Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори

Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори State Central Veterinary Laboratory

Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори(УМЭАЦТЛ) 1947 онд байгуулагдсан. Монгол улсын Засгийн газрын 2009 оны 6-р сарын 10-ны өдрийн 174-р тогтоолоор Улсын төсөвт үйлдвэрийн газар (УТҮГ) болон өөрчлөгдөн байгуулагдаж, УМЭАЦТЛ-ийн дүрмийг Төрийн өмчийн Хорооны 2009 оны 9-р

сарын 17-ны өдрийн 315-р тогтоолоор батлуулсан. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2010 оны 4-р сарын 19-ын өдрийн А/87 тоот тушаалаар лабораторийн бүтэц зохион байгуулалтыг 2 дэд захирал, нэгжийг 5 тасаг, орон тоог 59 байхаар тогтоож өөрчилсөн.

Лабораторийн дүрмийн 1.4-т “Үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу тус лабораторийн бүтэц, орон тоог хянуулан батлуулах зорилгоор дараах танилцуулгыг бэлтгэв.

Тус лаборатори нь 2009 оноос хойш гоц халдварт өвчний оношлогоо-тандалтын, халдварт, паразиттах өвчний оношлогоо-тандалтын, хүнсний эрүүл ахуй-үлдэгдлийн шинжилгээний, байгаль орчноос шалтгаалах өвчний оношлогоо-тандалтын, санхүү-аж ахуйн гэсэн 5 тасагтай, нарийн мэргэжлийн 18 лабораторитой, шинжилгээ судалгаанд 386 төрлийн багаж төхөөрөмж, 640 нэрийн оношлуур, урвалж бодис, 450 нэрийн туслах хэрэглэгдэхүүнийг ашигладаг.

Тус лаборатори нийт 59 ажиллагсадтайгаас 40 нь малын их эмчийн мэргэжилтэй, тэдгээрийн 80 хувь нь боловсролын доктор, магистрын зэрэгтэй. Боловсролын доктор (PhD) 3, зөвлөх зэрэгтэй 6, тэргүүлэх зэрэгтэй 1, ахлах зэрэгтэй 9, магистр 12, баклавр 17 эмч ажиллаж байна. Үүний зэрэгцээ 2012 онд нийт ажиллагсдын 50 гаруй хувь нь 50-аас дээш насных байсан бол одоо 15 хувь хүртэл буурч 18-35 насныхан дийлэнх хувийг эзлэх болсон.

Сүүлийн арван жилд тус лаборатори Монгол Улсын Засгийн газар, ДХХААБайгууллага, Дэлхийн банк, Олон улсын цөмийн энергийн агентлаг, БН Солонгос Улсын КОЙКА байгууллага, Европын холбооны төслийн тусламжаар 4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэж оношлогоо, шинжилгээний ажлаа олон улсын түвшинд ойртуулан өргөн хүрээнд явуулах боломж бүрдэв.

Малын гоц халдварт, халдварт, паразит, халдваргүй өвчний оношлогоонд Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн хамгийн найдвартай, баталгаатай аргыг хослуулан хэрэглэх, мал, амьтнаас хүнд халдварладаг өвчний шинжилгээнд биоаюулгүй байдлыг дээд зэргээр хангах, малын гаралтай бүтээгдэхүүнд химийн бодис, эмийн үлдэгдлийг тодорхойлох, байгаль орчноос шалтгаалах халдваргүй өвчин эмгэгийг оношлох зэрэг шинэ шинэ зорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг болов.

Малын өвчин эмгэгийг оношлох, мал сүргийг эрүүлжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний зах зээлийг өргөтгөхөд чиглэсэн Монгол улсын Засгийн газар, ҮХААЯ, МЭҮГ-ын бодлогын хүрээнд малын халдварт өвчний халдварлалтын төвшинг тогтоох, эрүүлжүүлэх, эрүүлжсэний баталгаа гаргах, мал эмнэлгийн арга хэмжээний үр дүнг лабораторийн тандалт шинжилгээгээр хянах, өвчний гаралт ихсэж тэдгээрийн шалтгааныг нарийн судлах, шинжилж тогтоох, хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байна.

24/03/2026
XVII жарны “СҮРЭЭР ДАРАГЧ”  гал морин жилийн “САР ШИНИЙН МЭНД”-ийг өргөн дэвшүүлье 🇲🇳🐎Төр түвшин,Түмэн олон минь амар, а...
17/02/2026

XVII жарны “СҮРЭЭР ДАРАГЧ” гал морин жилийн “САР ШИНИЙН МЭНД”-ийг өргөн дэвшүүлье 🇲🇳🐎

Төр түвшин,
Түмэн олон минь амар, амгалан байх болтугай!
Хурд хүчний гайхамшиг
Хурдан хүлэгт жилийн өнгөнд
Ерөөл буян тань дэлгэрч
Есөн үеэрээ жаргах болтугай!

