Үндэсний Шинжлэх Ухаан, Технологийн Сан

Үндэсний Шинжлэх Ухаан, Технологийн Сан УЛСЫН ХӨГЖИЛ ШИНЖЛЭХ УХААНААС ЭХТЭЙ.

Улсын хөгжил шинжлэх ухаанаас эхтэй...
Манай байгууллага нь улсын төсвөөр санхүүжиж байгаа төсөл болон бусад эрдэм шинжилгээний ажлын санхүүгийн бүхий л харилцааг зохицуулдаг.
Тэдгээр төсөл, судалгаа боловсруулалтын ажлын явцад мониторинг хийдэг.
Мөн бид эдгээр ажлуудын талаарх бүхий л мэдээлэл болон Монголын эрдэмтэд, тэдгээрийн диссертаци зэргээр электрон хэлбэрээр үйлчилж байна.
Манай байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг вебсайтаас авна уу

[English below] 🇲🇳🇨🇳Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам хоорондын шинжлэх ух...
09/07/2026

[English below]

🇲🇳🇨🇳Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам хоорондын шинжлэх ухаан, технологийн хамтарсан хорооны 6 дугаар хурал зохион байгуулагдлаа.

🟢Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хэлэлцээр, "Нэг бүс, нэг зам" санаачилгын хүрээнд Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам хоорондын хамтарсан хорооны 6 дугаар хурлыг амжилттай зохион байгууллаа.

🟢Хамтарсан хорооны хурлаар өнгөрсөн хугацааны ажлын үр дүнг дүгнэж, талуудын хэрэгжүүлж буй хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн үр ашгийг дээшлүүлэх, хамтарсан лабораториудын чадавхыг бэхжүүлэх, өргөжүүлэх, эрдэмтэн, судлаачдын солилцооны хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдийг харилцан туршлага солилцох зэрэг цаашдын хамтын ажиллагааны талаар санал дэвшүүлж, үндсэн хэрэгжүүлэх чиглэлүүдийг тохиролцлоо.

🟢Хурлын хүрээнд БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын төлөөлөгчид Монгол Улсын эрдэм шинжилгээний тэргүүлэх байгууллага, хүрээлэн төвүүд болон их дээд сургуулиудын удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Энэ үеэр талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон байна.

---------------------------------------------

🇲🇳🇨🇳 The 6th Meeting of the Joint Committee on Science and Technology Cooperation between the Ministry of Economy and Development of Mongolia and the Ministry of Science and Technology of the People's Republic of China Successfully Held

🟢The 6th Meeting of the Joint Committee on Science and Technology Cooperation between the Ministry of Economy and Development of Mongolia and the Ministry of Science and Technology of the People's Republic of China was successfully convened.

🟢The meeting was held within the framework of the Agreement on Scientific and Technological Cooperation between the Government of Mongolia and the Government of the People's Republic of China and the Belt and Road Initiative.

🟢During the meeting, the two sides reviewed the progress achieved since the previous session and discussed ways to further enhance the effectiveness of ongoing joint projects and programmes. The parties also agreed on key priorities for future cooperation, including strengthening and expanding the capacity of joint laboratories, increasing the impact of researcher exchange programmes, and promoting mutual exchanges of experience among government officials.

🟢As part of the meeting, representatives of the Department of International Cooperation of the Ministry of Science and Technology of the People's Republic of China visited Mongolia's leading research institutions, laboratories, and universities, where they met with institutional leaders and gained first-hand insight into their activities. During these visits, both sides exchanged views on expanding future cooperation in science, technology, and innovation.

🌎 https://stf.gov.mn/mn/news/xamtarsan-xural-zoxion-baiguulagdlaa

🇲🇳🇲🇳🇲🇳 САЙХАН НААДААРАЙ 🇲🇳🇲🇳🇲🇳Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар ...
09/07/2026

🇲🇳🇲🇳🇲🇳 САЙХАН НААДААРАЙ 🇲🇳🇲🇳🇲🇳

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө мэдлэг, оюун ухаан, бүтээл туурвилаа зориулан ажиллаж буй нийт эрдэмтэн, судлаач, багш, шинжлэх ухааны салбарын ажилчид Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Өргөн дэлгэр, сайхан наадаарай! 🇲🇳

Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн Ажлын албаны дарга Б.БАТ-ЭРДЭНЭ

#СайханНаадаарай #ҮндэснийИхБаярНаадам #ЭрдэмтэнСудлаач #ШинжлэхУхаан #Инновац #ҮндэснийШинжлэхУхаанТехнологийнСан

09/07/2026

“Монгол-Солонгосын Шинжлэх ухаан, технологийн хамтарсан хорооны III хуралдаан”-ы үеэр Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, БНСУ-ын Шадар сайд бөгөөд Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн сайд Бэ Кён Хүн нар уулзлаа.
Уулзалтын үеэр “Ногоон эрчим хүчний нөөцөд тулгуурлан дата төвүүдийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах тал дээр Засгийн газар анхаарч ажиллаж байгааг дурдаж, газрын ховор элементийн чиглэлд БНСУ-тай хамтран ажиллахад бэлэн” гэдгийг Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр илэрхийллээ.

