Нийслэлийн Онцгой байдлын газар

Нийслэлийн Онцгой байдлын газар СЭРГИЙЛНЭ, АВАРНА, ТУСАЛНА

КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ✅Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-...
05/08/2026

КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

✅Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал зохион байгуулагдах барилга, байгууламжид аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих чиглэлээр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах үүрэг чиглэл өглөө.

Тэрээр хяналт шалгалтыг сайжруулах хүрээнд дараах үндсэн чиглэлүүдийг анхаарч ажиллахыг үүрэг болгов. Үүнд:

✅Галын аюулгүй байдал болон техникийн бэлтгэл: Галын аюулгүй байдлын стандартыг хангуулах, гал унтраах автомашин байрших нөхцөл бололцоо стандартад нийцэж байгаа эсэхийг нарийвчлан шалгах;

✅Цахилгаан, хийн ашиглалт: Цахилгааны угсралт, ашиглалт болон шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй байдлыг бүрэн хангуулах;

✅Эрсдэлээс урьдчилан сэргийлэх: Борооны улирал үргэлжилж байгаатай холбогдуулан болзошгүй үер, усны аюул болон гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч ажиллахыг чиглэл болголоо.
COP17 Mongolia

05/08/2026

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням: Гамшгаас хамгаалах хууль, хяналтыг хэрэгжүүлж, үүсэж болзошгүй гэнэтийн үер, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд Ажиллагааны штабыг байгуулна.

COP17 MongoliaЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан Онцгой байдлын байгууллагаас Ажиллагааны штабыг байгуулж, томилгооот бүрэлдэхүүн 24 цагаар үүрэг гүйцэтгэнэ.

COP17 Mongolia

Судалгаагаар усанд осолдсон иргэдийн 40 орчим хувь нь сэлж чаддаг байсан гэсэн тоо бий. Иймээс зөвхөн сэлж чаддаг байх н...
05/08/2026

Судалгаагаар усанд осолдсон иргэдийн 40 орчим хувь нь сэлж чаддаг байсан гэсэн тоо бий.

Иймээс зөвхөн сэлж чаддаг байх нь аюулгүй байдлыг бүрэн хангахгүй гэдгийг үргэлж санаж, сонор, сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
#усныосол
#бүүбас

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД СУУРИЛУУЛСАН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ЦАМХАГИЙН СЭЛБЭГ ХЭРЭГСЛИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨБНСУ-ын гамшгаас урьдчила...
05/08/2026

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД СУУРИЛУУЛСАН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ЦАМХАГИЙН СЭЛБЭГ ХЭРЭГСЛИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

БНСУ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх, амжиж анхааруулах технологийн үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч "Онпум Корпораци"-ийн удирдах захирал Квак Ү Сок, ерөнхий менежер Ү Ён Хонар Монгол Улсад ажиллаж, төслийн хүрээнд суурилуулсан зарлан мэдээллийн дуут цамхагийн сэлбэг хэрэгслийг ОБЕГ-ын харьяа Мэдээллийн технологи, холбоо, зарлан мэдээллийн төвд хүлээлгэн өглөө.

Тус сэлбэг хэрэгслийг ашиглан Улаанбаатар хотын хэмжээнд ашиглаж байгаа зарлан мэдээллийн дуут цамхгуудын хэвийн үйл ажиллагааг хангаж, улмаар гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдлыг бий болгож байна.

Хүн ам олноор төвлөрсөн нийслэл хотод томоохон аюул, осол тохиолдоход бэлэн байх, иргэдийг болзошгүй аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 195 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Засгийн газрын санхүүжилтээр “Газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем” төслийг 2014 оноос хэрэгжүүлж, ОБЕГ-ын дэргэд Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийг байгуулж, Улаанбаатар хотын 9 дүүрэгт зарлан мэдээлэх дуут дохиоллын 3 метрийн 48 цамхаг, 8 метрийн 12 цамхаг, зарлан мэдээлэх дуут дохиоллын нийт 60 цамхагийг суурилуулж байсан юм.

https://nema.gov.mn/post/177555

АНХААРАЛ, БОЛГООМЖГҮЙ БАЙДЛААС ҮҮДЭЖ ГОЛ, УСАНД ЭНДЭХ ТОХИОЛДОЛ ХАМГИЙН ИХ БАЙНАОн гарсаар улсын хэмжээнд наймдугаар сар...
05/08/2026

АНХААРАЛ, БОЛГООМЖГҮЙ БАЙДЛААС ҮҮДЭЖ ГОЛ, УСАНД ЭНДЭХ ТОХИОЛДОЛ ХАМГИЙН ИХ БАЙНА

Он гарсаар улсын хэмжээнд наймдугаар сарын 04-ний өдрийн байдлаар нийслэлийн 9 дүүрэг, 25 аймгийн 35 суманд 68 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдлээ. Усны ослын улмаас харамсалтайгаар 59 иргэн иргэн амь насаа алдсаны 14 нь хүүхэд байна.

Гол, усанд осолдсон иргэдийн шалтгаан, нөхцлийг судлахад зориулалтын бус хийлдэг гудас, хийлдэг тоглоом дээр хөвж, тоглож байгаад осолдох тохиолдол цөөнгүй гарсан бол бага насны хүүхдүүдийн хувьд эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан гол, нуурын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амь насаа алдах тохиолдол хамгийн их байна.

Тиймээс иргэд, аялагчид та бүхнийг гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.
http://nema.gov.mn/post/177554
#усныосол
#бүүбас

 #бүүбас #УрьдчиланСэргийлье
05/08/2026

#бүүбас
#УрьдчиланСэргийлье

Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй дүүжин замын тээврийн төслийн хүрээнд өндрөөс аврах ажиллагааны стандарт, сургалт...
04/08/2026

Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй дүүжин замын тээврийн төслийн хүрээнд өндрөөс аврах ажиллагааны стандарт, сургалтын асуудлаар санал солилцлоо

✅Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлж буй Бүгд Найрамдах Франц Улсын ПОМА компанийн ашиглалт, засвар үйлчилгээний бизнесийн менежер Сильвэн Дюбай, Улаанбаатар Кабель Кар ОНӨААТҮГ-ын захирал Б.Алтансувд нарыг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах хүлээн авч уулзлаа.

✅Уулзалтын үеэр дүүжин замын тээврийн осол, аюулын үед өндрөөс аврах ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулахтай холбоотой стандарт, дүрэм, журмыг хамтран боловсруулж батлуулах, алба хаагчдыг үе шаттайгаар сургаж дадлагажуулах, сургагч багш нарыг бэлтгэх, мөн өндөрөөс аврах ажиллагаанд ашиглах автомашин, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.

✅Энэхүү хамтын ажиллагаа нь дүүжин замын тээврийн ашиглалтын аюулгүй байдлыг хангах, болзошгүй ослын үед аврах ажиллагааг шуурхай, мэргэжлийн түвшинд зохион байгуулах чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Гол, усны осол нь иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдэл, бага насны хүүхдийг хараа, хяналтгүй орхисон зэрэг нийтлэг шалт...
04/08/2026

Гол, усны осол нь иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдэл, бага насны хүүхдийг хараа, хяналтгүй орхисон зэрэг нийтлэг шалтгаанаас үүдэж байна.
#усныосол
#бүүбас

04/08/2026
COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага ...
04/08/2026

COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)”-ыг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн Онцгой байдлын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share