Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар

Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар Нийгмийн даатгал таны насан туршийн баталгаа

Иргэд, даатгуулагчдад хөнгөн шуурхай мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн даатгалын хүрээг өргөтгөх замаар тэдний тэтгэвэр, тэтгэмж авах, хуульд заасан бусад эрхээ бүрэн эдлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

14/07/2026

14/07/2026
14/07/2026

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН БАЯРЫН ХУРЛААР НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫГ ШАГНАН УРАМШУУЛЛАА

Тулгар төрийн 2235 жил, Их монгол улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой тохиолдуулан 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдөр баярын хурал хийлээ. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал баярын хурлыг нээж, 2026 оны эхний хагас жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон УИХ-ын 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар албан хаагчдад мэдээлэл өглөө.

Мөн баярын хурлаар ажил үйлсээрээ манлайлж, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, салбартаа олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг шагнан урамшууллаа.

Хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн шагнал хүртсэн нийт албан хаагчдадаа баяр хүргэж, ажил үйлсэд нь амжилт хүсье.

Та бүхэн сайхан наадаарай

14/07/2026

ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Ц.ДАШДОНДОГИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр зарлигаар “Монгол Улсын Гавьяат эдийн засагч” цолоор шагнагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын ахмад ажилтан, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга, доктор Цогоогийн Дашдондогийг өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Гавьяат эдийн засагч Ц. Дашдондог нь нийгмийн хамгаалал, нийгмийн даатгалын салбарт 40 гаран жил ажилласан бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газарт Санхүү төлөвлөлтийн хэлтэс, Орлого санхүүжилтийн хэлтэс, Бодлого зохицуулалтын хэлтэс, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газарт ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын даргаар 17 жил ажилласан байна. Тэрээр одоо ч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга, Мэргэжлийн хорооны гишүүнээр ажиллаж, нийгмийн даатгалын салбарт өөрийн хувь нэмрийг оруулсаар байна.

Монгол улсын гавьяат эдийн засагч цолоор шагнагдсан Танд эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсье.

14/07/2026
14/07/2026

Address

СҮХБААТАР ДҮҮРЭГ 12-Р ХОРОО
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97670004300

Alerts

Be the first to know and let us send you an email when Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share