Боловсролын ерөнхий газар

Боловсролын ерөнхий газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

06/08/2026

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ… #15

Гамшгийн эрсдэлээс өөрийгөө хамгаалах сургалтын хэрэглэгдэхүүнийг шинээр боловсруулан турших зөвлөмж боловсруулах арга хэмжээг тусган ажилласны үр дүнд 37 цэцэрлэгийн 150 бүлэгт 2,387 сургалтын хэрэглэгдэхүүн шинээр боловсруулан туршиж байна. Мөн 24 цэцэрлэг туршлагаа бүсийн хэмжээнд түгээн дэлгэрүүлж, 30 удаагийн арга хэмжээ, 41 цэцэрлэг 87 сургалт, 55 хэлэлцүүлэг зохион байгуулснаар 482 удирдах ажилтан, багш, 3,208 хүүхэд хамрагдсан.

Түүнчлэн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг даван туулах, анхан шатны тусламж үзүүлэх чиглэлээр зохион байгуулсан 69 удаагийн дадлага, сургуулилтад 470 удирдах ажилтан, багш, 3,563 хүүхэд хамрагдаж, өөрийгөө болон бусдыг аврах чадвар эзэмшсэн.

🤝 Боловсролын салбарын дижитал шилжилтийг эрчимжүүлэх, сургуулийн үдийн хоолны менежментийг сайжруулах чиглэлээр олон ул...
06/08/2026

🤝 Боловсролын салбарын дижитал шилжилтийг эрчимжүүлэх, сургуулийн үдийн хоолны менежментийг сайжруулах чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

📢 НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ I ШАТНЫ ЦАХИМ БҮРТГЭЛ ТУН УДАХГҮЙНийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2026 оны 08 д...
06/08/2026

📢 НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ I ШАТНЫ ЦАХИМ БҮРТГЭЛ ТУН УДАХГҮЙ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 23:59 цаг хүртэл E-Mongolia платформоор дамжуулан хүлээн авна.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

👨‍👩‍👧‍👦 Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;

🏫 Хэрэв таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ "Үргэлжлүүлэн явах" сонголтыг хийх;

📍 Хэрэв хаягийн шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө бүртгэлээ баталгаажуулсан байх.

🎓 Фулбрайт хөтөлбөрийн 80 жил, Монгол Улсад хэрэгжиж эхэлсний 30 жилийн ойг тэмдэглэлээ.Монгол, АНУ-ын боловсролын хамты...
05/08/2026

🎓 Фулбрайт хөтөлбөрийн 80 жил, Монгол Улсад хэрэгжиж эхэлсний 30 жилийн ойг тэмдэглэлээ.

Монгол, АНУ-ын боловсролын хамтын ажиллагааны чухал хөтөлбөр болох Фулбрайтын хөтөлбөрийн түүхэн ойг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээний талаарх мэдээллийг хуваалцаж байна.

📢 Боловсролын салбарын 2027 оны төсвийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг боллоо.Иргэн бүр 2026 оны 8 дугаар сарын 10-ны ...
05/08/2026

📢 Боловсролын салбарын 2027 оны төсвийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг боллоо.

Иргэн бүр 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг дуустал www.ebudget.edu.mn цахим хуудсаар саналаа өгөөрэй.

05/08/2026
04/08/2026
📚 Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрөлжсөн ахлах сургуу...
04/08/2026

📚 Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэл ажлын явц болон суралцах орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ.

🤝 Боловсролын салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж байна.Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир БНСУ-ын Чүнна...
04/08/2026

🤝 Боловсролын салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж байна.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир БНСУ-ын Чүннам мужийн Боловсролын газрын төлөөлөгчидтэй уулзаж, боловсролын технологи, хиймэл оюун ухааны чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

04/08/2026

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ… #14

📍Архангай аймаг

Сургалтын хөтөлбөрийг өдөр тутмын сургалт, үйл ажиллагаанд суралцахуйд суурилсан, хүүхэд төвтэй арга зүйгээр амжилттай хэрэгжүүллээ.

Багш нар мэргэжлийн бүлгээрээ хамтран ажиллаж, сургалт, үйл ажиллагаагаа сайжруулан сайн туршлагаа түгээн дэлгэрүүллээ.

Хүүхдийн оролцоо, бие даан суралцах чадвар, харилцаа, бүтээлч сэтгэлгээнд ахиц гарлаа.

Эцэг эх, олон нийтийн оролцоо нэмэгдэж, хамтын ажиллагаа сайжирлаа.

Сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг баяжуулснаар хүүхдийн хөгжлийг дэмжсэн таатай орчин бүрдлээ.

Address

Сүхбаатар дүүрэг, Энх тайваны өргөн чөлөө, Арслантай Гүүр
Ulaanbaatar
14191

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97670140069

Alerts

Be the first to know and let us send you an email when Боловсролын ерөнхий газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Боловсролын ерөнхий газар:

Shortcuts

Share