19/12/2023
Е-7-1(Мэргэшсэн боловсон хүчин) виз олгох журмын тухай
ㅇ Сүүлийн үед Е-7-1(Мэргэшсэн боловсон хүчин) визтэй холбогдуулан, “Мэргэжлийн чадвар болон холбогдох ажлын туршлагагүй хүнд ч виз олгох боломжтой” гэсэн хэтрүүлэг бүхий худал зар сурталчилгаа цацагдаж байгаа ба энэ нь БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны албан ёсны мэдээлэл биш болохыг мэдэгдэж байна.
ㅇ Е-7-1(Мэргэшсэн боловсон хүчин) визийг олгохдоо БНСУ-ын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хийсэн гэрээний дагуу БНСУ-ын Хууль зүйн сайдын тусгайлан заасан чиг үүрэг бүхий үйл ажиллагааг(67 төрлийн ажил мэргэжил) эрхлэх хүнд хамаарах бөгөөд, мэргэжлийн ур чадвар өндөр боловсон хүчин байх ба дараах байдлаар ерөнхий шаардлага тавигддаг болно
▢︎ Е-7-1визний тавигдах шаардлага
Ерөнхий нөхцөл : Дараах нөхцөлийн аль нэгийг хангах ёстой
-Тухайн ажилтай хамаарал бүхий чиглэлээр магистраас дээш зэрэг эзэмшсэн байх
-Тухайн ажилтай хамаарал бүхий мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, 1 жилээс дээш хугацаагаар тухайн салбарт ажилласан туршлагатай байх
-Тухайн ажилтай хамаарал бүхий салбарт 5 жилээс дээш ажилласан туршлагатай байх
ㅇ Е-7-1 визний төрөл зүйл болон тавигдах шаардлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаар оруулсан файл болон БНСУ-ын Хууль зүйн яамны Hikorea болон Солонгосын визний нэгдсэн портал хаягнаас авах боломжтой.
* Hikorea (http://www.hikorea.go.kr/)
* Солонгосын визний нэгдсэн портал (http://www.visa.go.kr/)