04/02/2026
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ЛОГО БҮТЭЭХ
УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Байгалийн түүхийн музей нь "Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей" болон
өргөжиж буйтай холбогдуулан байгууллагын алсын хараа, үнэт зүйл, шинжлэх ухаанч
байдлыг илэрхийлсэн шинэ лого, брэндингийн өнгө төрхийг (Visual Identity) тодорхойлох
шилдэг бүтээлийг шалгаруулахад оршино.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей нь байгалийн бүтэц, бүрэлдэхүүн,
тэдгээрийн шүтэлцээт харилцаа, хувьсал, өөрчлөлтийн шинж чанар, зүй тогтлыг
илэрхийлсэн шинжлэх ухааны ач холбогдол, үнэ цэнтэй цуглуулга, дэвшилтэт технологи,
инновацад суурилсан үзмэр, үзүүллэг бүхий нийгэмд чиглэсэн олон нийтийн оролцоотой
соён гэгээрэл, албан бус боловсролын үйлчилгээ эрхэлдэг, үндэсний хэмжээний соёл,
шинжлэх ухааны байгууллага юм.
Алсын хараа: “Эрдэм шинжилгээ, инновац, боловсрол, тогтвортой хөгжлийн
үзэл баримтлалд тулгуурласан Монгол орны байгаль, нийгэм, соёл, түүхийн өвийг
дэлхийн шинжлэх ухааны нээлтийн салшгүй хэсэг болгосон Азийн тэргүүлэх байгалийн
шинжлэх ухааны музей болно”.
Эрхэм зорилго: “Байгаль, соёлын өвийг судлах, хамгаалах, цуглуулах, хадгалах,
сурталчлах арга замаар байгаль орчны боловсрол, тогтвортой хөгжил, насан туршийн
суралцахуй болон олон улсын хамтын ажиллагааг дэмжсэн, Монголын соёл, байгалийн
өвийг онцлон таниулсан, эрдэм шинжилгээ, боловсрол, мэдлэгийн төв болон хөгжинө”.
Хоёр. УРАЛДААНЫ ЗОРИЛГО
Соёл, байгалийн өвийг өвлөн уламжлуулсан, боловсрол, танин мэдэхүй, эрдэм
шинжилгээ, шинжлэх ухааны үндэсний дархлааг илэрхийлсэн, олон улсын стандартад
нийцсэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн шинэ дүр төрхийг тодорхойлох
орчин үеийн брэндбүүк (Brandbook) бий болгох лого бүтээх.
Гурав. ЛОГОД ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА
3.1. Агуулгын шаардлага:
3.1.1. Байгалийн түүх ба хувьсал буюу шинжлэх ухаанч байдлыг тодотгох:
Музейн үйл ажиллагаа нь зөвхөн үзмэр үзүүлэх бус, судалгаа, эрдэм
шинжилгээ, танин мэдэхүйн төв гэдгийг лого болон өнгө төрхөөр
дамжуулан олон нийтэд таниулах.
3.1.2. Үндэсний дархлаа, тогтвортой хөгжил ба онцлогийг тусгах: Монгол
орны өвөрмөц байгаль, палеонтологийн олдвор (үлэг гүрвэл г.м),
биологийн олон янз байдлыг орчин үеийн дизайны шийдэлтэй хослуулан
"Үндэсний" гэх статусыг илэрхийлэх.
3.1.3. Олон улсын жишигт нийцэх: Дэлхийн томоохон байгалийн шинжлэх
ухааны музейдтэй (Жишээ нь: Smithsonian, Natural History Museum
London) өрсөлдөхүйц, ойлгомжтой, минималист, хүчирхэг визуал кодыг
бүтээх.
3.1.4. Хэрэглээний уян хатан байдал: Шинэ лого нь дижитал орчин, хэвлэмэл
материал, сувенир болон барилгын гадна фасадад ашиглахад
тохиромжтой, олон хувилбараар хөрвөх чадвартай байх.
3.2. Өнгөний шийдэл:
Шинжлэх ухааны музейд тохиромжтой орчин үеийн өнгөний палитр санал болгох.
3.3. Дизайны шаардлага:
3.3.1. Энгийн ойлгомжтой, давтагдашгүй шийдэлтэй
3.3.2. Том, жижиг хэмжээнд ялгарах /баннер, товч, хэвлэл, дижитал/
3.3.3. Өнгөт болон хар-цагаан хувилбарт хэрэглэх боломжтой
3.4. Техникийн шаардлага:
Оролцогч дараах материалыг бүрдүүлнэ.
