Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Ministry of Digital Development, Innovation and Communications
(3)

02/08/2026
ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН 105 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНАМонгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэ...
31/07/2026

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН 105 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 105 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран Төрийн ордны Их танхимд өнөөдөр /2026.07.31/ арга хэмжээ зохион байгууллаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин илтгэл тавьж, салбарын бодлогын тэргүүлэх чиглэлүүдээ танилцуулсан бөгөөд “Цахим шилжилтийг эрчимжүүлж, салбарын бодлого, үйл ажиллагааг иргэн, бизнесийн хэрэгцээнд нийцүүлэх, төрийн үйлчилгээг илүү хялбар, шуурхай, чирэгдэлгүй хүргэх, хууль эрх зүйн орчныг шинэчлэх, мэдээллийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байгаа”-г онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монголын цахилгаан холбоо” компанийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг гардууллаа.

Мөн салбарын түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол шуудан” ХК-ийн ахмад настан Ш.Дивраа, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн тоног төхөөрөмжийн инженер Ц.Түмэнжаргал нар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, нэр бүхий эрхмүүд төрийн дээд одон, медаль, салбарын шагналаар шагнуулав. Энэхүү арга хэмжээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын үе үеийн ахмадууд, нийт ажилтан албан хаагчдын төлөөлөл оролцлоо.

www.mddic.gov.mn

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний  түүхт 105 жилийн ойн баярын мэ...
31/07/2026

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний түүхт 105 жилийн ойн баярын мэндийг хүргэе🇲🇳🇲🇳🇲🇳

Сингапурын Anti-Scam Centre-ийн туршлагаас суралцах талаар санал солилцлооЦахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд ...
29/07/2026

Сингапурын Anti-Scam Centre-ийн туршлагаас суралцах талаар санал солилцлоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Монгол Улсын Ерөнхий прокурорын урилгаар манай улсад ажлын айлчлал хийж буй Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий прокурорын танхимын Ерөнхий прокурор Люсиен Вонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын цахим хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, цахим гэмт хэрэг, тэр дундаа цахим залилангийн эсрэг авч хэрэгжүүлж буй бодлого, хууль эрх зүйн орчны талаар танилцуулж, Сингапур Улсын Anti-Scam Centre-ийн үр дүнтэй тогтолцоо, сайн туршлагаас суралцах, мөн онлайн орчны аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалтын талаар санал солилцов.

Мөн хоёр улсын прокурорын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах “Үндэстэн дамнасан цахим гэмт хэрэг” сэдэвт хамтарсан сургалтын хөтөлбөр нь энэ чиглэлийн мэдлэг, туршлага солилцоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

ДЭЛХИЙН БАНКТАЙ ДИЖИТАЛ ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛООЦахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд ...
27/07/2026

ДЭЛХИЙН БАНКТАЙ ДИЖИТАЛ ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Дэлхийн банкны Монгол Улс дахь шинэ Суурин төлөөлөгч Викториа Делмоныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Ухаалаг засаг II” төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, УИХ-д өргөн барьсан Өгөгдлийн тухай хуулийн төсөл, Монгол Улсад хиймэл оюунд суурилсан Ногоон дата төв хөгжүүлэх хөрөнгө оруулалт, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр санал солилцов.

Мөн цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хиймэл оюунд суурилсан шийдвэр гаргалт, тооцоолох хүчин чадлыг нэмэгдүүлэх, туршилт болон прототипт суурилсан төслүүд хэрэгжүүлэх, томоохон дата төвийн техник, эдийн засгийн судалгааг хамтран хийх боломжийг хэлэлцэж, ЦХИХХЯ болон Дэлхийн банкны дунд хугацааны хамтын ажиллагааны замын зураглал боловсруулах талаар санал солилцлоо.

Хатагтай Викториа Делмон нь дэд бүтцийн санхүүжилт, хөрөнгө оруулалт, бодлогын шинэчлэлийн чиглэлээр Африк, Зүүн Европ, Ойрхи Дорнод, Ази, Номхон далайн бүс нутагт 30 гаруй жил ажилласан туршлагатай.

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ-100Төрийн үйлчилгээ, мэдэээ мэдээллийг интернэтийн өндөр хурдаар хаанаас ч ...
27/07/2026

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ-100

Төрийн үйлчилгээ, мэдэээ мэдээллийг интернэтийн өндөр хурдаар хаанаас ч цаг алдалгүй, хүртээмжтэй, хялбар авах боломж бүрдэв.

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ-100Төрийн үйлчилгээний API нээлттэй боллоо. Ингэснээр иргэд өдөр тутам ашиг...
24/07/2026

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ-100

Төрийн үйлчилгээний API нээлттэй боллоо. Ингэснээр иргэд өдөр тутам ашигладаг аппликейшнээсээ төрийн үйлчилгээг хялбар, хурдан авах боломж бүрдэв. Нөгөө талаас энэ нь хувийн хэвшлүүдийг дэмжсэн шийдэл юм.

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАР-100Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих хуул...
23/07/2026

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАР-100

Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих хууль эрх зүйн шинэчлэлүүдийг хийлээ

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн барилааУИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, хари...
22/07/2026

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн П.Наранбаяр, Ч.Анар, Ж.Галбадрах, П.Ганзориг, Л.Гантөмөр, Б.Жавхлан, С.Лүндэг, О.Номинчимэг нар хамтран боловсруулсан "Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай" 6 бүлэг, 20 зүйлтэй анхдагч бие даасан хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа.

Энэхүү хуулиар,
🔹 13-аас доош насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхийг хязгаарлаж, цахим орчны бодит эрсдэлээс хамгаална.
🔹 13–16 насны хүүхдүүдийн насанд нь тохирсон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотойгоор зохистой хэрэглээг төлөвшүүлнэ.
🔹 Үйлчилгээ үзүүлэгчдийн хариуцлагыг хуульчилж, нийгмийн сүлжээ болон харилцаа холбооны операторуудын хүүхдийн аюулгүй байдлын өмнө хүлээх үүргийг тодорхой болгоно.
🔹 Хариуцлагын шинэ тогтолцоог бүрдүүлж, төр, боловсролын байгууллага болон асран хамгаалагчид хүүхдээ хамгаалах хамтын оролцоо, хариуцлагыг бэхжүүлнэ.

Хуулийн төслийн хэлэлцүүлэг, судалгаанд хүүхдүүд, эцэг, эх, асран хамгаалагч, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч болон бусад салбарын төлөөллийг хамруулсан билээ.

Cудалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 73 хувь нь зөвхөн нийгмийн сүлжээнд нэвтрэх зорилгоор интернэт ашиглаж, тэдний 30 орчим хувь нь өдөрт 4-өөс дээш цагийг цахим орчинд өнгөрүүлж байна гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс өдгөө нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь тулгамдсан асуудал болоод байгаа юм.

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ-100
22/07/2026

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ-100

Address

Төв шуудан, Сүхбаатарын талбай/1, Энхтайвны өргөн чөлөө, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг
Ulaanbaatar
15160

Alerts

Be the first to know and let us send you an email when Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам:

Shortcuts

Share