26/12/2022
ТӨЛБӨРГҮЙ СПОРТ ЗААЛ, СУРГАЛТЫН ТАНХИМ АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
НАМЭХолбоо нь энэ онд хүний эрх, жендэрийн тэгш эрхийг хангах, хүүхдийн суралцах, хөгжих эрхийг дэмжих чиглэлд эрчимтэй ажиллаж ирлээ. Энэ чиглэлээр 2022 онд санаачлан зохион байгуулсан олон төслүүд маань амжилттай хэрэгжиж эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлд үр өгөөжөө өгсөнд бид бүхэн баяртай байна.
ЕБС-иудын сурагчдын өвлийн амралт эхлээд удаагүй байгааг та бүхэн мэдэж байгаа билээ. Хүүхэд, залуусынхаа суралцах, хөгжих эрхийг хангаж, санал санаачлага гарган хэрэгжүүлж ажиллах нь аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэн бүрийн ухамсарт үүрэг билээ.
Нийгмийн хариуцлагын хүрээнд
- НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
- 21 АЙМАГ, 9 ДҮҮРЭГ ЗАСАГ ДАРГА нар та бүхнийг өөрсдийн харъяалах орон нутагтаа
сурагчдын өвлийн амралтыг тохиолдуулан хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, сурч хөгжих боломжийг дэмжиж төрөл бүрийн спортоор хичээллэх спорт заал, дугуйлан, сургалтад хамрагдах өрөө, танхим, ном унших уншлагын танхим зэргийг төлбөрөөс чөлөөлж, бидний санаачлагыг дэмжин “ТӨЛБӨРГҮЙ СПОРТ ЗААЛ, СУРГАЛТЫН ТАНХИМ АЯН”-д нэгдэхийг уриалж байна.
📝📚👩🏫🏃♀️🏃♂️💃⚽️🏀🏐🏈⚾️🥎🏸🏓
УРИАЛГА
Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо нь энэ онд хүний эрх, жендэрийн тэгш эрхийг хангах, хүүхдийн суралцах, хөгжих эрхийг дэмжих чиглэлд эрчимтэй ажиллаж ирлээ. Энэ чиглэлээр 2022 онд санаачлан зохион байгуулсан олон төслүүд маань амжилттай хэрэгжиж эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлд үр өгөөжөө өгсөнд бид бүхэн баяртай байна.
ЕБС-иудын сурагчдын өвлийн амралт эхлээд удаагүй байгааг та бүхэн мэдэж байгаа билээ. Хүүхэд, залуусынхаа суралцах, хөгжих эрхийг хангаж, санал санаачлага гарган хэрэгжүүлж ажиллах нь аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэн бүрийн ухамсарт үүрэг билээ.
Иймийн тул нийгмийн хариуцлагын хүрээнд Та болон танай байгууллагыг сурагчдын өвлийн амралтыг тохиолдуулан хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, сурч хөгжих боломжийг дэмжиж төрөл бүрийн спортоор хичээллэх спорт заал, дугуйлан, сургалтад хамрагдах өрөө, танхим, ном унших уншлагын танхим зэргийг төлбөрөөс чөлөөлж, бидний санаачлагыг дэмжин “ТӨЛБӨРГҮЙ СПОРТ ЗААЛ, СУРГАЛТЫН ТАНХИМ АЯН”-д нэгдэхийг уриалж байна.
Долгорсүрэнгийн Сумъяабазар
Нацагдоржийн Батсүмбэрэл
Алдаржавхлан Жуковын
Өлзий-Оршихын Сумъяабаатар
Нацагийн Баярмөнх
Энхбатын Болормаа