23/07/2026
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ нь цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг дэлхийн бодлого, шийдвэр, хэрэгжилтийг хэлэлцэх олон улсын чухал талбар юм.
COP17-ын үеэр Цэнхэр бүсэд Талуудын албан ёсны хэлэлцээ, шийдвэр гаргах үйл явц өрнөх бол Ногоон бүсэд иргэд, хувийн хэвшил, судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл шийдэл, туршлага, санаачилгаа хуваалцана. Тус хурлаас гарах шийдвэрүүд улс орнуудын оролцоо, зөвшилцөлд тулгуурлах бөгөөд бодит хэрэгжилт нь үндэсний бодлого, хөрөнгө оруулалт, орон нутгийн санаачилгатай уялдах шаардлагатай.
#НэгӨгүүлбэрээр