3.4.1. ВЕКТОР ФАЙЛ:
Лого нь вектор форматтай байх ба дараах өргөтгөлүүдийн аль нэгээр
ирүүлнэ.
• AI /Adoe Illustrator/
• EPS
• SVG
3.4.2. ЗУРГИЙН ФАЙЛ:
Логог дараах зураг форматтай хавсаргана.
• PNG /дэвсгэргүй тунгалаг/
• JPG /цагаан дэвсгэртэй/
• Техникийн үзүүлэлт: Нягтаршил – 300 dpi, өргөн – хамгийн багадаа
3000 рх байх ба өнгөт хувилбар, хар-цагаан хувилбар, нэг өнгийн
/mono/ хувилбар байвал давуу тал болно.
3.5. Брэндингийн өнгөний санал: Шинжлэх ухааны музейд тохиромжтой орчин
үеийн өнгөний палитр санал болгох.
3.6. Тайлбар бичвэр /1 хуудас/
3.7. 3.8. Логоны санаа, бэлгэдэл, утга агуулгын тайлбар
Хэрэглээний жишээ /баннер, постер, үнэмлэх, нэрийн хуудас, сошиал пост дээрх
жишээ/
3.9. Текстийн шаардлага буюу албан ёсны нэршил
3.9.1. Монгол хэл: БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
3.9.2. Англи хэл: NATIONAL MUSEUM OF NATURAL SCIENCE
3.9.3. Текстийн өнгөний код
Дөрөв. ХАМРАХ ХҮРЭЭ
Уралдаанд мэргэжлийн дизайнер, зураач, урлагийн сургуулийн оюутнууд болон
график дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг студи, агентлагууд нээлттэй
оролцоно. Уралдаан нь үндэсний хэмжээнд зарлагдах бөгөөд нэг оролцогч 2-3 хувилбар
бүтээлээр оролцож болно.
Тав: БРЭНДИНГИЙН КОНЦЕПЦЫН ЧИГЛЭЛҮҮД
Уралдаанд оролцогчдод чиглэл өгөх үүднээс дараах гурван гол шугамыг баримталж
болно.
5.1. 5.2. Залгамж чанар: Хуучин музейн түүхийг шинэ нэршилтэй хэрхэн уялдуулах.
Инноваци: Шинжлэх ухааны ололт, ирээдүй рүү чиглэсэн тэмүүлэл.
5.3. Эко-дизайн: Байгаль эх, амьд организмын шүтэлцээг илэрхийлсэн натурал өнгө,
хэлбэр дүрс.
Зургаа. ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
№ Шалгуур 1 Алсын хараа, эрхэм зорилгод нийцсэн байдал Үзүүлэлт
30%
2 Дизайны чанар, өвөрмөц шийдэл бүхий бүтээлч
шинэлэг байдал 25%
3 Үндэсний ба орчин үеийн хослол 20%
4 Ашиглагдах боломж, уян хатан байдал 15%
5 Танигдах чадвар, онцлог байдал 10%
Долоо. ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ
Шагналын сан: 2,000,000.0 төгрөг. Шилдэг нэг бүтээлийг шалгаруулах ба уралдааны
шилдэг бүтээл нь Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн албан ёсны лого болно.
Шагнал:
• Өргөмжлөл,
• Мөнгөн шагнал,
• Үнэ бүхий зүйл
Найм. ЗОХИОГЧИЙН ЭРХ
8.1. Шалгарсан логоны онцгой ашиглах эрхийг зохион байгуулагч байгууллага
8.2. 8.3. эзэмшинэ.
Зохиогчийн нэрийг албан ёсоор дурдана.
Логоны дизайн дээр жижиг засвар, адаптаци хийх эрх зохион байгуулагчид
хадгалагдана.
Ес. ХУГАЦАА
9.1. Уралдааны зарласан өдөр: 2026.01.19
9.2. Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа: 2026.02.10
9.3. Шалгаруулалтын хугацаа: 2026.02.16
Арав. ХОЛБОО БАРИХ
• Утас: 70000172, 86088699, 99037732
• И-мэйл: [email protected]
• Вэб сайт: www.nhm.gov.mn
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ЗАХИРГ
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ЛОГО БҮТЭЭХ УРАЛДААН
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн лого бүтээх уралдааны хугацаа сунгагдлаа.
Та доорх QR кодыг уншуулж уралдааны удирдамжтай танилцана уу.
Бүтээл хүлээн авах хугацаа: 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал.
Холбоо барих цахим шуудан: [email protected]
Утас: 99037732, 86088699