31/07/2026
3x3 САГСАНБӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
🏀"Нэг баг-Нэг зорилго" аяны хүрээнд алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын хөгжил, эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор офицер, ахлагч нарын дунд 3*3 сагсанбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг ангийн байрлалд зохион байгууллаа.
🏀Тус тэмцээнд 9 багийн 36 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж 🏆“Тэргүүн байр”-нд Хоёрдугаар салбар, “Дэд байр”-нд Цэргийн рот, “Гутгаар байр”-нд Гуравдугаар салбарын баг тус тус шалгарав.
🏀Тэмцээний "Шилдэг тоглогч"-оор цэргийн ротын хамгаалалтын ажилтан д/а Э.Хүслэн, "Холын зайн шидэлт"-ийн аваргаар хоёрдугаар салбарын хамгаалалтын ажилтан, д/а Э.Элбэгдорж нар тодорлоо.