Сар шинэдээ сайхан шинэлээрэй 🐎🇲🇳🙏

Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори

🌍🐫ТЭМЭЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА (ДМАЭМБ-ЫН ИХЭРЛҮҮЛЭХ ТӨСӨЛ)-гаар  БЭХЖҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА.  ...
09/01/2026

🌍🐫ТЭМЭЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА (ДМАЭМБ-ЫН ИХЭРЛҮҮЛЭХ ТӨСӨЛ)-гаар БЭХЖҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА.

ДМАЭМБ-ын Тэмээний өвчний хамтын ажиллагааны төв, Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотын Хөдөө аж ахуй, Хүнсний аюулгүй байдлын газар (Abu Dhabi Agriculture and Food Safety Authority – ADAFSA) дахь Лабораторийн чанарын менежментийн тогтолцооны хамтын ажиллагааны төв, мөн Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори (SCVL)-ийн хооронд ихэрлүүлэх (Twinning) төсөл хэрэгжихээр боллоо.

Энэхүү төсөл нь 2026-2028 онд хэрэгжих бөгөөд мал эмнэлгийн лабораторийн чадавх, мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагаа юм.

Энэхүү төсөл нь тэмээний өвчнийг эрт илрүүлэх, оношлох чадавхийг сайжруулах, дэвшилтэт шинжилгээний арга зүйг нэвтрүүлэх, онцгой нөхцөлд хариу арга хэмжээ авах, мөн биоаюулгүй байдал, лабораторийн чанарын тогтолцоог олон улсын стандартад нийцүүлэн бэхжүүлэхэд чиглэж байна.

Төслийн хүрээнд ADAFSA-ийн харьяа ДМАЭМБ-ын хамтын ажиллагааны төвүүдийн мэргэжлийн баг УМЭАЦТЛ-той нягт хамтран ажиллаж, тэмээний өвчний судалгаа, лабораторийн чанарын менежмент, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэх юм.

Мөн шинжлэх ухааны мэдлэг солилцох, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл, олон улсын ур чадварын сорилд хамрагдах боломжийг өргөжүүлнэ.

Эдгээр зорилтыг хэрэгжүүлснээр төслийн оролцогч байгууллагуудын чадавх сайжраад зогсохгүй, дэлхийн хэмжээнд өвчний тандалт, биоаюулгүй байдал, мал эмнэлгийн нийтийн эрүүл мэндийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

🇯🇴🤝🇲🇳 ADAFSA-ийн багтай хамтран ажилласнаар мал эмнэлгийн шинжлэх ухаан, лабораториийн оношлогоо, тэмээний эрүүл мэндийн тогтвортой байдал, олон улсын түвшний хөгжлийг хамтдаа бүтээхээр төлөвлөж байна.

31/12/2025

🎄✨️ Хуучин он улирч, шинэ он солигдоход хэдхэн цаг, минут, секунд үлдлээ.

Та бүхэн халуун ам бүлээрээ, хайртай, дотны хүмүүстэйгээ шинэ оноо сайхан угтаарай 🥂

Шинэ он, шинэ жилийн баярын мэнд хүргэе 🎀

Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори

🎄МЭНДЧИЛГЭЭ🎄Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин онооЦаглашгүй их амжилт бүтээлээр үдэжОн цагийн тооллоор учран золгож...
31/12/2025

🎄МЭНДЧИЛГЭЭ🎄

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ оноо
Од хийморьтой угтаарай...

2️⃣0️⃣2️⃣6️⃣ он та бүхний хувьд
✨ Эрүүл энх
✨ Элбэг дэлбэг
✨ Инээд баясал
✨ Амжилт боломж
✨ Хайр халамжаар дүүрэн жил байх болтугай.

Та өнгөрснөө талархалтайгаар үдэж, ирэх өдрүүдээ итгэлтэйгээр угтаарай.
Шинэ оны гал халуун мэндийг хүргэе! 🎇🎁🎆

Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори

🇲🇳 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.Монгол улсын тусгаар то...
29/12/2025

🇲🇳 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал үүрд мөнх оршиг 🇲🇳

УЛСЫН МАЛ ЭМНЭЛЭГ АРИУН ЦЭВРИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ НЬ ХIX ДАХЬ УДААГИЙН ОНОЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАГА ХУРЛАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГ...
11/12/2025

УЛСЫН МАЛ ЭМНЭЛЭГ АРИУН ЦЭВРИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ НЬ ХIX ДАХЬ УДААГИЙН ОНОЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАГА ХУРЛАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

📚👨‍🔬 Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори нь “Оношлох эрдэм-дэвшилт арга” ХIX дахь удаагийн онол үйлдвэрлэлийн бага хурлаа 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр үндэсний сүлжээ лаборатори (National vet lab network)-ийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга, лабораторийн эрхлэгч, шинжлэгч эмч нар болон МЭЕГ, МЭЭСБУЛ, МЭС, МЭХ, МААЭШХ, УХЭШХ, ХАБҮЛЛ-ийн эрдэмтэн, судлаачдын өргөн бүрэлдэхүүнтэйгээр “ӨНӨӨДРӨӨ ХАМГААЛЖ ИРЭЭДҮЙГЭЭ БАТАЛГААЖУУЛЪЯ-БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТЭЭС СЭРГИЙЛЬЕ” уриан дор зохион байгуулав.

