MCAA ЭРХЭМ ЗОРИЛГО - ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ АЮУЛГҮЙ, ҮР АШИГТАЙ, ТОГТВОРТОЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ Иргэний нисэхийн ерөнхий газрын албан ёсны хуудас

14/08/2026

C919 АГААРЫН ХӨЛӨГ БЭЭЖИН-УЛААНБААТАРЫН ЧИГЛЭЛД АНХНЫ ОЛОН УЛСЫН ТОГТМОЛ НИСЛЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ.

✍️C919 АГААРЫН ХӨЛӨГ БЭЭЖИН-УЛААНБААТАРЫН ЧИГЛЭЛД АНХНЫ ОЛОН УЛСЫН ТОГТМОЛ НИСЛЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ 📌Монгол Улс, БНХАУ-ын агаа...
13/08/2026

✍️C919 АГААРЫН ХӨЛӨГ БЭЭЖИН-УЛААНБААТАРЫН ЧИГЛЭЛД АНХНЫ ОЛОН УЛСЫН ТОГТМОЛ НИСЛЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

📌Монгол Улс, БНХАУ-ын агаарын тээврийн хамтын ажиллагаанд нэгэн шинэ хуудсыг нээж, Хятад улсад зохион бүтээж үйлдвэрлэсэн том оврын “COMAC C919” зорчигч тээврийн агаарын хөлөг өнөөдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдөр, Бээжин-Улаанбаатар чиглэлийн “CA723” нислэгээ амжилттай үйлдэж, “Чингис хаан” Олон Улсын нисэх буудалд газардлаа.

🌎COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хааж, тухайн чиглэлд ний...
13/08/2026

🌎COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хааж, тухайн чиглэлд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Монголын Иргэний Агаарын Тээврийн Нисгэгчдийн Холбоо (ALPA-Mongolia)-ноос зохион байгуулсан "Аюулгүй байдлын семинар 202...
12/08/2026

Монголын Иргэний Агаарын Тээврийн Нисгэгчдийн Холбоо (ALPA-Mongolia)-ноос зохион байгуулсан "Аюулгүй байдлын семинар 2026" амжилттай болж өндөрлөлөө.

Семинарыг ALPA-Mongolia-ийн тэргүүн Л.Баяржаргал нээж үг хэлсэн бөгөөд Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Т.Төрбаяр, Иргэний нисэхийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Байнгын хяналтын үндэсний зохицуулагч (NCMC) Г.Батбаяр нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэн үг хэлэв. Тэд иргэний нисэхийн аюулгүй байдлыг цаашид бэхжүүлэхэд салбарын төрийн мэргэжилийн хяналтын байгууллага, агаарын тээвэрлэгчид болон нисгэгчдийн мэргэжлийн холбооны нягт хамтын ажиллагаа чухал болохыг онцоллоо.
Семинарын хүрээнд Дэлхийн Нисгэгчдийн Холбоо (IFALPA)-ны Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Captain Jaffar Hassan "Positive Culture, Just Culture & SMS" болон "Just Culture — сургалт, суралцах, буруутгалаас зайлсхийх соёл" сэдвээр илтгэл тавив. Мөн IFALPA-ны Ази, Номхон далайн хойд бүсийн дэд ерөнхийлөгч Captain Lee ChoongSub "Иргэний нисэхийн зохицуулах байгууллагуудын нисгэгчдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн удирдлагын тогтолцооны хязгаарлалт ба сайжруулах чиглэлүүд" сэдвээр илтгэл танилцууллаа. Илтгэлүүдийн явцад оролцогчдын идэвхтэй оролцоо, хэлэлцүүлэг өрнөж, цаашдын хамтын ажиллагааны талаар олон санал, санаачилга дэвшүүлэв.
Хурлын онцлох сэдвүүдийн нэг нь ИНЕГ-аас танилцуулсан "Монголын нисгэгч, байцаагчдын чадамжийг бэхжүүлэх" Харилцан ойлголцлын санамж бичиг (MOU) байлаа. Уг санамж бичгийн зорилго нь Монгол Улсын хэмжээнд ИНЕГ-ын хяналт, зохицуулалтын чиг үүргийг дэмжих чадамжтай нисгэгчдийн нөөцийг агаарын хөлгийн маяг тус бүрээр бүрдүүлэх, иргэний нисэхийн салбарын хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, мөн ИНЕГ, агаарын тээвэрлэгчид болон Монголын Иргэний Агаарын Тээврийн Нисгэгчдийн Холбоо (ALPA-Mongolia)-ны хамтын ажиллагааг өргөжүүлэн хүний нөөцийг хөгжүүлэхэд чиглэж байна.
Санамж бичгийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дараагийн алхмуудыг талууд хамтран тодорхойлж, хэрэгжилтийг үе шаттайгаар ханган ажиллахаар санал нэгдэв.
Семинарын төгсгөлд оролцогчид иргэний нисэхийн аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах, Just Culture-ийн зарчмыг байгууллагын соёлд төлөвшүүлэх, салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

