Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ

Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ 2026 ОН - БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ

Авто замын сүлжээг хөгжүүлэх бодлого чиглэлийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийж гүйцэтгэх, стандарт, норм норматив боловсруулах, тэргүүний техник, технологи үйлдвэрлэлд нэвтрүүлэх, авто зам, замын байгууламжийн барилга угсралт, засвар арчлалтын ажилд хяналт гүйцэтгэх бие даасан байгууллага юм

✍️МОНГОЛЫН АВТО ЗАМЫН ТАЛААС ИЛҮҮ ХУВЬ НЬ 13-ААС ДЭЭШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ БАЙНА📌2025 оны байдлаар Монгол Улсын улсын чанар...
05/08/2026

✍️МОНГОЛЫН АВТО ЗАМЫН ТАЛААС ИЛҮҮ ХУВЬ НЬ 13-ААС ДЭЭШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ БАЙНА

📌2025 оны байдлаар Монгол Улсын улсын чанартай хатуу хучилттай авто замын сүлжээний дийлэнх хэсэг нь ашиглалтын хугацаа өндөр болсон үзүүлэлттэй байна.

📌Замын сүлжээний насжилтын судалгаанаас үзвэл нийт 4,038.5 км буюу 56 хувь нь 13-аас дээш жилийн, 2,813.6 км буюу 39 хувь нь 6-12 жилийн, харин 1,104.7 км буюу 15 хувь нь 1-5 жилийн насжилттай авто зам эзэлж байна.

📌Өөрөөр хэлбэл, улсын чанартай хатуу хучилттай авто замын талаас илүү хувь нь ашиглалтын хугацаа урт болсон бөгөөд их засвар, шинэчлэлийн хэрэгцээ нэмэгдэж байгааг энэхүү судалгаа харуулж байна.

📌Харин сүүлийн жилүүдэд ашиглалтад орсон буюу 1-5 жилийн насжилттай авто замууд нь Улаанбаатар-Дархан-Сүхбаатар, Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад, Өндөрхаан чиглэл зэрэг улсын голлох коридорууд болон зарим аймгийн төвүүдийг холбосон чиглэлүүдэд төвлөрчээ.

📌Авто замын насжилтыг тогтмол үнэлж, их засвар, ээлжит засвар арчлалтын ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ашиглалтын хугацааг уртасгах, төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөхөд чухал ач холбогдолтойг албаныхан хэлж байна.

2026 оны 08-р сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв боло...
05/08/2026

2026 оны 08-р сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +23…+28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33...+38 градус, бусад нутгаар +27…+32 градус дулаан байна.

05/08/2026

Зам, тээврийн сайдын 2027 оны Төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо.
Зам, Тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай
2026.08.04

05/08/2026

Зам, тээврийн сайдын 2027 оны Төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо.
Зам,Тээврийн хөгжлийн төвийн захирал Д.Оюунболд
2026.08.04

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС АВТО ЗАМД ҮҮССЭН ЭВДРЭЛИЙГ СЭРГЭЭН ЗАСАЖ БАЙНА2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрий...
01/08/2026

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС АВТО ЗАМД ҮҮССЭН ЭВДРЭЛИЙГ СЭРГЭЭН ЗАСАЖ БАЙНА

2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 14:00–15:00 цагийн хооронд орсон хүчтэй аадар борооны улмаас А0303 дугаартай Баянхонгор–Алтай чиглэлийн улсын чанартай авто замын км 65-84-ийн хооронд үерийн ус бууж, нийт 16 хэсэг газарт Үерийн усны хүчтэй урсгалын нөлөөгөөр замын хөвөө болон далангийн хэсгүүд угаагдаж, зарим хэсэгт замын хийцийн тогтвортой байдал алдагдан, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц эвдрэл үүссэн.

Зам хариуцагч “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн Говь-Алтай аймаг дах салбар нь авто замын далан, хөвөөг нөхөн сэргээх ажлыг 2026 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс эхлүүлээд байна.

Иймд:
Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн тухайн авто замаар зорчихдоо анхаарал болгоомжтой зорчино уу.

30/07/2026
🚗 Товчооны хуримтлагдсан төлбөрөө Hipay-ээр хялбар төлөөрэй.Автомашинаа Hipay апп-д нэг удаа бүртгээд хуримтлагдсан товч...
29/07/2026

🚗 Товчооны хуримтлагдсан төлбөрөө Hipay-ээр хялбар төлөөрэй.

Автомашинаа Hipay апп-д нэг удаа бүртгээд хуримтлагдсан товчооны төлбөрөө хүссэн үедээ шалгаж, хэдхэн товшилтоор хялбар төлөх боломжтой.

📢: 2026 оны 8-р сарын 1-нээс товчооны төлбөрийн тариф шинэчлэгдэх тул төлбөрөө урьдчилан шалгаж, төлөхийг зөвлөж байна.

Заавар: Hipay → Аялал → Автомашин

Аппликейшн татах: https://hipay.mn/app
Лавлах төвийн утас: 7766-7700

#товчоонытөлбөр

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд:Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул голын сав газраар усархаг бо...
29/07/2026

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул голын сав газраар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн өмнөд хэсгээр үргэлжлэн халах тул болзошгүй наршилт, үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

СэрэмжлүүлэгA0303 дугаартай Баянхонгор-Алтай чиглэлийн авто зам 65-84 км хооронд 16 хэсэг газраар үерлэж зам давж хөвөө ...
28/07/2026

Сэрэмжлүүлэг

A0303 дугаартай Баянхонгор-Алтай чиглэлийн авто зам 65-84 км хооронд 16 хэсэг газраар үерлэж зам давж хөвөө далангаа эвдсэн тул жолооч та бүхэн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоно уу!

27/07/2026

🎙️Speak Out: Монгол Улс ирэх 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу “COP17”-г Улаанбаатар хотноо зохион байгуулна.
📌Дэлхийн 190 орчим орны зочид төлөөлөгчдийг хүлээн авах энэхүү олон улсын томоохон арга хэмжээний үеэр Зам, тээврийн салбар төлөөлөгчдийн аюулгүй, найдвартай тээвэрлэх, автозамын хөдөлгөөний зохицуулалт, тээврийн үйлчилгээний бэлэн байдлыг хангах чухал үүрэгтэй оролцож байна.
📌”COP17” олон улсын хурлыг угтан Зам, тээврийн салбар бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнайгаас тодрууллаа.

Address

Bayangol District, 29 Khoroo, RTDC Building
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97670002413

Alerts

Be the first to know and let us send you an email when Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ:

Shortcuts

Share