Нийслэлийн мал эмнэлгийн газар

Нийслэлийн мал эмнэлгийн газар Эрхэм зорилго:
Мал, амьтны өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх,

ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ОЛОН УЛСЫН ГЭРЧИЛГЭЭ АВАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ЗААВАР. 🐕🦮🐈🐈‍⬛ХОЛБОО БАРИХ УТАС: 75994004 📱📞☎️
19/08/2026

ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ОЛОН УЛСЫН ГЭРЧИЛГЭЭ АВАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ЗААВАР. 🐕🦮🐈🐈‍⬛ХОЛБОО БАРИХ УТАС: 75994004 📱📞☎️

🌿 НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР COP17-ЫН ХҮРЭЭНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА✍️ Нийслэлийн Мал эмнэлгийн газар (НМЭГ...
17/08/2026

🌿 НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР COP17-ЫН ХҮРЭЭНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

✍️ Нийслэлийн Мал эмнэлгийн газар (НМЭГ) нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээний үеэр аж ахуйн нэгжүүдийн хоол үйлдвэрлэлд ашиглаж буй мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт хэрэгжүүлэн ажиллаж байна.

🔎 Хяналт шалгалтаар:
• Мал эмнэлгийн гэрчилгээ
• Лабораторийн шинжилгээний сорилтын дүн
• Бүтээгдэхүүний шошгололт
• Сав баглаа боодлын бүрэн бүтэн, битүүмжлэл
• Хадгалалтын температурын горим
• Түүхий болон бэлэн бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа зэрэг үзүүлэлтийг шалгаж байна.

🔬 НМЭГ-ын явуулын лаборатори нь мал, амьтны гаралтай мах, исэг цагаан идээг холбогдох стандартын шаардлагын хүрээнд тус бүр 3–5 үзүүлэлтээр шинжилгээнд хамруулж, хяналт шалгалтын үйл ажиллагааг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулан ажиллаж байна.

🤝 ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ, ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ🇲🇳

#НМЭГ

12/08/2026
Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын ...
11/07/2026

Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын Хурдан морины уралдаан шүдлэн, хязаалан, сонгомол бага насны уралдаанд мал эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

ХЯНАЛТЫН ЦЭГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ 2026 ОНЫ 07 САРЫН 02-НЫ ӨДРИЙН 06 ЦАГИЙН МЭДЭЭЛЭЛНийслэлийн мал эмнэлгийн газрын “Мал эмн...
03/07/2026

ХЯНАЛТЫН ЦЭГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ 2026 ОНЫ 07 САРЫН 02-НЫ ӨДРИЙН 06 ЦАГИЙН МЭДЭЭЛЭЛ
Нийслэлийн мал эмнэлгийн газрын “Мал эмнэлгийн хяналтын цэг”-ээр 2026 оны 07 дугаар сарын 02 -ны өдрийн байдлаар бусад аймаг сумдаас нийтийн хүнсний хэрэгцээнд - 77.33 тн мах, экспортын зориулалтаар 25,0 тн мах, сүү- 224.8 тн, өндөг- 1092780 ш, дайвар бүтээгдэхүүн 1.4 тн, түүхий эд бүтээгдэхүүн ноос 23.0 тн, цагаан идээ 0,8 тн, хэрэгцээлэх зориулалтаар 835 толгой мал, үржлийн зориулалтаар 69 толгой адуу, уралдах зориулалтаар 53 толгой адуу буюу нийт 161 тээврийн хэрэгсэл шалгагдан нэвтэрсэн байна.