🇲🇳 МЭНДЧИЛГЭЭ 🇲🇳Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсн...
11/07/2026

🇲🇳 МЭНДЧИЛГЭЭ 🇲🇳

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Эв нэгдэл, төрт ёсны уламжлал, өв соёлоо эрхэмлэн дээдэлсэн үндэсний баяраараа өргөн дэлгэр сайхан наадаарай.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Э. ТӨРБАЯР

МЭНДЧИЛГЭЭ
08/07/2026

МЭНДЧИЛГЭЭ

✍️САЙНШАНД ДАХЬ “БҮСИЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ”-ИЙН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН ШАВЫГ ТАВЬЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ АЛ...
06/07/2026

✍️САЙНШАНД ДАХЬ “БҮСИЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ”-ИЙН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН ШАВЫГ ТАВЬЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ

📌Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.07.05) Монгол Улсын агаарын навигацийн салбарын стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт болох Сайншанд дахь Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн цогцолборын нийгмийн барилга байгууламжийн шав тавих ёслолд оролцож, төслийн бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор эхлүүллээ.

📌Тус цогцолбор нь нийт 11.56 га талбайд баригдах бөгөөд Улаанбаатар хот дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын үндсэн төвтэй уялдан ажиллаж, Монгол Улсын агаарын зайн нислэгийн хөдөлгөөнийг тасралтгүй, найдвартай удирдах бүрэн хүчин чадал бүхий хоёр дахь төв болох юм.

📌Ингэснээр онцгой нөхцөл байдал үүссэн үед ч агаарын навигацийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх үндэсний хэмжээний нөөц чадавх бүрдэх стратегийн ач холбогдолтой төсөл юм.

📌Төслийн хүрээнд орчин үеийн архитектур, хүний хөгжлийг дэмжсэн төлөвлөлт бүхий ажилчдын нийгмийн цогцолборыг хамтатган байгуулна. Металл фасадтай, есөн давхар хоёр блок орон сууц, тэдгээрийг холбосон хоёр давхар үйлчилгээний төв баригдах бөгөөд автомашингүй дотоод орчин, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхээр төлөвлөжээ.

📌Мөн олон улсын шаардлагад нийцсэн, 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, стандарт сагсан бөмбөгийн заал, фитнес, кофе шоп, үйлчилгээний төв, хувцас солих өрөө, шүршүүр бүхий хоёр давхар спорт цогцолборыг байгуулна. Нийгмийн барилга байгууламжуудыг нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвтэй хатуу хучилттай авто зам, явган хүний болон дугуйн замаар холбох юм.

📌Өнөөдөр Монгол Улс агаарын зайн нислэгийн хөдөлгөөнийг Улаанбаатар хот дахь нэг төвөөс удирдаж байгаа бол энэхүү төсөл хэрэгжсэнээр анх удаа хоёр төвийн уялдаа холбоотой, тасралтгүй ажиллагааг хангах тогтолцоог бүрдүүлэх юм. Энэ нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын стандарт, аудитын зөвлөмжийг бүрэн хангахын зэрэгцээ Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээний найдвартай ажиллагааг шинэ түвшинд хүргэх чухал алхам болно.

📌Төслийн барилга угсралтын ажлыг “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК агаарын навигацийн үйлчилгээний орлогоос санхүүжүүлж байгаа бол хоёр төвд суурилуулах систем, тоног төхөөрөмжийн 23 сая еврогийн санхүүжилтийг Франц Улсын Төрийн хөрөнгө оруулалтын банкны экспортын зээлээр, Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлэх гэрээнүүдэд 2026 оны зургаадугаар сарын 25-ны өдөр гарын үсэг зурсан юм.

📌Энэхүү төсөл бүрэн хэрэгжсэнээр 200 гаруй байнгын ажлын байр шинээр бий болох бөгөөд төслийн хүрээнд өндөр мэргэшил шаардсан 40 нислэгийн удирдагчийг Франц Улсын ENAC зэрэг олон улсын сургалтын байгууллагад үе шаттайгаар бэлтгэхээр төлөвлөж байна.

📌Сайншанд дахь Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийг 2027 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж, бүтээн байгуулалтын ажлыг өнөөдөр ийнхүү эхлүүллээ.

