Монополын эсрэг газар

Монополын эсрэг газар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Government Organization

📢  МОНОПОЛЫН ЭСРЭГ ГАЗАР ҮҮРЭН ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.📌Монополын эсрэг газ...
09/07/2026

📢 МОНОПОЛЫН ЭСРЭГ ГАЗАР ҮҮРЭН ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.
📌Монополын эсрэг газраас иргэд, хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдолд үндэслэн үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд 2026 оны 06 дугаар сарын 02-ноос 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг зохион байгууллаа.
📌Хяналт шалгалтад үүрэн холбооны үйлчилгээ эрхэлдэг "Мобиком корпораци" ХХК, "Юнител" ХХК, "Скайтел" ХХК, "Жимобайл" ХХК хамрагдсан бөгөөд Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, гэрээ, хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
ℹ️Хяналт шалгалтаар дараах нийтлэг нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:
🔹Хэрэглэгчээс гаргасан гомдол, саналыг шийдвэрлэх хугацаа, лавлах төвд утсаар холбогдох дараалал /хугацаа/, дата хурд зэргийг хэрэглэгчийн ашиглаж буй багцын үнийн дүнгээс хамаарч ялгавартай үйлчлэх;
🔹Хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээний багцуудад яриа, дата /мессеж/ үйлчилгээ /ХЯЗГААРГҮЙ/ гэх нэршлийг ашиглаж, нөхцөл /гэрээ/, урамшуулал /зар сурталчилгаа/-д тусгах боловч зохисгүй хэрэглээний лимит гэж өөрсдийн дотоод журмаар зохицуулан лимит тогтоож байгаа нь бодит байдалтай нийцэхгүй;
🔹Хэрэглэгчийн өөрийн буруугаас шалтгаалаагүй, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний нөлөө гэх мэт ашиглаагүй үйлчилгээний төлбөрийг хэрэглэгч заавал төлөх, харин аж ахуй эрхлэгчийн үйлчилгээ нь дээрх шалтгаанаар доголдсон тохиолдолд хариуцахгүй гэх агуулгатай, хэрэглэгчийн эрхийг дордуулсан заалт /нөхцөл/ гэрээнд тусгасан;
🔹Хэрэглэгч үйлчилгээгээ солих, өөрт ашигтай үйлчилгээг сонгоход мэдээлэл дутуу хүргэх эсхүл сонголтыг хязгаарлаж, болзол нөхцөл тулгасан; /г.м/
📣Иймд Монополын эсрэг газраас дээрх аж ахуй эрхлэгчдэд улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүллээ.

📢 Хиймэл оюун ухаанд суурилсан “нялх, балчир хүүхдийн хүнсний зар сурталчилгааны цахим орчны хяналтын платформ”-ыг хүлээ...
08/07/2026

📢 Хиймэл оюун ухаанд суурилсан “нялх, балчир хүүхдийн хүнсний зар сурталчилгааны цахим орчны хяналтын платформ”-ыг хүлээн авлаа.

🔹Монополын эсрэг газар НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хөгжүүлсэн, орчин үеийн дэвшилтэт хиймэл оюун ухааны автомат илрүүлгийн технологид суурилсан “Нялх, балчир хүүхдийн хүнсний зар сурталчилгааны цахим орчны хяналтын платформ”-ыг албан ёсоор хүлээн авах арга хэмжээг зохион байгууллаа.
🔹Арга хэмжээнд Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүн, НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Ян Му болон холбогдох албан хаагчид оролцов.
🔹Платформ нь цахим орчинд мэдээллийг автоматаар цуглуулж, хиймэл оюун ухааны тусламжтайгаар агуулгад шинжилгээ хийж, эрсдэлтэй болон болзошгүй зөрчил бүхий мэдээллийг илрүүлэх боломжтой. Мөн илэрсэн мэдээллийг ангилан боловсруулах, зөрчлийн болон зөрчилгүй мэдээллийн сан бүрдүүлэх, иргэдээс мэдээлэл хүлээн авах, статистик тайлан боловсруулах зэрэг олон талт боломжийг агуулж байна.
🔹Энэхүү платформ нь Хөхний сүү орлуулагч бүтээгдэхүүний маркетингийн тухай олон улсын кодекс болон Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн холбогдох тогтоолуудын хэрэгжилтэд хяналт тавих, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлогын хэрэгжилтийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
🔹Арга хэмжээний үеэр оролцогчид платформын бүтэц, үйл ажиллагаа, хиймэл оюун ухаанд суурилсан автомат илрүүлгийн боломжуудтай танилцаж, цаашдын ашиглалт, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
🔹Платформ ашиглалтад орсноор цахим орчны мониторингийн тогтолцоо сайжирч, зөрчил илрүүлэх үйл ажиллагааны үр нөлөө нэмэгдэхээс гадна хяналт шалгалтыг нотолгоонд суурилсан, технологид тулгуурласан шинэ түвшинд хүргэх боломж бүрдэж байна.
🔹Монополын эсрэг газар нь цаашид уг платформыг үйл ажиллагаандаа үр дүнтэй ашиглаж, хүүхдийн эрх, эрүүл мэндийг хамгаалах, нялх, балчир хүүхдийн хүнсний бүтээгдэхүүний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно.

