Гадаадын иргэн, харьяатын газар / Immigration Agency Of Mongolia

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Гадаадын иргэн, харьяатын газар / Immigration Agency Of Mongolia

Гадаадын иргэн, харьяатын газар / Immigration Agency Of Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Гадаадын иргэн, харьяатын газар / Immigration Agency Of Mongolia, Government Organization, Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо Буянт-Ухаагийн дэнж Гадаадын иргэн, харьяатын газар, Ulaanbaatar.

Байгууллагын эрхэм зорилго нь хүний эрх, эрх чөлөө, үндэсний эрх ашгийг дээдэлж, олон улсын жишигт нийцсэн нээлттэй, хариуцлагатай үйл ажиллагааг явуулахад оршино.

🇲🇳 ЭРХ ЗҮЙТ ТӨР – ИРГЭНИЙ ИТГЭЛЦЛИЙН РЕФОРМ📢 “ЯВУУЛЫН ОФФИС” МАРГААШ БАЯНГОЛ ДҮҮРЭГТ АЖИЛЛАНА2026 оны 07 дугаар сарын 30...
29/07/2026

🇲🇳 ЭРХ ЗҮЙТ ТӨР – ИРГЭНИЙ ИТГЭЛЦЛИЙН РЕФОРМ

📢 “ЯВУУЛЫН ОФФИС” МАРГААШ БАЯНГОЛ ДҮҮРЭГТ АЖИЛЛАНА

2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр

📍 “Хархорин” зах
🕙 10:00–12:00 цагт

📍 Баянхошууны эцэс
🕑 14:00–16:00 цагт

Иргэд та бүхэн “Явуулын оффис”-т хүрэлцэн ирж, төр, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим төрлийн үйлчилгээ, лавлагааг авах боломжтой.

🤝 Та бүхнийг хүрэлцэн ирж, хэрэгцээт үйлчилгээ, лавлагаагаа авахыг урьж байна.

Төрийн үйлчилгээ – Иргэнд ойр.

#ИргэнийИтгэлцлийнРеформ
#ЯвуулынОффис
#ИргэнТөвтэйТөр

🔹 "Эрх зүйт төр – Иргэний итгэлцлийн реформ"-ын хүрээнд төрийн үйлчилгээг иргэн төвтэй, иргэндээ ээлтэй, түргэн шуурхай ...
27/07/2026

🔹 "Эрх зүйт төр – Иргэний итгэлцлийн реформ"-ын хүрээнд төрийн үйлчилгээг иргэн төвтэй, иргэндээ ээлтэй, түргэн шуурхай болгох зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өнөөдрөөс эхлэн /2026.07.27/ "Явуулын оффис"-ыг ажиллуулж эхэллээ.
🔹 Явуулын оффист Гадаадын иргэн, харьяатын газар дараах үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
- Гадаадын иргэнийг урих, Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл, иргэний харьяаллын асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгөх;
- Виз, зөвшөөрлийн цахим хүсэлт гаргахад дэмжлэг үзүүлэх;
- AI чатбот ашиглан мэдээлэл, зөвлөгөө авахад туслалцаа үзүүлэх;
- Өргөдөл, гомдол хүлээн авах.
🔹Явуулын оффис өнөөдөр Баянзүрх дүүргийн Шар хадны эцэст 14:00–16:00 цагийн хооронд ажиллаж, иргэдэд төрийн үйлчилгээг газар дээр нь түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.
🔹Иргэд та бүхэн энэхүү явуулын оффисоор Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 11 агентлаг байгууллагатай холбоотой лавлагаа, өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө болон "ХУРДАН" киоск төхөөрөмжөөс төр, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээ, лавлагаа, тодорхойлолт, жолооны болон иргэний үнэмлэхээ газар дээр нь хэвлүүлэн авах боломжтой юм.