Тус хурал нь мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдал, бичил биетний тэсвэржилт, судалгаа, хөгжүүлэлт, худалдааны чөлөөт байдлыг дэмжих, сүлжээ лабораторийн чадавхи гэсэн 6 чиглэлд нийт 61 өгүүлэл хүлээн авч хэвлэн нийтлүүлж, 20 илтгэл хэлэлцүүлсэн бол ханын илтгэл 14-ийг өргөн барьлаа.

XIX дэх удаагийн энэхүү хурлаар:

1. Тус лабораторийн Эпидемиологи эрсдэлийн шинжилгээ, мониторинг мэдээллийн нэгжийн Тархвар зүйч Ц.Урангоо "Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний 2022-2025 оны ийлдэс судлалын тандалтын үр дүнд хийсэн тархвар зүйн дүн шинжилгээ" сэдвээр илтгэл хэлэлцүүлж "ШИЛДЭГ ИЛТГЭГЧЭЭР"- ээр,
2. Гоц халдварт өвчний оношлогоо тандалтын лабораторийн вирус судлагч эмч Ц.Цагаан "Өндөр хоруу чанартай H5N1 хэвшлийн вирусээр үүсгэгдсэн шувууны томуугийн тохиолдол бүртгэгдэв" сэдвээр "ДЭД БАЙР",
3. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн микробиологийн лабораторийн эрхлэгч Д.Лхамсүрэн "Хүнсний бүтээгдэхүүнд бичил биетний тэсвэржилт тодорхойлох тандалт судалгаа" сэдвээр "ГУТГААР БАЙР"-нд тус тус шалгарлаа.
4. Шилдэг ханын илтгэлээр Дорноговь аймгийн МЭЛ-ийн "Дорноговь аймагт мал, цагаан зээрт зэс дутал илэрсэн тохиолдлыг оношилсон дүн" сэдэвт бүтээл тус тус шалгарлаа.

ОҮБХ-ын III-р байрын бай шагналыг тус лабораторийн зөвлөх эмч Ц.Сугир уламжлал ёсоор хувийн зүгээс олгосон бол, II-р байрын шагналыг тус лабораторийн зөвлөх эмч, Монгол улсын малын гавьяат эмч, профессор Ц.Дамдинсүрэн мөн адил уламжлал ёсоор хувийн зүгээс олгож залуу судлаачдад урам зориг нэмлээ.

Мөн түүнчлэн Oношлох эрдэм-Дэвшилт арга хуралд уригдсан зочдын төлөөлөл болох Баян-Өлгий аймгийн МЭГ-ын дарга Ч.Буян-Өлзий, Увс аймгийн МЭГ-ын дарга Д.Ганхуяг, Дорнод аймгийн МЭГ-ын дарга Б.Даваа нар санаачлагаар тусгай байрын ханын илтгэл хоёрыг нэмж шалгаруулсан ба тус лабораторийн Байгаль орчноос шалтгаалах өвчний оношлогоо, тандалтын лабораторийн шинжлэгч эмч Б.Төгсжаргалын "Улаанбаатар хотын хөрсөн дэх хар тугалга (PB)"-ын бохирдлын тойм", Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан У.Гажидмаагийн "Саарал чонын бааснаас илэрсэн зарим гельментийн үр дүнгээс" сэдэвт бүтээлүүдийг мөнгөн шагналаар урамшууллаа.

Энэ жилийн онол үйлдвэрлэлийн бага хуралд эрдэм шинжилгээний үнэтэй бүтээлээ хэвлэн нийтлүүлж, идэвхтэй оролцсон эрхэм хүндэт эрдэмтэн, судлаач, шинжлэгч эмч, мэргэжилтэн та бүхэнд гүн талархал илэрхийлье!

Онош зүйчдийн оношлох эрдэм төгс
Бүтээл туурьвал арвин байх болтугай...

🇲🇳🇲🇳🇲🇳Өвлийн тэргүүн сарын Шинийн 1-ний билэгт сайн өдөр, Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, "МОНГОЛ БАХАРХА...
21/11/2025

🇲🇳🇲🇳🇲🇳Өвлийн тэргүүн сарын Шинийн 1-ний билэгт сайн өдөр, Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, "МОНГОЛ БАХАРХАЛ"-ын өдрийн мэнд хүргэе!

20/11/2025
20/11/2025
14/11/2025

#АвлигынЭсрэгНэгдье

10/11/2025

НҮБ-ын ХХААБ-ын “Бичил биетний тэсвэржилттэй холбоотой Кодексын стандартын хэрэгжилтийг дэмжих арга хэмжээ” (ACT) төсөл “Бичил биетний тэсвэржилтийн оло...

Address

Khan-Uul
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 16:30
Tuesday 08:30 - 16:30
Wednesday 08:30 - 16:30
Thursday 08:30 - 16:30
Friday 08:30 - 16:30

Telephone

+97670111050

Alerts

Be the first to know and let us send you an email when Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори:

Share