📢 МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “КАРТЕЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТАД ТУЛГАРЧ БУЙ СОРИЛТ БЭРХШЭЭЛҮҮД” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУР...
02/07/2026

📢 МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “КАРТЕЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТАД ТУЛГАРЧ БУЙ СОРИЛТ БЭРХШЭЭЛҮҮД” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
🔹Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монополын эсрэг газар нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Солонгос Улс дахь Бодлогын төв (OECD/KPC)-тэй хамтран “Картелийн хяналт шалгалтад тулгарч буй сорилт бэрхшээлүүд” сэдэвт олон улсын сургалт 2026 оны 7 дугаар сарын 1–3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа билээ.
🔹Сургалтад Ази, Номхон далайн бүсийн 13 улсын 25 төлөөлөгч оролцож, картелийн илрүүлэлт, мөрдөн шалгах ажиллагаа, нотлох баримт цуглуулах аргачлал, хууль хэрэглээний практик болон сүүлийн үеийн чиг хандлагын талаар туршлага солилцож байна.
🔹Энэ удаагийн сургалтад Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Ахлах өрсөлдөөний шинжээч Ноён Рубен Максимиано “Өрсөлдөөний үр өгөөж ба картелийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн ач холбогдол”, Испанийн Зах зээл, өрсөлдөөний үндэсний комисс (CNMC)-ын эдийн засгийн шинжээч Ноён Хорхе Нието Руэда “Тендерийн үгсэн хуйвалдааныг илрүүлэх нь: Үр нөлөөтэй илрүүлэлтийн тогтолцоо, арга хэрэгслийг бүрдүүлэх” сэдвээр илтгэл тавьж олон улсын туршлага, шилдэг арга барилыг танилцууллаа. Уг сургалт нь Монгол Улсын өрсөлдөөний хууль тогтоомжийн хэрэгжилтийг бэхжүүлэх, хяналт шалгалтын байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна.

02/07/2026
📢  Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Ази, Номхон далайн бүсийн орнуудын өрсөлдөөний байгууллагуудын хамтарсан сург...
30/06/2026

📢 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Ази, Номхон далайн бүсийн орнуудын өрсөлдөөний байгууллагуудын хамтарсан сургалт зохион байгуулагдаж байна.

🔹Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Монополын эсрэг газраас Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Солонгос Улс дахь Бодлогын төв (OECD/KPC)-тэй хамтран Ази, Номхон далайн бүсийн орнуудын өрсөлдөөний байгууллагуудын албан хаагчдыг чадавхжуулах, харилцан туршлага солилцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Картелийн хяналт шалгалтад тулгарч буй сорилт бэрхшээлүүд” сэдэвт олон улсын сургалтыг 2026 оны 7 дугаар сарын 01-ээс 03-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

🔹Энэхүү олон улсын хамтарсан сургалтын арга хэмжээнд Ази, Номхон далайн нийт 13 орны 25 зочид, төлөөлөгч оролцож байна.

🔹Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) нь Бүгд Найрамдах Солонгос Улстай хамтран 2004 оноос хойш Ази тивийн орнуудын өрсөлдөөний бодлого, хууль тогтоомж, түүний хэрэгжилтийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах чиглэлээр жил бүр 6 цуврал арга хэмжээг хэрэгжүүлдэг бөгөөд энэ удаагийн ээлжит арга хэмжээ нь Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа ба хамтран зохион байгуулагч орны өрсөлдөөний бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцан ажиллаж буй албан хаагчдыг өргөн хүрээнд хамруулж, ур чадварыг нь дээшлүүлэх, туршлага судлах боломжийг олгож байгаагаар онцлог юм.

