Konrad-Adenauer-Stiftung Mongolei

Konrad-Adenauer-Stiftung Mongolei Die Konrad-Adenauer-Stiftung setzt sich in der Mongolei für Demokratie, Freiheit und soziale Marktwirtschaft ein.

Die KAS ist eine Politische Stiftung, die der Christlich Demokratischen Union Deutschlands (CDU) nahesteht. In der Mongolei ist die KAS seit 1993 als einzige Politische Stiftung mit einem eigenen Auslandsmitarbeiter vertreten. Ziel ist es, die demokratische Staats- und Gesellschaftsordnung zu fördern und den Transformationsprozess hin zu einem sozial orientierten, marktwirtschaftlichen System begleitend zu unterstützen.

СХД-ийн Ардчилсан намын шинээр сонгогдсон үүрийн дарга нартай уулзлааӨнгөрөгч лхагва гарагт СХД-ийн Ардчилсан нам шинээр...
21/08/2026

СХД-ийн Ардчилсан намын шинээр сонгогдсон үүрийн дарга нартай уулзлаа

Өнгөрөгч лхагва гарагт СХД-ийн Ардчилсан нам шинээр сонгогдсон үүрийн дарга нартай хариуцлага, үр дүнгийн гэрээ байгуулж, батламж гардуулах арга хэмжээ зохион байгуулсан.
Энэ арга хэмжээнд Конрад-Аденауэр сангийн төв оффисын Монголыг хариуцсан зөвлөх Др. Карстен Грабов, шинээр томилогдож буй суурин төлөөлөгч Др. Зөрөн Зойка нар оролцож, Германы улс төрийн намуудын үйл ажиллагаа, тэр дундаа Христийн Ардчилсан Холбоо намын (CDU) бүтэц, зохион байгуулалт, санхүүжилт, гишүүдийн оролцооны талаар мэдээлэл өгч, асуултад хариуллаа.
Нийт шинээр сонгогдсон үүрийн дарга нарт цаашдынх нь улсын төрийн ажилд нь амжилт хүсье.

Treffen mit den Mitgliedern der DP im Songinokhairkhan Bezirk

Am vergangenen Mittwoch organisierte die Demokratische Partei des Bezirks Songinokhairchan eine Veranstaltung zur Unterzeichnung von Verantwortungs- und Leistungsvereinbarungen sowie zur Übergabe der Ernennungsurkunden an die neu gewählten Vorsitzenden der Basisgruppen der DP.
An der Veranstaltung nahmen Dr. Karsten Grabow, Länderreferent der Abteilung Asien-Pazifik, sowie der designierte Leiter der KAS Mongolei, Dr. Sören Soika, teil. Sie informierten über die Arbeit der politischen Parteien in Deutschland, insbesondere über die Struktur, Organisation, Finanzierung und Mitgliederbeteiligung der Christlich Demokratischen Union Deutschlands (CDU), und beantworteten die Fragen der Teilnehmer.
Wir wünschen den neu gewählten Vorsitzenden der Basisgruppen der DP viel Erfolg bei ihrer zukünftigen politischen Arbeit.

Цөл цөлждөг үү?КАС-ийн Байгаль орчны сэтгүүл зүйн магистрын хөтөлбөрийн оюутнууд 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдөр COP...
20/08/2026

Цөл цөлждөг үү?

КАС-ийн Байгаль орчны сэтгүүл зүйн магистрын хөтөлбөрийн оюутнууд 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдөр COP17 бага хурлын Ногоон бүсэд “Цөл цөлждөг үү?” сэдэвт интерактив хөтөлбөрийг зохион байгууллаа.

Хөтөлбөрийн хүрээнд:
• Биологич, КАС-ийн Байгаль орчны сэтгүүл зүйн магистрант Р.Болор “Цөл цөлждөг үү?”,
• Сэтгүүлч, КАС-ийн Байгаль орчны сэтгүүл зүйн магистрант Б.Нарангэрэл, Б.Энхжин нар “Сэтгүүл зүйн нөлөө байгаль хамгаалалд” сэдвээр тус тус илтгэл танилцуулав.

Арга хэмжээний үеэр Монгол орны говь, цөлийн бүсийн нэн ховор болон ховор амьтдын хамгааллын талаарх мэдээллийг сонирхолтой, олон талт хэлбэрээр олон нийтэд хүргэсэн юм.

Сургалт, хөтөлбөрөө амжилттай зохион байгуулсан нийт оюутнууддаа талархал илэрхийлье.

"Цөл цөлждөг үү?" сэдэвт илтгэлийг манай вэб хуудас руу нэвтрэн унших боломжтой.

https://www.kas.de/mn/web/mongolei/statische-inhalte-detail/-/content/kas-ijn-uls-t-rijn-medeelel-harilcaany-magistryn-tetgelegt-h-t-lb-r-kopieren

Цөл цөлждөг үү? Конрад-Аденауэр-Сангийн "Байгаль орчны сэтгүүл зүй"-н* салбар дундын магистрын хөтөлбөрийн хүрээнд зохио...
17/08/2026

Цөл цөлждөг үү?