____________✨Бидний бахархал✨____________🇲🇳Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар ...
07/07/2026

____________✨Бидний бахархал✨____________

🇲🇳Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Төрийн дээд одон медаль ✨Хөдөлмөрийн хүндэт✨ цол тэмдэгээр энгэрээ мялааж буй Төслийн мэргэжилтэн С.Солонгодоо баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье. 👏🏻

#БиднийБахархал #ТөрийнДээдОдонМедаль #шинжлэхухаан #ҮндэснийШинжлэхУхаанТехнологийнСан

📢 ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДЭЭ ХАМГААЛЪЯ📖Сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор Харилцаа холбооны зохицуулах хороо, НҮБ-...
02/07/2026

📢 ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДЭЭ ХАМГААЛЪЯ

📖Сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор Харилцаа холбооны зохицуулах хороо, НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF) болон ТЭСО Групп-тэй хамтран боловсруулсан "Цахим орчинд хүүхдээ хамгаалъя" сургалтын багц модулийн "Эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан 5 хичээл"-ийг хүргэж байна.

📖Энэхүү сургалтын модуль нь хүүхдээ цахим орчинд учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах, зөв дадал хэвшүүлэх, аюулгүй цахим хэрэглээг гэр бүлээрээ төлөвшүүлэхэд хэрэгцээтэй мэдлэг, зөвлөмжийг агуулсан юм.

📌Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд бүрийг аюулгүй цахим орчинд өсөж, хөгжих боломжийг бүрдүүлэх нь эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо, зөв үлгэрлэлээс эхэлдэг. Хүүхэдтэйгээ ярилцаж, хамтдаа суралцан, зөв цахим хэрэглээний дадлыг төлөвшүүлцгээе.

26/06/2026

🧬ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

🔍Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр салбарын санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх эрх зүйн үндэс бүрдээд байна. Уг нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар баталсан бөгөөд хэрэгжилтийг хангах хүрээнд бодлогын баримт бичгүүдийг боловсруулах ажил үргэлжилж байна.

🔍Энэ хүрээнд Улсын Их Хурлын Боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо шинжлэх ухааны байгууллага, хүрээлэнгүүдэд ажиллаж, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөлтэй уулзан салбарын өмнө тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиглэлийн талаар санал солилцсон юм. Эдгээр уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах бэлтгэл хангагдсан байна.

🔍Эдийн засаг, хөгжлийн яамнаас боловсруулсан тогтоолын төслийг 2026.06.25-ны өдөр хэлэлцэж, Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган буюу ирэх долоо хоногт Хүний хөгжлийн байнгын хороонд өргөн мэдүүлэх бэлтгэлийг хангаж байна.

Тогтоолын төслийн хүрээнд дараах асуудлуудыг тусган боловсруулахаар ажиллаж буй талаар хэлэлцүүлгийн үеэр онцоллоо. Үүнд:

✅Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийг үе шаттайгаар нэмэгдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьд ойртуулах;
✅Салбарын хүний нөөцийн бодлогыг боловсронгуй болгож, эрдэм шинжилгээний ажилтнуудын цалин, нийгмийн баталгааг сайжруулах;
✅Судалгаа, шинжилгээний байгууллагуудын лаборатори, судалгааны тоног төхөөрөмжийн шинэчлэлийг эрчимжүүлэх;
✅Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд эрдэмтэн, судлаачдын оролцоог тогтолцооны түвшинд өргөжүүлэх;
✅Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, шинжлэх ухааны судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүй, санхүүгийн орчныг бүрдүүлэх;

📌Энэхүү тогтоол батлагдсанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилтийг бодитоор хангах, шинжлэх ухааны салбарын тогтвортой хөгжил, санхүүжилт, хүний нөөц, судалгааны дэд бүтцийг шинэ шатанд гаргах, шинжлэх ухааны үр дүнг улс орны хөгжлийн бодлоготой илүү нягт уялдуулахад чухал түлхэц болно гэж үзэж байна.

23/06/2026

☘️УРГАМЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙГ ХАМГААЛАХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

✨Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтаар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Т.Атарсайханы удирдлага дор “Монгол орны ургамлын генетик нөөцийг амьдаар хадгалах, генотип, фенотипын судалгаа” шинжлэх ухаан, технологийн төслийг 2023–2025 онд амжилттай хэрэгжүүллээ.