📌МОНОПОЛЫН ЭСРЭГ ГАЗРЫН ХУРАЛДААН БОЛЛОО 🔹Монополын эсрэг газрын ээлжит хоёрдугаар хуралдаан энэ сарын 25-ны өдөр болж з...
29/06/2026

📌МОНОПОЛЫН ЭСРЭГ ГАЗРЫН ХУРАЛДААН БОЛЛОО
🔹Монополын эсрэг газрын ээлжит хоёрдугаар хуралдаан энэ сарын 25-ны өдөр болж зүй ёсны монопол байдалтай аж ахуй эрхлэгчдийн зарим үйлчилгээний үнийн өөрчлөлттэй холбогдох асуудлыг хэлэлцлээ.
🔹Хуралдаанаар “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн зохицуулалтгүй зарим үйлчилгээний үнийг нэмэгдүүлэх тухай, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээвэрлэгчид үл харьяалагдах вагоны зам ашиглалтын төлбөрт өөрчлөлт оруулах тухай асуудлыг тус тус хэлэлцэв.
🔹Ингэхдээ “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн зохицуулалтгүй үйлчилгээний үнийн өөрчлөлтийн хувьд тус компанийн зохицуулалтгүй 2 үйлчилгээнд мөрдөх үнийг баталж, зөвшөөрөл олгосон бол, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээвэрлэгчид үл харьяалагдах вагоны зам ашиглалтын төлбөрийг өөрчлөх саналыг хянан үзэж үнийн өөрчлөлтөд зөвшөөрөл олгохоос татгалзлаа.

📢 ЭМ, ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАР СУРТАЛЧИЛГААТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ТАНИУЛАХ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН С...
29/06/2026

📢 ЭМ, ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАР СУРТАЛЧИЛГААТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ТАНИУЛАХ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
📍Тус газраас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газартай хамтран хэрэгжүүлсэн хяналт шалгалтын дүнгээр эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний зар сурталчилгаанд хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, хэрэглэгчийг төөрөгдүүлэх, бүтээгдэхүүний үр нөлөөг хэтрүүлэн сурталчлах, эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний зар сурталчилгаатай холбоотой хориглосон үйл ажиллагаа явуулах зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн.
📍Иймд хяналт шалгалтын мөрөөр зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аж ахуйн нэгжүүдийн хууль тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Сити медлакс” ХХК, “Аялуун фарм” ХХК, “Цахиур төмөр агар” ХХК, “Ди Жи Би” ХХК, “Seven star” вип эмнэлэг, “Болдцэцэг” эмнэлэг, “Зөв амьдрал” эмнэлэг, “Органик грийн фүүдс” ХХК, “Криетив Висдом” ХХК, “Вэлл Бий” ХХК, “Пролианс” ХХК, “Некст Женерэйшн Хеалт” ХХК, “Монгол Эм импекс концерн” ХХК, “Олфа” ХК, “Медос хэлткейр” ХХК, “Нью верамед” ХХК, “Моносфарм трейд” ХХК, “Энто” ХХК, “Энтофарм” ХХК, “Монголфарм” ХХК, “ЭМЖЖЭМ” ХХК, “Фармаци гарант” ХХК, “Берлин-Хеми Менарини Монголия” ХХК, “Палома” ХХК, “Ситифарм МЭИК ХХК,”Монос” ХХК, “Монос Улаанбаатар” ХХК зэрэг эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллага, эмнэлэг, эмийн үйлдвэр, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэгчийн төлөөлөгчийн газрын нийт 28 аж ахуйн нэгжийг хамруулсан сургалтыг зохион байгууллаа.
📍Сургалтын үеэр Зар сурталчилгааны тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон холбогдох хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд дараах асуудлуудаар мэдээлэл өгөв. Үүнд:
🔹Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, эмийн зар сурталчилгаанд тавигдах хууль, эрх зүйн шаардлага;
🔹Эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллага, эмнэлгийн байгууллагын зар сурталчилгаанд мөрдөх хязгаарлалт, хориглолт;
🔹Хэрэглэгчийг төөрөгдүүлэх, нотолгоогүй мэдээлэл түгээхээс урьдчилан сэргийлэх;
🔹Хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил, тэдгээрийг арилгах арга зам;
🔹Хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага.