Конрад-Аденауэр-Сангийн "Байгаль орчны сэтгүүл зүй"-н* салбар дундын магистрын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах интерактив хөтөлбөрт 2026 оны 08.19-ний Лхагва гарагийн 16.00 цагт хүрэлцэн ирэхийг урьж байна.

📍 Байршил: Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн, Ногоон бүс, C1 павильон

“House of Friendship” Pavilion at UNCCD COP17 🌿

(Хөтөлбөр монгол хэлээр зохион байгуулагдана.)

*КАС-ийн санаачилгаар МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим болон Биологийн тэнхимтэй хамтран боловсруулсан "Байгаль орчны сэтгүүл зүй"-н салбар дундын магистрын тэтгэлэгт хөтөлбөр нь 2025 оны 9 дүгээр сард анхны элсэлтээ авсан бөгөөд энэ нь Монгол Улсын хэмжээнд тус чиглэлээр нээгдсэн анхны мэргэжлийн хөтөлбөр юм.

Can deserts desertify further?

We cordially invite you to attend the interactive program taking place on Wednesday, August 19, 2026, at 4:00 PM, organized within the framework of the Konrad-Adenauer-Stiftung's interdisciplinary Master's program in Environmental Journalism*.

(The event will be conducted in Mongolian.)

📍 Location: National Garden Park, Green Zone, Booth C1

“House of Friendship” Pavilion at UNCCD COP17 🌿

*Initiated by the Konrad-Adenauer-Stiftung in cooperation with the Department of Journalism and Mass Communication and the Department of Biology at the National University of Mongolia (NUM), the interdisciplinary Master's scholarship program "Environmental Journalism" welcomed its inaugural cohort in September 2025. It marks Mongolia's first university-level specialized degree program in this field.

COP17 өнөөдөр Улаанбаатар хотод албан ёсоор эхэллээ.Ногоон бүсэд байрлах Конрад-Аденауэр сангийн павильоноор зочлоорой. ...
17/08/2026

COP17 өнөөдөр Улаанбаатар хотод албан ёсоор эхэллээ.

Ногоон бүсэд байрлах Конрад-Аденауэр сангийн павильоноор зочлоорой. 📋 Хөтөлбөрийг хавсаргасан тул сонирхсон арга хэмжээгээ сонгон оролцоорой. Удахгүй уулзацгаая! 😊

13/08/2026

Конрад-Аденауэр-Сангийн Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрт материалаа ирүүлсэн оюутнуудын анхааралд хүргэх нь.

Та бүхний материалтай бид танилцаж байгаа бөгөөд 8 дугаар сарын 21-ний өдөр дараагийн шатны ярилцлага хийнэ. Ярилцлагаас өмнө шалгарсан оюутнуудад мэйлээр ярилцлагын цагийг илгээнэ. Ярилцлагыг англи эсвэл герман хэл дээр хийх ба онлайнаар оролцох хүсэлтэй бол тухайн мэйлд хариу бичээрэй.
Амжилт хүсье!

КАС-ИЙН “УЛС ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА”-НЫ МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2026Конрад-Аденауэр-Сангийн “Улс төрийн мэдээлэл ...
07/08/2026

КАС-ИЙН “УЛС ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА”-НЫ МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2026

Конрад-Аденауэр-Сангийн “Улс төрийн мэдээлэл харилцаа"-ны салбар дундын магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн 11 дэх элсэлтийн сонгон шалгаруулалтын бүртгэл эхэллээ.

КАС-ийн санаачилгаар МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуультай хамтран боловсруулсан "Улс төрийн мэдээлэл харилцаа "-ны магистрын тэтгэлэгт хөтөлбөр нь улс төрийн сэтгүүл зүйн чиглэлээр нээгдсэн анхдагч мэргэжлийн академик хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн зорилго:
Олон улсын улс төрийн сэтгүүл зүйн чиг хандлага стандартыг баримтлан ажиллах, мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлсэн сэтгүүлчдийг магистрын түвшинд бэлтгэх.

Хөтөлбөрийн үргэлжлэх хугцаа: 1,5 жил

Тавигдах шалгуур үзүүлэлтүүд:
• Монгол Улсын иргэн;
• Сэтгүүл зүйн бакалавр (Голч дүн 3.0+);
• Нийгмийн идэвхтэй (нийгэм, хүмүүнлэг сайн дурын ажил);
• Сэтгүүл зүйн салбарт мэргэжлийн түвшинд ажиллаж, нийгмийн
сайн сайхны төлөө бодитой хувь нэмэр оруулах хүсэлтэй;;
• Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.

Та манай цахим хуудаснаас хөтөлбөрийн бүртгэлийн мэдээллийг хүлээн авна уу.

https://www.kas.de/mn/web/mongolei/statische-inhalte-detail/-/content/uls-t-rijn-medeelel-harilcaany-magistryn-tetgelegt-h-t-lb-r

КАС-ИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ СЭТГҮҮЛ ЗҮЙН МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2026Монгол Улс дахь Конрад-Аденауэр-Сан нь “Байгаль орчн...
05/08/2026

КАС-ИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ СЭТГҮҮЛ ЗҮЙН МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2026

Монгол Улс дахь Конрад-Аденауэр-Сан нь “Байгаль орчны сэтгүүл зүй"-н салбар дундын магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн гурав дахь элсэлтийн сонгон шалгаруулалтын бүртгэл эхэллээ.

