28/07/2026
[Japanese version below]👇🏻
🇲🇳🇯🇵Японы "Нихон Риюс" ХХК-тай хамтран өрхийн болон бичил бизнес эрхлэгчдэд оёдлын машины зориулалтын зүү хандивлах арга хэмжээг зохион байгууллаа
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ нь Японы "Нихон Риюс" ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй "Кимоно дэ Охарико" төслийн хүрээнд өнөөдөр буюу 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдөр зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сайн үйлсийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Зүү гардуулах ёслолын өмнө Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Дашдараа Ундармаа Японы "Нихон Риюс" ХХК-ийн төлөөллүүдийг хүлээн авч уулзсан юм. Уулзалтад тус компанийн Гадаад бизнесийн хэлтсийн дарга Такү Такэүчи (Taku Takeuchi), Гадаад бизнесийн хэлтсийн ажилтан Саки Ёшида (Saki Yoshida) нар оролцож, хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын дараагаар хувиараа оёдлын үйл ажиллагаа эрхэлдэг болон өрхийн орлогоо нэмэгдүүлэх эрмэлзэлтэй өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй ээжүүдэд зориулан Япон улсаас илгээсэн оёдлын машин болон торгомсог эдлэлийн зориулалттай тусгай зүүнүүдийг гардуулах ёслол боллоо. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжиж буй энэхүү хандивын эд зүйлс болон батламжийг компанийн төлөөлөгчид болох ноён Такү Такэүчи, Саки Ёшида нар зорилтот иргэдэд биечлэн гардуулж өгсөн юм.
Энэхүү үйл ажиллагаа нь бичил бизнес эрхлэгчдийг үйлдвэрлэлийн багаж хэрэгслээр хангаж, өрхийн бизнесийг нь бодитоор дэмжихэд чиглэгдэж буйгаараа онцлог боллоо.
Японы "Нихон Риюс" ХХК нь 2021 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн Эмэгтэйчүүдийн хөгжлийн төвөөр дамжуулан өрх толгойлсон ээжүүдэд тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн арвин туршлагатай бөгөөд энэ удаад ч "Кимоно дэ Охарико" төслөөрөө дамжуулан иргэдийн биеэ даан хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүллээ.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ нь цаашид ч олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтран өрхийн болон бичил бизнес эрхлэгч, зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр олон талт төсөл, хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлэн ажиллах болно🙂
***
🇯🇵🇲🇳日本の「日本リユース」株式会社と協働し、家庭内・零細事業者向けにミシンと専用針を寄贈するイベントを開催
ウランバートル市中小企業・サービス支援センター(地方公営企業)は、日本の日本リユース株式会社と共同で実施している「着物でお針子」プロジェクトの一環として、本日2026年7月28日、対象となる市民の雇用支援を目的とした慈善イベントを成功裏に開催いたしました。
ミシン等の贈呈式に先立ち、ウランバートル市議会議員であり同センターのセンター長を務めるD.ウンダルマーが、日本リユース株式会社の代表団と面会しました。会談には、同社海外事業部の竹内 卓(Takeuchi Taku)部長、同事業部の吉田 さき(Yoshida Saki)氏、およびモンゴルにおける公式代表であるE.ウルスボルド氏が出席し、両機関の今後の協力関係について意見交換を行いました。
会談後、個人で裁縫業を営む方や世帯収入の増加を目指すひとり親家庭の母親、ならびに障害を持つ母親たちを対象に、日本から贈られたミシンと絹製品用の専用針の贈呈式が執り行われました。企業の社会的責任(CSR)の一環として実施された本活動では、日本リユース株式会社の竹内氏および吉田氏から、対象となる市民へ寄贈品と認定書が直接手渡されました。
本イベントは、零細事業者に生産ツールを提供し、家庭内ビジネスを実質的に支援することを目的としている点で非常に意義深いものとなりました。日本リユース株式会社は2021年より、ソンギノハイルハン区女性開発センターを通じてひとり親家庭の母親たちを支援してきた豊富な実績があり、今回も「着物でお針子」プロジェクトを通じて市民の自立した就労の機会を創出しました。
ウランバートル市中小企業・サービス支援センターは、今後も国際機関や投資家と協力しながら、家庭内および零細事業者、ならびに対象となる市民の雇用支援に向けた多角的なプロジェクトやプログラムを継続して実施してまいります。