📍Сургалтын хүрээнд оролцогчдын санал, асуултад хариулж, бодит тохиолдлуудад тулгуурлан хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж, мэдээлэл өгсөн бөгөөд байгууллагууд цаашид зар сурталчилгааны үйл ажиллагаагаа хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх, хэрэглэгчдэд үнэн зөв, нотолгоонд суурилсан мэдээлэл хүргэхэд онцгой анхаарч ажиллахыг зөвлөлөө.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГМОНОПОЛЫН ЭСРЭГ ГАЗРААС дараах зөвлөмжийг хүргүүлж байна.📍 Монополын эсрэг газар нь ...
09/06/2026

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
МОНОПОЛЫН ЭСРЭГ ГАЗРААС дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
📍 Монополын эсрэг газар нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.13 дахь хэсэгт “Шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 45.13, 47.1.7, 47.8-д заасан үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.” гэж заасны дагуу хуулиар тогтоосон харьяаллын хүрээнд сонгуулийн сурталчилгааны зарим хэсэгт хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг.
📍 Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн Сонгууль эхэлсэнтэй холбогдуулан сонгуулийн сурталчилгаатай холбоотой дараах зохицуулалтыг үйл ажиллагаандаа мөрдөхийг хэвлэл мэдээллийн байгууллага, улс төрийн намууд, иргэн, хуулийн этгээдэд зөвлөж байна.

МОНОПОЛЫН ЭСРЭГ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА.📍 Монополын эсрэг газар нь хуулиар тогтоосон чиг үүргийн хүрээн...
09/06/2026

МОНОПОЛЫН ЭСРЭГ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ
ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА.

📍 Монополын эсрэг газар нь хуулиар тогтоосон чиг үүргийн хүрээнд сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажилладаг.

📍 Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль болохтой холбогдуулан агентлагийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг энэ сарын 28-29-ний өдрүүдэд Архангай /хангайн бүс/, Дархан-Уул /төвийн бүс/ аймгуудад ажиллалаа.

📍 Ажлын хэсэг сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, хууль эрх зүйн мэдлэг олгох сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

📍 Сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газар, улс төрийн намуудын төлөөлөл, орон нутгийн радио, телевиз, аймаг, сумдын сонгуулийн хороо, хэсгийн хороо, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, холбогдох албан хаагчид хамрагдлаа.

ДУНДГОВЬ АЙМАГТ ӨРСӨЛДӨӨНИЙ ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ АСУУДАЛ ХАРИУЦСАН УЛСЫН БАЙЦААГЧ ТОМИЛОГДЛОО.📍 Мо...
05/06/2026

ДУНДГОВЬ АЙМАГТ ӨРСӨЛДӨӨНИЙ ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ АСУУДАЛ ХАРИУЦСАН УЛСЫН БАЙЦААГЧ ТОМИЛОГДЛОО.
📍 Монополын эсрэг газрын чиг үүргийг орон нутагт үр нөлөөтэй хэрэгжүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон шударга өрсөлдөөнийг дэмжих үйл ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт зохицуулалтын хэлтэст Өрсөлдөөний зохицуулалт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал хариуцсан улсын байцаагчийн бүтэц, орон тоог батлуулан томиллоо.
📍 Энэхүү шийдвэр нь орон нутаг дахь зах зээлийн шударга өрсөлдөөнийг хангах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр төрийн хяналт, зохицуулалтын үйл ажиллагааг илүү хүртээмжтэй, шуурхай хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Мөн өрсөлдөөний хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
📍 Монополын эсрэг газрын орон нутаг дахь чиг үүргийг хэрэгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлсэн Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун болон аймгийн удирдлагуудад талархал илэрхийлье.
📍 Энэхүү сайн туршлага нь бусад аймаг, орон нутагт жишиг болон хэрэгжиж Монополын эсрэг газрын чиг үүргийг улсын хэмжээнд жигд, үр нөлөөтэй, хүртээмжтэй хэрэгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна.
Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар Самданнямын МӨНХЧУЛУУН

Address

Ulaanbaatar
14200

Alerts

Be the first to know and let us send you an email when Монополын эсрэг газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монополын эсрэг газар:

Shortcuts

Share