Конрад-Аденауэр-Сангийн санаачилгаар МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим болон Биологийн тэнхимтэй хамтран боловсруулсан "Байгаль орчны сэтгүүл зүй"-н магистрын тэтгэлэгт хөтөлбөр нь улсын хэмжээнд тус чиглэлээр нээгдсэн анхны мэргэжлийн академик хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн агуулга:
Судалгааны магистрын хөтөлбөр нь нийт 35 кредит. Үүнд,

》 Байгалийн нөөц баялгийн зохистой менежмент, ногоон эдийн засгийн шилжилт, байгаль орчны эрх зүй болон байгаль орчны бодлогын шинжилгээг мэргэжлийн арга зүйд тулгуурлан олон нийтэд хүргэх;
》 Уур амьсгалын өөрчлөлтийн бүс нутгийн нөлөөлөл, түүнээс үүдэлтэй нийгэм, эдийн засгийн сорилтуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинжлэн мэдээлэх;
》 Экосистемийн тэнцвэрт байдал, био олон янз байдлын хамгаалал болон хүрээлэн буй орчныг экологийн сэтгүүл зүйг гүнзгийрүүлсэн түвшинд судалж, сурвалжлах.

Хөтөлбөрийн үргэлжлэх хугцаа: 2 жил

Тавигдах шалгуур үзүүлэлтүүд:

• Монгол Улсын иргэн;
• Сэтгүүл зүй, байгалийн шинжлэх ухааны бакалавр (Голч дүн 3.0+);
• Нийгмийн идэвхтэй (нийгэм, хүмүүнлэг сайн дурын ажил);
• Байгаль орчны тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө бодитой хувь нэмэр оруулах хүсэлтэй;
• Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно;
• КАС-аас зохион байгуулах аливаа сургалт, хурал, үйл ажиллагааг дэмжин ажиллах, оролцох боломжтой байх.

Дээрх үзүүлэлтүүдийг хангаж байвал та манай цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэлийг хүлээн авна уу. https://www.kas.de/mn/web/mongolei/statische-inhalte-detail/-/content/bajgal-orcny-setg-l-z-jn-magistryn-tetgelegt-h-t-lb-r

Welche Rolle spielt der Buddhismus in der modernen Mongolei – und wie prägt er bis heute Identität, Gesellschaft und Pol...
04/08/2026

Welche Rolle spielt der Buddhismus in der modernen Mongolei – und wie prägt er bis heute Identität, Gesellschaft und Politik?
In diesem Interview spricht Adiyasuren über die tiefe historische Verwurzelung des Buddhismus, seine Wiederbelebung nach der Unterdrückung im 20. Jahrhundert und die komplexe Rolle religiöser Institutionen in einem säkularen Staat.
Ein spannendes Gespräch über Spiritualität, nationale Identität und die Frage, welche Rolle Religion in der Zukunft der Mongolei spielen wird.
Schauen Sie rein!

☸️ Welche Rolle spielt der Buddhismus in der modernen Mongolei – un...

Үндэсний тэтгэлгийн материал хүлээн авах хугацаа дуусахад 7 хоног үлдлээ.1. Англи эсвэл герман хэлээр материалаа бүрэн г...
24/07/2026

Үндэсний тэтгэлгийн материал хүлээн авах хугацаа дуусахад 7 хоног үлдлээ.
1. Англи эсвэл герман хэлээр материалаа бүрэн гүйцэт бэлтгэж явуулах
2. Ярилцлаганд тэнцвэл мөн англи эсвэл герман хэл дээр ярилцлага авах
3. Тэтгэлгийн хэмжээ сарын 700,000 төгрөг /энд хуучнаар 550,000 төгрөг засаагүй байгаа/ гэдгийг тайлбарлаж байна.
4. Ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага болох талаар өөрсдөө сайн судлаад ойлголт авч, үзэл бодол таарвал материалаа илгээхийг зөвлөе.

Бүх горилогчдодоо амжилт хүсье!

https://www.kas.de/mn/web/mongolei/kas-sur-place-stipendien?fbclid=IwY2xjawTP1KNwZG9mAWV4dG4DYWVtAjEwAGJyaWQRMVQ2ZktteFpuZlphaUVvTVRzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEefeJkkNFdKmIXVZ2SOrfQXEcK4ENb24SxY4GKIA2FPUdCQln9k8sTaFmr3zg_aem_aHQkwUtw7wbs-27ndKdu3Q

Konrad-Adenauer-Stiftung e.V.

Address

Meru Tower (8th Floor) Jamiyan Gun Street 18-2 Sukhbaatar District, Khoroo/1
Ulaanbaatar
ULAANBAATAR14210

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Konrad-Adenauer-Stiftung Mongolei posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Konrad-Adenauer-Stiftung Mongolei:

Shortcuts

Share