЗХоршооны төлбөр;
✅️Хүүхдийн тэтгэлэг;
✅️Гэр бүлийн дундын хөрөнгө;
✅️Татвар, Нийгмийн даатгал, Гаалийн төлбөр;

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын даргын 2007 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/31 тоот тушаалаар Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албаны дэргэд Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын хэсэг байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн.
Зарим хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагчдын буруутай үйл ажиллагааны улмаас хадгаламж эзэмшигч иргэдэд учирсан хохирлын тодорхой хэсгийг Тө

рөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулахаар Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай" Монгол улсын хууль батлагдаж, хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу хохирол барагдуулах журмыг уг хуульд нийцүүлэн Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 242 дугаар тогтоолоор баталсан.
Үүнтэй уялдан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/787 тоот тушаал гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба болон зохион байгуулагдсан.
Монгол Улсын Засгийн Газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор Банкны өр барагдуулах чиг үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлсэнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2009 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн б/131 тоот тушаалаар Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба болж өргөтгөн зохион байгуулагдсан.
Тус алба 2009 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдрүүдэд нийслэл орон нутаг дахь Банкны өр барагдуулах газраас татан буугдсан, дампуурсан банкны материалууд болон өрхийн амжиргааг дээшлүүлэх төслийн зээлийн /ӨАДТЗ/ материалуудыг хүлээн авч, "Монгол Улсын Үндсэн хууль", "Иргэний хууль", "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль", “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах” тухай Монгол улсын хууль болон бусад хууль тогтоомж, эрх зүйн актыг үйл ажиллагаандаа удирдлага болгон 43 хүний орон тоотойгоор ажиллаж байна.
Тус алба шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн нийт 26 хадгаламж зээлийн хоршоонд холбогдох 8301 хохирогчтой 72,4 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гүйцэтгэх баримт бичиг, дампуурсан, татан буугдсан 6 банкинд холбогдох 28,1 тэрбум төгрөгийн 6787 зээлийн материалыг хүлээн авч
1. “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай” хуулийн дагуу хохирогчдод бодит хохирлын 50 хувийг улсын төсвөөс олгох ажиллагаа.
2. Шүүх болон Цагдаагийн байгууллагаас битүүмжилсэн эд хөрөнгийг хүлээн авах ажиллагаа.
3. Эд хөрөнгийг зохих журмын дагуу худалдан борлуулах ажиллагаа.
4. Иргэний хариуцагч, зээлдэгч нараас төлбөр барагдуулах ажиллагаа
5. Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр олгосон мөнгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх ажиллагаа.
6. Төрөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр авсан мөнгөн хөрөнгийг буцаан төвлөрүүлж дууссан хадгаламж зээлийн хоршоодын үлдэх хохирлыг барагдуулах ажиллагаа.

06/08/2025
29/06/2025

📣ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН АНХААРАЛД📣

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газраас 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Даваа гаригт дараах цаг, байршлуудад Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэгчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах явуулын оффис ажиллана.
Үүнд:
🔹️10-12 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 17-р хороо -ны байрны гадна талбайд;
/Сүхбаатар дүүргийн 15,16,17,18,19,20 дугаар хорооны гүйцэтгэх баримт бичгүүдэд /

🔹️13-15 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны автомашины зогсоолын талбайд;
/Сүхбаатар дүүргийн 8,9,10,11,12 дугаар хорооны гүйцэтгэх баримт бичгүүдэд/

🔹️16-17 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 3-р хороо -ны байрны гадна талбайд;
/Сүхбаатар дүүргийн 1,2,3,4,5 дугаар хорооны гүйцэтгэх баримт бичгүүдэд/

📌Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явуулын оффис нь төлбөр төлөгч болон төлбөр авагч иргэн, хуулийн этгээдийн төлөөлөлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдээллийг өгөх, лавлагаа, тодорхойлолт гарган өгөх, иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэх зэргээр төрийн үйлчилгээг газар дээр нь шуурхай хүргэх ач холбогдолтой юм.

Банкны төлбөр барагдуулах газар

#бтбг
#хүүхдийнтэтгэлэг
#шийдвэргүйцэтгэхажиллагаа

13/06/2025
23/04/2025

#хүүхдийнтэтгэлэг

Албан хаагчтай холбогдох утасны дугаарыг танилцуулж байна.
04/03/2025

Албан хаагчтай холбогдох утасны дугаарыг танилцуулж байна.

Address

Cүхбаатар дүүрэг 5-р хороо Үндсэн хуулийн гудамж 3
Ulaanbaatar
14253

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

97670002123

Alerts

Be the first to know and let us send you an email when Банк, X3X-дын төлбөр барагдуулах ажлын алба posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Банк, X3X-дын төлбөр барагдуулах ажлын алба:

Share