31/07/2026
🩵 Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног
📅 2026 оны 8 дугаар сарын 1–7
💙 Эхийн сүү нь хүүхдийн дархлааг дэмжиж, өвчлөх эрсдэлийг бууруулна.
💙 Өсөлт, хөгжилд шаардлагатай шим тэжээл, амин хүчил, өөх тос, уургаар бүрэн хангана.
💙 Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж, гэдэсний үйл ажиллагааг сайжруулан өтгөн хаталтаас сэргийлнэ.
💙 Тархи, мэдрэлийн тогтолцооны хөгжил, танин мэдэхүйн чадварыг дэмжинэ.
💙 Эрүү, нүүр, амны хөндийн булчин болон шүдний зуултын зөв хөгжлийг дэмжинэ.
💙 Эх, хүүхдийн сэтгэл зүйн холбоог бэхжүүлж, хүүхдэд аюулгүй, тайван мэдрэмж төрүүлнэ.
✅ Төрсний дараах эхний 1 цагт хөхүүлээрэй.
✅ 0–6 сартайд зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллоорой.
✅ 6–24 сартайд нэмэлт хоолтой хослуулан үргэлжлүүлэн хөхүүлээрэй.
🦷 Нярайн сүүн шүд (цахиур) цухуйснаас хойш хөхүүлэх болон хооллосоны дараа жижиг халбагаар бага хэмжээний ус балгуулж, амны хөндийг цэвэр байлган, шүд цоорхоос хамгаалаарай.
Харин 1 нас хүрмэгц өдөрт 2 удаа тохирсон сойзоор шүдээ угаах дадлыг хэвшүүлнэ.