Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР
(1)

БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН МОНИТОРИНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ЧАДАВХЖУУЛАХ ХАНГАЙН БҮСИЙН СУРГАЛТ ЗОХИОН БА...
31/07/2026

БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН МОНИТОРИНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ЧАДАВХЖУУЛАХ ХАНГАЙН БҮСИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Өвөрхангай аймгийн ГХБХБГ болон Хангайн бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээх, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах төслийн хамтарсан Хангайн бүсийн чадавхжуулах сургалтыг 2026 оны 7 дугаар сарын 29–31-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зохион байгууллаа.

Сургалтад Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, сумдын газрын даамал, бэлчээрийн мэргэжилтнүүд оролцож мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв.

Сургалтын хүрээнд бэлчээрийн фото мониторингийн анхдагч мэдээлэл цуглуулах, боловсруулах, бэлчээрийн газрыг нөхөн сэргээх, ургамал таних, “Belcheer” гар утасны аппликейшны хэрэглээг сайжруулах, шинээр батлагдсан журам, аргачлалыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэхэд оролцогчдыг чадавхжуулсан чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Мөн Даян Дэлхийн Байгаль Орчны Сан (GEF)-гийн санхүүжилттэй НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO), Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-тай хамтран Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Хангай бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах” төслийн хүрээнд сумдын даамлуудад бэлчээрийн фото мониторингийн хээрийн судалгаа хийхэд шаардлагатай багаж хэрэгслийг энэ үеэр хүлээлгэн өглөө.

🇲🇳🇲🇳🇲🇳 Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын улсын хил хамтран шалгах ажил 85 хувьтай явагдаж байна.
30/07/2026

🇲🇳🇲🇳🇲🇳 Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын улсын хил хамтран шалгах ажил 85 хувьтай явагдаж байна.

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтооло...
27/07/2026

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалуудад холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Шилжүүлэх, сэлгэн ажиллуулах боломжтой Архангай, Баян-Өлгий, Сүхбаатар, Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан тушаалын жагсаалттай дараах холбоосоор орж танилцана уу.

Холбоос: Төрийн албаны зөвлөл
https://web.csc.gov.mn/content/68df6d2fbc90b813a0baff72

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
https://www.gazar.gov.mn/post/t-rijn-zhinhene-alban-haagchijg-shilzh-leh-selgen-azhilluulah-tuhaj-zar

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ

БНСУ-ЫН ШИНЭ ТОСГОН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА🇲🇳🇰🇷 Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхи...
22/07/2026

БНСУ-ЫН ШИНЭ ТОСГОН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

🇲🇳🇰🇷 Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (ГЗБГЗЗЕГ)-ын удирдлагууд БНСУ-ын Шинэ тосгон хөдөлгөөний төлөөлөгчдийг 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, газар зохион байгуулалт, орон нутгийн хөгжил, хөдөө аж ахуйн газар ашиглалтын хамтын ажиллагааны чиглэлээр харилцан санал солилцлоо.

Уулзалтад ГЗБГЗЗЕГ-ын дарга А.Энхманлай болон холбогдох албан хаагчид оролцсон бол БНСУ-ын талаас Солонгосын Шинэ тосгон төвийн ерөнхийлөгч Ким Гванглим, Шинэ тосгон Эмэгтэй Удирдагчдын Холбооны ерөнхийлөгч Ким Жүнгим, Шинэ тосгон Оффис ба Үйлдвэрийн Холбооны ерөнхийлөгч Жүн Мүүнсүү, Шинэ тосгон Номын Сангийн Холбооны ерөнхийлөгч Ким Жончул болон Солонгосын Шинэ тосгон төвийн төлөвлөлт, менежментийн товчооны төлөөлөгчид оролцлоо.

Уулзалтын үеэр ГЗБГЗЗЕГ-ын чиг үүрэг, Монгол Улсын газар зохион байгуулалт, газрын харилцаа, орон зайн мэдээллийн дэд бүтцийн хөгжил, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, газар ашиглалтын төлөвлөлтөөр дамжуулан орон нутгийн иргэдийн амьжиргаа, хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Мөн талууд БНСУ-ын Шинэ тосгон хөдөлгөөний үүсэл, хөгжил, хэрэгжсэн туршлага, орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан хөгжлийн арга барилын талаар мэдээлэл солилцож, Монгол Улсад хэрэгжиж буй орон нутгийн хөгжлийн бодлого, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцэв.

Уулзалтын үр дүнд Монгол Улсын газар зохион байгуулалтын тогтолцоо, орон нутгийн хөгжлийн бодлого болон БНСУ-ын Шинэ тосгон хөдөлгөөний туршлага, үйл ажиллагааны талаар харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, цаашдын хамтын ажиллагааны боломжийг тодорхойллоо.

ЦАХИМЖУУЛАЛТ ХАРИУЦСАН ГЭРЭЭТ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газ...
21/07/2026

ЦАХИМЖУУЛАЛТ ХАРИУЦСАН ГЭРЭЭТ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас гэрээт ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд:

📌 Салбарын архивын хэлтэст Цахимжуулалт хариуцсан гэрээт ажилтан-1;

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоос харна уу!

https://www.gazar.gov.mn/post2/salbaryn-arhivyn-heltest-cahimzhuulalt-hariucsan-gereet-azhiltny-songon-shalgaruulaltyn-zar

📁Материал холбогдох баримт бичгийг Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай, Засгийн газрын XII байрны 2 давхарт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 215б тоотод 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

Сонгон шалгаруулалтыг 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулна.

