ШШГЕГ - Банкны төлбөр барагдуулах газар

ШШГЕГ - Банкны төлбөр барагдуулах газар Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ШШГЕГ - Банкны төлбөр барагдуулах газар, Public & Government Service, Их тойруугийн гудамж, Ulaanbaatar.

Нийслэл Улаанбаатар хотын харьяалалтай
✅️️Банкны төлбөр;
✅️Хүүхдийн тэтгэлэг;
✅️Гэр бүлийн дундын хөрөнгө;
✅️Гааль, Нийгмийн даатгал, Татварын төлбөр;
✅️Татан буугдсан, дампуурсан Банк, ХЗХоршооны төлбөр;

21/08/2026

💵ТӨЛБӨР ТӨЛӨЛТИЙН 15 ХОНОГИЙН МЭДЭЭЛЭЛ

🏦Банкны нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичигт 525,633,763.74 /таван зуун хорин таван сая/ төгрөгийг төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдээс албадан гаргуулж холбогдох банкуудад 89 удаагийн гүйлгээгээр шилжүүлэв.
/2026.8.01-2026.8.15/

#БТБГ
#шийдвэргүйцэтгэхажиллагаа

#банк

🇲🇳АХЛАГЧ Ц.ЧИНЗОРИГ “АХМАД, МАСТЕРУУДЫН ВОЛЕЙБОЛЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-ЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ🇲🇳🏆🏐“Ахмад,...
19/08/2026

🇲🇳АХЛАГЧ Ц.ЧИНЗОРИГ “АХМАД, МАСТЕРУУДЫН ВОЛЕЙБОЛЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-ЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ🇲🇳🏆

🏐“Ахмад, мастеруудын волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн” 8 дугаар сарын 12-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдав.

Тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын жолооч, ахлагч Ц.Чинзориг “Ховд Алтайн Барс” багаас тоглон Аваргын алтан медаль 🥇 хүртлээ.

🥇Аваргын алтан медаль хүртсэн жолооч, ахлагч Ц.Чинзориг болон дасгалжуулагч, багийн тамирчдад спортын амжилт хүсье.👏

🇲🇳 ЭРХ ЗҮЙТ ТӨР – ИРГЭНИЙ ИТГЭЛЦЛИЙН РЕФОРМ📢 “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬИргэд та бүхэн “Явуулын оффис”-т хүрэлцэн...
18/08/2026

🇲🇳 ЭРХ ЗҮЙТ ТӨР – ИРГЭНИЙ ИТГЭЛЦЛИЙН РЕФОРМ

📢 “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ

Иргэд та бүхэн “Явуулын оффис”-т хүрэлцэн ирж, ХЗДХ яамны харьяа 11 агентлаг, байгууллагын 600 орчим төрлийн үйлчилгээ, лавлагааг авах боломжтой. /2026.8.17-8.23/

🤝 Та бүхнийг хүрэлцэн ирж, хэрэгцээт үйлчилгээ, лавлагаагаа авахыг урьж байна.

Төрийн үйлчилгээ – Иргэнд ойр.

#ИргэнийИтгэлцлийнРеформ
#ЯвуулынОффис
#ИргэнТөвтэйТөр

16/08/2026

ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

✅️ Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 657,5 сая төгрөгийг тэтгэлэг төлөгчөөс албадан гаргуулж 686 тэтгэлэг авагч иргэнд олгов.

CHILD SUPPORT PAYMENT INFORMATION
✅️ Between August 10th, 2026 and August 14th, 2026, a total of 657.5 million MNT was collected from child support payers through enforcement proceedings and was distributed to 686 child support recipients.

#БТБГ
#хүүхдийнтэтгэлэг

15/08/2026

“МОНГОЛ УЛАМЖЛАЛТ ТЭМЦЭЭН”-ИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 🇲🇳🇲🇳🇲🇳

✅ Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөдэй хааны мэндэлсний 840 жил, Эрдэнэ зуу хийд байгуулагдсаны 440 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан олон улсын эрдмийн чуулганы хүрээнд “Монгол уламжлалт тэмцээн”-ийг Өвөрхангай аймгийн Хархорум (Хархорин) хотод 2026 оны 08 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

✅ Монгол цэргийн баатарлаг түүх, дайчин уламжлалыг өвлүүлэх, эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэх, алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр хатуужлыг дээшлүүлэх зорилгоор анх удаа зохион байгуулж буй тус тэмцээнд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Хил хамгаалах байгууллага, Онцгой байдлын байгууллага, Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын аравтын дайчид оролцож, хурд хүч, авхаалж самбаа, сэц мэргэнээ сорин өрсөлдөж байгаа юм.

14/08/2026

ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ ТӨЛӨХӨӨС ЗАЙЛСХИЙСЭН ҮЙЛДЭЛД ХАРИУЦЛАГА НОГДУУЛЛАА

⚖️ Банкны төлбөр барагдуулах газраас хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Л.Б /40 настай, эрэгтэй/-д шүүхээс 7 хоногийн баривчлах, зан үйлд нөлөөлөх 10 цагийн албадан сургалтад хамрагдах шийтгэл ногдуулав.

📍Санамж: Хүүхдийн тэтгэлгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлөөгүй, зайлсхийсэн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болдог тул хүүхдийн тэтгэлгийг тухай бүр төлж, хуримтлал үүсгэхгүй байхад анхаарна уу.

Дэлгэрэнгүйг 👇 танилцана уу.

#БТБГ
#Зөрчил, #ЗШША
#ХүүхдийнТэтгэлэг

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ХОЁРДАХЬ АЛБАДАН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР /2026.08.28/
14/08/2026

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ХОЁРДАХЬ АЛБАДАН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР /2026.08.28/

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АНХНЫ АЛБАДАН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР /2026.08.28/
14/08/2026

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АНХНЫ АЛБАДАН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР /2026.08.28/

ХҮҮХДИЙН ТЭТГЭЛГИЙГ ТУХАЙ БҮР ШИЛЖҮҮЛЖ БАЙНА💰Банкны төлбөр барагдуулах газрын алба хаагчид төлбөр төлөгчөөс гаргуулсан м...
13/08/2026

ХҮҮХДИЙН ТЭТГЭЛГИЙГ ТУХАЙ БҮР ШИЛЖҮҮЛЖ БАЙНА

💰Банкны төлбөр барагдуулах газрын алба хаагчид төлбөр төлөгчөөс гаргуулсан мөнгөн хөрөнгийг тухай бүр төлбөр авагчид олгох ажлыг өдөр тутам хийж, ажиллаж байна.

#БТБГ
#шийдвэргүйцэтгэхажиллагаа
#хүүхдийнтэтгэлэг

Address

Их тойруугийн гудамж
Ulaanbaatar
14181

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Telephone

+97670002123

Alerts

Be the first to know and let us send you an email when ШШГЕГ - Банкны төлбөр барагдуулах газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ШШГЕГ - Банкны төлбөр барагдуулах газар:

Shortcuts

Share