ХЯНАЛТЫН ЦЭГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ 2026 ОНЫ 07 САРЫН 01-НИЙ ӨДРИЙН 06 ЦАГИЙН МЭДЭЭЛЭЛНийслэлийн мал эмнэлгийн газрын “Мал эм...
03/07/2026

ХЯНАЛТЫН ЦЭГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ 2026 ОНЫ 07 САРЫН 01-НИЙ ӨДРИЙН 06 ЦАГИЙН МЭДЭЭЛЭЛ
Нийслэлийн мал эмнэлгийн газрын “Мал эмнэлгийн хяналтын цэг”-ээр 2026 оны 07 дугаар сарын 01 -ний өдрийн байдлаар бусад аймаг сумдаас нийтийн хүнсний хэрэгцээнд - 71.6 тн мах, экспортын зориулалтаар 45,0 тн мах, сүү- 222,9 тн, өндөг- 1509180 ш, дайвар бүтээгдэхүүн 19,6 тн, түүхий эд бүтээгдэхүүн ноос 4,5 тн, цагаан идээ 0,3 тн, хэрэгцээлэх зориулалтаар 519 толгой мал, үржлийн зориулалтаар 15 толгой адуу, отрын зориулалтаар 51 толгой адуу буюу нийт 132 тээврийн хэрэгсэл шалгагдан нэвтэрсэн байна.

ХЯНАЛТЫН ЦЭГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ 2026 ОНЫ 06 САРЫН 30-НЫ ӨДРИЙН 06 ЦАГИЙН МЭДЭЭЛЭЛНийслэлийн мал эмнэлгийн газрын “Мал эмн...
03/07/2026

ХЯНАЛТЫН ЦЭГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ 2026 ОНЫ 06 САРЫН 30-НЫ ӨДРИЙН 06 ЦАГИЙН МЭДЭЭЛЭЛ
Нийслэлийн мал эмнэлгийн газрын “Мал эмнэлгийн хяналтын цэг”-ээр 2026 оны 06 дугаар сарын 30 -ны өдрийн байдлаар бусад аймаг сумдаас нийтийн хүнсний хэрэгцээнд - 90.7 тн мах, сүү- 197.4 тн, өндөг- 848160 ш, дайвар бүтээгдэхүүн 0.5 тн, түүхий эд бүтээгдэхүүн ноос 16.0 тн, ноолуур 1,3 тн, цагаан идээ 0,6 тн, 752 ш арьс шир, хэрэгцээлэх зориулалтаар 299 толгой мал, үржлийн зориулалтаар 3 толгой адуу, 11 толгой үхэр, отрын зориулалтаар 22 толгой адуу буюу нийт 119 тээврийн хэрэгсэл шалгагдан нэвтэрсэн байна.

ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЯАРАЛТАЙ ДАРХЛААЖУУЛАЛТ
02/07/2026

ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЯАРАЛТАЙ ДАРХЛААЖУУЛАЛТ

ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ✅ХХААХҮЯ-ны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хи...
02/07/2026

ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ
✅ХХААХҮЯ-ны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” 08-00-02/27 дугаартай удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний худалдаа эрхлэгч 48 аж ахуйн нэгж, 340 иргэн, зам дагуу түргэн болон явуулын хоолны үйлчилгээ эрхэлдэг 7 иргэнийг хамруулан 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ.
✅Хяналт шалгалтаар иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд нийтлэг илэрч буй зөрчил дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор 3 аж ахуй нэгжид 17 заалт бүхий улсын байцаагчийн зөвлөмж, 7 аж ахуй нэгж, 12 иргэнд 92 заалт бүхий улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж, 7 аж ахуйн нэгж, 2 иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 16.600.000 төгрөг буюу 16.600 нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэл ноогдуулж, 6 аж ахуйн нэгж, 2 иргэнд холбогдох зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 1 аж ахуйн нэгжид холбогдуулан зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
✅Худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэхдээ холбогдох хууль дүрэм журам, стандарт техникийн зохицуулалтыг мөрдөж ажиллах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар аюулгүй байдлын баталгаажилтыг хангуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Address

Монгол улс, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 2-р хороо Чингүнжавын гудамж
Ulaanbaatar

Opening Hours

Monday 07:00 - 16:00
Tuesday 07:00 - 16:00
Wednesday 07:00 - 16:00
Thursday 07:00 - 16:00
Friday 07:00 - 16:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн мал эмнэлгийн газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Нийслэлийн мал эмнэлгийн газар:

Shortcuts

Share