Холбоо барих утас: 51-262582, 88964451

🇲🇳🇲🇳🇲🇳 Монгол Улсын Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн манду...
10/07/2026

🇲🇳🇲🇳🇲🇳 Монгол Улсын Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

Та бүхэн эр бяраараа эзэн нь байж, эрмэг хурдаараа эрэлхэг нь байж, эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж, дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай!

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА АСАН Ц.ГАНХҮҮД МОНГОЛ УЛСЫН “ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН” ЦОЛ ХҮРТСЭНД ...
09/07/2026

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА АСАН Ц.ГАНХҮҮД МОНГОЛ УЛСЫН “ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН” ЦОЛ ХҮРТСЭНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

🇲🇳🇲🇳🇲🇳 Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга асан Ц.Ганхүү Монгол Улсын Гавьяат барилгачин цолоор шагнагдлаа.

Энэхүү эрхэм хүндтэй төрийн шагнал хүртсэнд нь зориулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны удирдлагууд Монгол Улсын Гавьяат барилгачин Ц.Ганхүүг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

Тус газрын хамт олноос Монгол Улсын Гавьяат барилгачин Ц.Ганхүүгийн газрын харилцааны салбарын бодлого, хөгжил дэвшил, шинэчлэл өөрчлөлтийг бий болгоход нэмэр оруулсан хувь нэмэр, түүний олон жилийн идэвх зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд талархал илэрхийлэн, цаашдын ажил үйлсэд нь улам их амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

САЛБАРТАА АМЖИЛТ ГАРГАН АЖИЛЛАЖ БУЙ АЛБАН ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА🇲🇳🇲🇳🇲🇳 Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуул...
09/07/2026

САЛБАРТАА АМЖИЛТ ГАРГАН АЖИЛЛАЖ БУЙ АЛБАН ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

🇲🇳🇲🇳🇲🇳 Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарт хөдөлмөр бүтээлээрээ манлайлан ажиллаж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан төрийн болон хувийн хэвшлийн албан хаагчдыг төрийн болон салбарын шагналаар шагнаж, хүндэтгэл үзүүллээ.

Шагналыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай гардуулан өгч, төр, түмнийхээ төлөө мэдлэг, ур чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж буй нийт шагнагдсан албан хаагчдад чин сэтгэлийн баяр хүргэн, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

✅ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

• Түвшинмандахын Нямжаргал-Дорнод аймгийн Сэргэлэн сумын газрын даамал;

✅”ТӨРИЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ТЭМДГЭЭР:

• Бэгзүрэнгийн Амарзаяа-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Геодези, зураг зүйн хэлтсийн Байнгын ажиллагаатай суурин станц, байрлалын улсын сүлжээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн;

✅”ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР:

• Баатарын Дөл- Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Газрын монитронгийн хэлтсийн дарга;

• Энхмандахын Энхчулуун- Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Кадастрын хэлтсийн Газар, үл хөдлөх хөрөнгө, хаягийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн;

• Хаянхярваагийн Байгалмаа-Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ахмад настан;

• Цэндийн Загарсүрэн-Өвөрхангай аймгийн Богд сумын газрын даамал;

• Алтангэрэлийн Уранзаяа-Сэлэнгэ аймгийн Мандал сумын газрын даамал;

• Батжаргалын Солонго-Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Мэдээлэл, технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн;

• Банзрагчийн Дугар-"Вектор меп" ХХК-ийн Ажилтан;

✅ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР:

• Анхбаярын Уянга-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн хэлтсийн Орон зайн мэдээллийн системийн удирдлага, зохион байгуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн;

✅”ХИЛИЙН ТӨЛӨӨ” ТЭМДГЭЭР:

• Алтангэрэлийн Сумъяа-“Некст Жи Ай Эс”ХХК-ийн захирал.

НИЙСЛЭЛ ДЭХ НИЙТИЙН ЭДЭЛБЭР ГАЗРУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛГОЛООНийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, хот байгу...
08/07/2026

НИЙСЛЭЛ ДЭХ НИЙТИЙН ЭДЭЛБЭР ГАЗРУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛГОЛОО

Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, хот байгуулалтын хөгжлийн хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2019-2026 онуудад нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 удаагийн тогтоолоор нийт 403 байршлын 371.2 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэн нээлттэй байршуулаад байна.

Мөн цахим систем дээр эдгээр нийтийн эдэлбэр газруудын мэдээллийг устгах, өөрчлөлт оруулахаас сэргийлж тусгай эрх, давхрагыг үүсгэлээ.

Ингэснээр иргэд, олон нийт egazar.gov.mn цахим хуудсаар дамжуулан нийслэл дэх нийтийн эдэлбэр газрын байршлын мэдээллийг нээлттэй авах, мөн нийтийн эдэлбэр газарт давхардуулан газар олгох, хууль бус барилга байгууламж баригдах болон нийтийн эдэлбэр газрыг зориулалтын бусаар ашиглахаас хамгаалах нөхцөл бүрдэж байна.

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГҮҮЛЛЭЭ 🇲🇳🇲🇳🇲🇳 Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дуга...
08/07/2026

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГҮҮЛЛЭЭ

🇲🇳🇲🇳🇲🇳 Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 402 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ыг тус тус үндэслэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын нийт 21 албан хаагчыг “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг” өргүүллээ.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлайгаас тангараг өргөсөн албан хаагчдад хандаж эзэмшсэн мэргэжилдээ хариуцлагатай, ёс зүйтэй, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төр ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, хичээж ажиллахыг захилаа.

Төрийн нуруу төвшин, түмэн олон амгалан байг!

Address

Засгийн газрын 12 дугаар байр, Барилгачдын талбай 3, Чингэлтэй дүүрэг
Ulaanbaatar
15170

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+976-51-262270

Alerts

Be the first to know and let us send you an email when Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар:

Shortcuts

Share