“Улаанбаатар нислэгийн мэдээллийн бүсийн агаарын зайн зохион байгуулалт, зайчлалын стандарт” сэдэвт сургалт, семинар амж...
26/06/2026

“Улаанбаатар нислэгийн мэдээллийн бүсийн агаарын зайн зохион байгуулалт, зайчлалын стандарт” сэдэвт сургалт, семинар амжилттай зохион байгуулагдлаа.

Иргэний нисэхийн ерөнхий газар нь Тайландын Хаант Улсын “Bearcat” сургалтын байгууллагатай хамтран Монгол Улсын агаарын зайн бүтэц, зохион байгуулалтыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт, хэтийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, түүнчлэн “Сайншанд бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын хоёр дахь төв” төсөл болон агаарын зайн хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор “Initial Strategic Workshop on Airspace Re-configuration and Separation Standards for UB ACC En-route Environment” сэдэвт сургалт, семинарыг 2026 оны 06 дугаар сарын 24-өөс 26-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Уг сургалт, семинарыг “Bearcat” сургалтын байгууллагын үүсгэн байгуулагч ноён Ноппадол Прингванич удирдан явуулж, мэргэжлийн туршлага солилцсон бөгөөд тэрээр Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Ази, номхон далайн бүсийн дэд төвийн захирал, Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны нислэгийн хөдөлгөөний менежмент, инженерчлэл хариуцсан дарга, Тайландын Хаант Улсын “Аэротай” ХХК-ийн Агаарын зайн менежмент болон нислэгийн журам зохиолт хариуцсан газрын дарга зэрэг албан тушаалд ажиллаж байсан иргэний нисэхийн салбарын өндөр туршлагатай мэргэжилтэн, багш юм.
Тус арга хэмжээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК, түүний харьяа алба салбарууд, “МИАТ” ТӨХК, “Хүннү эйр” ХХК болон Монгол иргэний агаарын тээврийн нисгэгчдийн холбооноос тус тус иргэний нисэхийн хяналтын байцаагч, нислэгийн хөдөлгөөний удирдагч, нисгэгч, диспатчер, нислэгийн журам зохиогч нарын төлөөлөл оролцож, үзүүлэлтэд тулгуурласан навигаци (PBN), үзүүлэлтэд тулгуурласан холбоо, ажиглалт (PBCS) болон зайчлалын стандартыг Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас баримталж буй бодлого, хэтийн чиг хандлагатай нийцүүлэх зэрэг бусад асуудлаар өргөн хүрээнд хэлэлцэв.
Тус арга хэмжээ нь нийт гурван хоногийн турш амжилттай үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд оролцогчид чөлөөт агаарын зай (Free-Route Airspace), ерөнхий зориулалтын нислэг, хүнгүй агаарын хөлөг болон тусгай зориулалтаар ашиглах агаарын зай болон уулархаг бүс нутгийн сорилтуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, Улаанбаатар нислэгийн мэдээллийн бүс (FIR)-ийн агаарын зай, сектор зохион байгуулалтыг шинэчлэх ажлын хэсгийг байгуулан, цаашид үргэлжлүүлэн хамтарч ажиллах тухай хэлэлцлээ.
Мөн аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг хиймэл оюун ухааны тусламжтайгаар хийх боломжтой дэвшилтэт техник, технологитой танилцан, Улаанбаатар нислэгийн мэдээллийн бүсийн “Алтай” секторт агаарын хөлөг хоорондын зайчлалын стандартыг шинэчлэх тохиолдлыг авч үзэн, аюулгүй байдлын эрсдлийг үнэлгээг хийж туршин, дасгал ажилласан.
Энэхүү сургалт, семинар нь нислэгийн үйл ажиллагаанд оролцогч талуудыг нэг дор цуглуулсан, олон улсын мэргэжилтнээс мэргэжлийн зөвлөгөө авч, туршлага солилцсон, цаашдын хамтын ажиллагааг сайжруулахад өндөр ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.

🇲🇳Монгол Улс, 🇰🇷Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэм...
25/06/2026

🇲🇳Монгол Улс, 🇰🇷Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ

🔹Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын нисэхийн удирдах байгууллагуудын хооронд ээлжит Агаарын харилцааны хэлэлцээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

🔹Арга хэмжээнд Монгол Улсын талаас Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Туяа, БНСУ-ын талаас Газар, дэд бүтэц, тээврийн яамны Олон улсын агаарын тээврийн хэлтсийн дарга Ча Санхүн тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

🔹Хэлэлцээний үеэр жуулчид, бизнес эрхлэгчдийн дунд Монгол Улс аялал болон бизнесийн боломж эрэлхийлэн очих алдартай цэг болж, БНСУ-аас Монгол Улс руу зорчих зорчигчийн урсгал нэмэгдэж буйг Солонгосын талын төлөөлөгчид онцлов. Иймд өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, хоёр улсын иргэдийн зорчих сонирхлыг хангах, агаарын холболтыг өргөжүүлэх хүрээнд хоёр улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүлэх, орон нутгийн цэгүүдийг холбох зэрэг олон асуудлыг хэлэлцэв.

