Оюуны Өмчийн Газар

Оюуны Өмчийн Газар Монгол Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Оюуны өмчийн газар
🕘 Ажлын цаг: Даваа–Баасан 08:30–17:30

АЖ ҮЙЛДВЭРИЙН ӨМЧИЙН ЭРХИЙН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛ 2026.08.04-НИЙ ӨДӨР ХУРАЛДАЖ ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ...
04/08/2026

АЖ ҮЙЛДВЭРИЙН ӨМЧИЙН ЭРХИЙН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛ 2026.08.04-НИЙ ӨДӨР ХУРАЛДАЖ ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

1.Америкийн Нэгдсэн Улсын “Варнер брос” хуулийн этгээдээс гаргасан Улсын бүртгэлийн 40-0031235 дугаартай “Вингардиум” барааны тэмдгийг хүчингүйд тооцуулах гомдлыг хянан хэлэлцэж, Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь заалт, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.9 заалтыг үндэслэн улсын бүртгэлийн 40-0031235 дугаартай барааны тэмдгийг Нийццийн 36, 41, 42, 45 дугаар ангилалд хүчингүйд тооцож;
2. “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газраас гаргасан Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/778 дугаар тушаалаар Д.Эрдэнэцогт, Т.Түмэн-Өлзий, Л.Мөнхбаяр, О.Эрдэнэбат нарт олгосон 4568 гэрчилгээний дугаартай “Улсын бүртгэлийн 5749 дугаартай “Зэс-молибдений хүдрийн баяжуулалтанд хэрэглэгдэх цуглуулагч урвалж” шинэ бүтээлийн патентыг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэж, Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь заалт, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын 3.4.4, 5.1.1 дэх заалтыг үндэслэн шинжээчийн дүгнэлт нь 2006 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Патентын тухай хууль ийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзэж гомдлыг хэрэгсэхгүй болгож;
3.Франц Улсын RENAULT хуулийн этгээдээс гаргасан “М-1518158 мэдүүлгийн дугаартай “Reno” / нэртэй барааны тэмдгийг 11, 12, 37-р ангилалд хүчингүйд тооцуулах тухай гомдолд талууд эвлэрсэн талаар бичгээр хүсэлт гаргасан тул Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын 3.5-д заасны дагуу шийдвэрлэв.

24/07/2026

COP17 – Цөлжилттэй тэмцэх тухайн
НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд 197 орны Засгийн газрын гишүүд хүрэлцэн ирж оролцоно.
Хурлаас гарсан шийдвэр бүрийг 197 орон дагаж мөрдөнө.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ нь цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэ...
23/07/2026

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ нь цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг дэлхийн бодлого, шийдвэр, хэрэгжилтийг хэлэлцэх олон улсын чухал талбар юм.

COP17-ын үеэр Цэнхэр бүсэд Талуудын албан ёсны хэлэлцээ, шийдвэр гаргах үйл явц өрнөх бол Ногоон бүсэд иргэд, хувийн хэвшил, судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл шийдэл, туршлага, санаачилгаа хуваалцана. Тус хурлаас гарах шийдвэрүүд улс орнуудын оролцоо, зөвшилцөлд тулгуурлах бөгөөд бодит хэрэгжилт нь үндэсний бодлого, хөрөнгө оруулалт, орон нутгийн санаачилгатай уялдах шаардлагатай.

#НэгӨгүүлбэрээр

22/07/2026
22/07/2026
21/07/2026
16/07/2026
Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе. Хотол түмнээрээ сайхан наадаарай 🇲🇳🇲🇳🇲🇳
10/07/2026

Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе. Хотол түмнээрээ сайхан наадаарай 🇲🇳🇲🇳🇲🇳

Address

Баянзүрх дүүрэг 3-р хороо энхтайваны өргөн чөлөө 30
Ulaanbaatar
13381

Alerts

Be the first to know and let us send you an email when Оюуны Өмчийн Газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Оюуны Өмчийн Газар:

Shortcuts

Share