✨Төслийн хүрээнд таримал ургамлын генетик нөөцийг хамгаалах, бүртгэл мэдээллийн цахим системийг боловсронгуй болгох, нутгийн ургамлын дээжийн онцлог шинжийг судлан гербарын сан бүрдүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлсэн байна.

✨Судалгааны үр дүнд буудай, хошуу буудайн 100 дээжийн ДНХ-ийн мэдээллийг бүрдүүлж, 19,476 сорт, дээж болон 26,341 үрийн хадгалалтын мэдээллийг цахим системд бүртгэн оруулжээ. Мөн 319 дээжийн 1,362 бодгалийг хамарсан биет болон дижитал гербарын сан байгуулж, жимс, жимсгэнэ, чимэглэлийн 1,577 ургамлаар талбайн генийн санг баяжуулан ботаник эх цэцэрлэгийн талбайг 2 га-аар өргөжүүлсэн байна.

☘️Энэхүү төсөл нь Монгол орны ургамлын генетик нөөцийг урт хугацаанд хамгаалах, судалгааны мэдээллийн санг баяжуулах, биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалахад чухал хувь нэмэр оруулж байна.

🇲🇳УЛСЫН ХӨГЖИЛ ШИНЖЛЭХ УХААНААС ЭХТЭЙ🇲🇳

Ургамал Газар Тариалангийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
fans

🇲🇳МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ЭДИЙН ЗАСАГ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУ...
09/06/2026

🇲🇳МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ЭДИЙН ЗАСАГ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

🇲🇳Монгол Улсын Ерөнхийлөгч эдийн засгийн бодлого боловсруулан хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэн түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбарын ажилтан, албан хаагчдад талархал илэрхийллээ. Мөн хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн явц, гадаад харилцааны хамтын ажиллагаа, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгч, цаашдын зорилт, хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

🇲🇳Түүнчлэн шинжлэх ухааны салбарт үр бүтээлтэй ажиллаж, улс орны хөгжилд бодит хувь нэмэр оруулсан эрдэмтэн, судлаачдыг төрийн дээд одон, медаль болон салбарын шагналаар шагнаж урамшууллаа.

___________✨Онцлох өдөр✨____________✨Өнөөдөр Дэлхийн Байгаль орчны өдөр⏳ 06-р сарын 05📍Үндэсний Шинжлэх Ухаан Технологий...
05/06/2026

___________✨Онцлох өдөр✨____________
✨Өнөөдөр Дэлхийн Байгаль орчны өдөр
⏳ 06-р сарын 05
📍Үндэсний Шинжлэх Ухаан Технологийн сан
🌏 https://stf.gov.mn
📺 https://youtu.be/05vlfNXkZQY

#үшутсан
#ДэлхийнБайгальОрчныӨдөр #БайгальХамгаалал #эхдэлхийгээхайрлацгаая

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

26/05/2026

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Гол мод” хэмээх газарт ШУА-ийн Археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их сургуулийн хамтарсан судалгааны баг 2026 оны 5 дугаар сарын 12–25-ны өдрүүдэд археологийн малтлага, судалгаа хийж, Монголын эзэнт гүрний үед холбогдох долоон булшийг илрүүлэн судаллаа.

Малтлагын үеэр өрөмтэй шаазан ваар, эмээл, дөрөө, амгай зэрэг морины иж бүрэн тоног хэрэглэл, төмөр зэв, саадагны тоноглол, төрөл бүрийн чимэглэл зэрэг хосгүй үнэт олдворууд олдсон байна. Зарим олдвор нь Монголын нутаг дэвсгэрээс өмнө нь бүрэн бүтнээрээ илэрч байгаагүй онцгой ач холбогдолтойг судлаачид онцоллоо.

Одоогоор олдворуудыг бүртгэн баримтжуулах, сэргээн засварлах, нарийвчилсан шинжилгээ хийх ажил үргэлжилж байгаа бөгөөд судалгааны үр дүнг олон нийтэд үе шаттайгаар танилцуулах юм.

Address

Ulaanbaatar
14200

Opening Hours

Monday 08:30 - 12:30
13:30 - 17:30
Tuesday 08:30 - 12:30
13:30 - 17:30
Wednesday 08:30 - 12:30
13:30 - 17:30
Thursday 08:30 - 12:30
13:30 - 17:30
Friday 08:30 - 12:30
13:30 - 17:30

Telephone

+97670002542

Alerts

Be the first to know and let us send you an email when Үндэсний Шинжлэх Ухаан, Технологийн Сан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Үндэсний Шинжлэх Ухаан, Технологийн Сан:

Shortcuts

Share