🔹Энэ удаагийн хэлэлцээний үр дүнд дараах зохицуулалтыг тохиролцож, Харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа. Үүнд:

🔗Улаанбаатар-Инчеон-Улаанбаатар чиглэлд Монголын агаарын тээвэрлэгчид өвлийн улиралд 18 хүртэлх нислэгийн давтамжтай 3850 хүртэлх суудлын багтаамжтай, зуны улиралд 30 хүртэлх нислэгийн давтамжтай 6500 хүртэлх суудлын багтаамжтай болж, тээвэрлэлтийн багтаамж нэмэгдлээ.

🔗 БНСУ-ын агаарын тээвэрлэгчид өвлийн улиралд 14 хүртэлх нислэгийн давтамжтай 3850 хүртэлх суудлын багтаамжтай, зуны улиралд 24 хүртэлх нислэгийн давтамжтай 6500 хүртэлх суудлын багтаамжтай тээвэрлэлтийн эрхтэй байхаар тохиролцлоо.

🔗Монгол Улсын орон нутгийн цэгүүд болон БНСУ-ын орон нутгийн цэгүүдийн хооронд агаарын холболт үүсгэх, нисэн очих цэгийн тоог нэмэгдүүлэх зорилгоор хоёр улсын томилогдсон агаарын тээвэрлэгчид БНСУ-ын орон нутгийн цэгүүдээс Монгол Улсын дурын цэг рүү, мөн Монгол Улсын орон нутгийн цэгүүдээс БНСУ-ын дурын цэг рүү долоо хоногт 35 хүртэлх давтамжтай нислэг үйлдэх боломжтой боллоо.

🔗Бусан цэгийг БНСУ-ын орон нутгийн цэгээр тооцдог болохоор тохиролцов. Ингэснээр Улаанбаатар-Бусан-Улаанбаатар чиглэлийн тээвэрлэлтийн багтаамж нэмэгдэв.

🔹Хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс, БНСУ хооронд зорчигчийн урсгалын оргил үе буюу зуны улиралд эрс нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах зорилгоор зуны улирлын тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүлж, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн нисэх онгоцны буудлуудыг зөвхөн Инчеон бус БНСУ-ын дурын цэгтэй холбов.

🔹Тээвэрлэлтийн багтаамж нэмэгдэж, нисэн очих цэгийн тоо өссөнөөр хоёр улсын хоорондын аялал жуулчлал, эдийн засгийн түншлэл, хамтын ажиллагаанд том ахиц гарах юм.

🇲🇳“ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-Т УРЬЖ БАЙНА🔹Хөгжил бол хөдөлгөөн. Зам, тээвэр бол улс орны эдийн з...
15/06/2026

🇲🇳“ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-Т УРЬЖ БАЙНА

🔹Хөгжил бол хөдөлгөөн. Зам, тээвэр бол улс орны эдийн засаг, бүтээн байгуулалт, худалдаа, аялал жуулчлал, ирээдүйн хөгжлийг холбож байдаг стратегийн чухал салбар юм.

🔹Өнөөдөр Монгол Улсын зам, тээврийн салбар иргэд, олон нийт та бүхэнд үйл ажиллагаагаа нээлттэй танилцуулж байна.

🔹Тухайлбал. Монгол Улсын Засгийн газрын “ЧӨЛӨӨЛЬЕ”санаачилгын хүрээнд зохион байгуулж буй “Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2️⃣0️⃣2️⃣6️⃣ оны 0️⃣6️⃣ дугаар сарын 1️⃣5️⃣-1️⃣7️⃣-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.

🔹Нээлттэй өдөрлөгөөр Зам, тээврийн салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, мэдээ мэдээлэл өгөх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх юм.

🔹Мөн иргэд олон нийтэд чиглэсэн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, улсын дугаар олголт, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, хасалт бүртгэл, ачаа болон зорчигч тээврийн мэдээлэл, мэргэшсэн жолоочийн шалгалт, зөвлөгөө, онлайн тасалбарын системийн танилцуулга зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой.

🔹Энэ үеэр иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг газар дээр нь хүлээн авч, зарим асуудлыг шуурхай шийдвэрлэн ажиллах болно.

🔹Эрхэм таныг зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т хүрэлцэн ирэхийг урьж байна.

Address

Khan-Uul
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when MCAA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share