Нийслэлийн Байгаль орчны газар

Нийслэлийн Байгаль орчны газар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг

COP17-ЫН ЦЭНХЭР БОЛОН НОГООН БҮСЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР      НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Т...
19/08/2026

COP17-ЫН ЦЭНХЭР БОЛОН НОГООН БҮСЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

COP17-ын хүрээнд албан ёсны хэлэлцүүлэг, уулзалт, олон талт арга хэмжээнүүд Цэнхэр бүсэд, харин байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон нийтэд зориулсан соён гэгээрүүлэх, туршлага солилцох арга хэмжээнүүд Ногоон бүсэд зохион байгуулагдана.

🔵 Цэнхэр бүс

Цэнхэр бүсэд албан ёсны хэлэлцүүлэг, уулзалт, хамтын ажиллагааны арга хэмжээнүүдээс гадна улс орнууд санаачилга, шилдэг туршлагаа танилцуулж, харилцан туршлага солилцох боломж бүрдэх юм.

Цэнхэр бүсэд дараах сэдэвчилсэн өдрүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд:

8 дугаар сарын 20–21 – Хотын өдрүүд, Хотын дарга нарын форум

8 дугаар сарын 24 – Санхүүжилтийн өдөр

8 дугаар сарын 25 – Усны өдөр

8 дугаар сарын 26 – Газар ба хүн төвт өдөр

8 дугаар сарын 27 – Хүнсний тогтолцоо ба эрүүл хүнсний өдөр

🟢 Ногоон бүс

Ногоон бүсэд Монголын өв соёл, нүүдлийн иргэншил, тогтвортой хөгжлийн санаачилгыг олон улсад танилцуулах соёлын хөтөлбөрүүдээс гадна байгаль орчин, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон талын оролцогчдын хамтын ажиллагааг дэмжих арга хэмжээ зохион байгуулагдана.

Ногоон бүсэд дараах сэдэвчилсэн өдрүүдийг зохион байгуулна. Үүнд:

8 дугаар сарын 19 – Хүн төв өдөр

8 дугаар сарын 20 – Бизнесийн өдөр

8 дугаар сарын 23 – Тогтвортой ногоон даатгалын өдөр

8 дугаар сарын 23 – Тэсвэртэй байдлын өдөр

8 дугаар сарын 24 – Санхүүжилтийн өдөр

8 дугаар сарын 25 – Усны өдөр

8 дугаар сарын 26 – Газрын өдөр

8 дугаар сарын 27 – Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрсний өдөр

COP17-ын хүрээнд зохион байгуулагдах дээрх арга хэмжээнүүд нь байгаль орчны тулгамдсан асуудлаар мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын болон дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаль орчны асуудалд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Иргэд, олон нийт та бүхнийг COP17-ын Цэнхэр болон Ногоон бүсэд зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд өргөнөөр оролцохыг урьж байна.

19/08/2026
19/08/2026
🌿 COP17-ЫН НОГООН БҮС НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 🌎НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд байгуула...
18/08/2026

🌿 COP17-ЫН НОГООН БҮС НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 🌎

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд байгуулагдсан Ногоон бүс өнөөдөр нээлтээ хийлээ. 🎉

🌱 Ногоон бүс нь байгаль орчны шийдэл, инновац, сайн туршлага, хамтын ажиллагааг олон нийтэд танилцуулах, мэдээлэл солилцох орчин бүрдүүлж байна.

📅 COP17 нь 2026 оны 08 дугаар сарын 17-ноос 28-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

🙌 Иймд иргэд, олон нийтийг Ногоон бүсэд хүрэлцэн ирж, үйл ажиллагаанд өргөнөөр оролцохыг урьж байна. 🌏

18/08/2026

[English below]
🇲🇳🌍COP17-ЫН НОГООН БҮСИЙН НЭЭЛТЭД УРЬЖ БАЙНА
COP17-ын Ногоон бүс нь олон нийтэд нээлттэй, оролцоонд суурилсан талбар бөгөөд иргэд, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэг дор холбож, байгаль орчны шийдэл, инновац, сайн туршлага, хамтын ажиллагааг олон нийтэд хүргэх зорилготой.
🌍Нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон байгаль хамгаалагчдын төлөөлөл оролцоно.

Нээлтийн хүрээнд Морин хуурын найрал хөгжим, үндэсний дуу хөгжим, балетын уран бүтээл зэрэг соёл, урлагийн тусгай тоглолтууд толилуулна.
Ногоон бүсэд хүрэлцэн ирж, COP17-ын үйл ажиллагаанд оролцоорой.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
АМЬДРАЛЫГ ТЭТГЭЕ


-------------------------------------------------
🇲🇳🌍 YOU ARE INVITED TO THE OPENING OF THE COP17 GREEN ZONE
The COP17 Green Zone is a publicly accessible, participatory platform that brings together citizens, the private sector, civil society, youth, and research institutions to share environmental solutions, innovations, good practices, and opportunities for cooperation with the public.
🌍The opening ceremony will be attended by Ts. Sandag-Ochir, Minister of Environment and Climate Change and Chair of the National Committee for the Organization of COP17; Yasmine Fouad, Executive Secretary of the United Nations Convention to Combat Desertification; and representatives of environmental conservationists.

The opening programme will feature special cultural and artistic performances, including the Morin Khuur Ensemble, traditional Mongolian music and songs, and ballet performances.
Join us in the Green Zone and take part in COP17 activities.

RESTORING LAND
RESTORING LIFE

17/08/2026

Нийслэлийн иргэн Та тулгамдсан асуудал санал, хүсэлт, гомдлоо 150150 тусгай дугаарт мессежээр үнэ төлбөргүй, эсвэл [email protected] цахим хаяг руу илгээх боломжтой боллоо.

Таны явуулсан санал хүсэлтийг нийслэлийн эрх бүхий албан тушаалтнуудад AI системээр дамжуулан хуваарилж, ажлын тав хоногийн дотор хариу өгнө.

Иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа явцын мэдээллийг open.ulaanbaatar.mn цахим хаяг руу нэвтрэн хянах боломжтой боллоо.

17/08/2026

[Mongolian below]
🌍🇲🇳LIVE:The 17th session of the Conference of the Parties to the United Nations Convention to Combat Desertification has officially begun.
RESTORING LAND
RESTORING LIFE

---------------------------------------------
🌍🇲🇳Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал албан ёсоор эхэллээ
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
АМЬДРАЛЫГ ТЭТГЭЕ

17/08/2026

Address

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж. Самбуугийн гудамж-16, Нийслэлийн нутгийн захиргааны III дугаар байр 401-420 тоот
Ulaanbaatar
15170

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

318003, 323780

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн Байгаль орчны газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Нийслэлийн Байгаль орчны газар:

Shortcuts

Share