27/07/2026
27/07/2026
✅ Гадаадын иргэнийг урих, виз, оршин суух зөвшөөрөл, иргэний харьяаллын асуудлаар зөвлөгөө авах✅ Виз, зөвшөөрлийн цахим ...
27/07/2026

✅ Гадаадын иргэнийг урих, виз, оршин суух зөвшөөрөл, иргэний харьяаллын асуудлаар зөвлөгөө авах

✅ Виз, зөвшөөрлийн цахим хүсэлт гаргах болон AI чатботоор мэдээлэл, зөвлөгөө авахад туслалцаа үзүүлнэ

🔹Суралцах (E) ангиллын виз, визийн зөвшөөрлийн хүсэлтийг зөвхөн уригч буюу ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, ...
23/07/2026

🔹Суралцах (E) ангиллын виз, визийн зөвшөөрлийн хүсэлтийг зөвхөн уригч буюу ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд мэдүүлэх бөгөөд өөрийн байгууллагын тоон гарын үсгээр isf.mn системд нэвтэрч хүсэлтээ илгээнэ.
🔹Уригч нь гадаадын оюутан, суралцагчдад Е төрлийн 0 хоногийн байх хугацаатай виз (90-ээс дээш хоног) мэдүүлнэ. Виз мэдүүлэх үед гадаадын иргэний паспортын хүчинтэй хугацаа багадаа 180 хоног (6 сар) байна.
🔹Сургалтын гэрээ, сургуулийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримт болон бусад шаардлагатай материалыг бүрэн бүрдүүлнэ. Гадаад хэл дээрх баримт бичгийг баталгаат орчуулгатайгаар ирүүлнэ.
🔹Гадаадын иргэнийг Монгол Улсын хилээр нэвтэрснээс хойш 21 хоногийн дотор уригч байгууллага нь оршин суух зөвшөөрөл мэдүүлнэ.
🔹Суралцах ангиллын визийн хүсэлт татгалзсан тохиолдолд 90 хоногийн дараа дахин хүсэлт гаргах боломжтой.

https://immigration.gov.mn/mn/visa-request-isfmn/suralcagch/

22/07/2026

🔴33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ
Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөт 23, төлөвлөгөөт бус 48 удаагийн хяналт шалгалт зохион байгууллаа.

Зөрчилд холбогдсон 8627 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, 27 аж ахуйн нэгж, байгууллагад зөрчил арилгах талаар албан шаардлага хүргүүлэв.

Зөрчил гаргасан гадаадын иргэдийн 91.1 хувь нь уригч байгууллагаар, 8.6 хувь нь уригч иргэнээр, 0.2 хувь нь хувь хүнээр зөрчилд холбогдсон байна. Зөрчлийг төрлөөр нь авч үзвэл, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх зөрчил 46.1 хувь, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй зөрчил 41.3 хувийг тус тус эзэлж байна.

Мөн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зэрэг үндэслэлээр 33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.

2026 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчилд холбогдсон гадаадын иргэдийн тоо 25.1 хувиар, зөрчил гаргасан уригч хуулийн этгээдийн тоо 16.5 хувиар тус тус өссөн байна. Харин зөрчил гаргасан уригч иргэний тоо 10 хувиар, албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 0.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
25дугаарсувагтелевиз #25цагмэдээллийнхөтөлбөр

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргавhttps://immigration.gov.mn/mn/articles/607/🔹Гадаадын иргэн, харьяатын газар...
21/07/2026

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргав
https://immigration.gov.mn/mn/articles/607/
🔹Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөт 23, төлөвлөгөөт бус 48 удаагийн хяналт шалгалт зохион байгууллаа.
🔹Зөрчилд холбогдсон 8627 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, 27 аж ахуйн нэгж, байгууллагад зөрчил арилгах талаар албан шаардлага хүргүүлэв.
Зөрчил гаргасан гадаадын иргэдийн 91.1 хувь нь уригч байгууллагаар, 8.6 хувь нь уригч иргэнээр, 0.2 хувь нь хувь хүнээр зөрчилд холбогдсон байна. Зөрчлийг төрлөөр нь авч үзвэл, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх зөрчил 46.1 хувь, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй зөрчил 41.3 хувийг тус тус эзэлж байна.
🔹Мөн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зэрэг үндэслэлээр 33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.
🔹2026 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчилд холбогдсон гадаадын иргэдийн тоо 25.1 хувиар, зөрчил гаргасан уригч хуулийн этгээдийн тоо 16.5 хувиар тус тус өссөн байна. Харин зөрчил гаргасан уригч иргэний тоо 10 хувиар, албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 0.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

21/07/2026

Address

Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо Буянт-Ухаагийн дэнж Гадаадын иргэн, харьяатын газар
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:15 - 16:00
Tuesday 08:15 - 16:00
Wednesday 08:15 - 16:00
Thursday 08:15 - 16:00
Friday 08:15 - 16:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Гадаадын иргэн, харьяатын газар / Immigration Agency Of Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Гадаадын иргэн, харьяатын газар / Immigration Agency Of Mongolia:

Shortcuts

Share