Монгол Улсын дээд шүүх

Монгол Улсын дээд шүүх Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн... /Монгол Улсын Үндсэн хуулиас/

"Мөнх тэнгэрийн ивээлээр улс гүрнийг тохинуулж байхад чи үзэх нүд, сонсох чих болж яв. Чиний тушаасан үгийг хэн ч өөрчилж үл болно. Бүх улсын доторхи хулгайг цээрлүүлж, худлыг мохоож, үхүүлэх ёстойг үхүүлж, яллах ёстойг яллаж бай."
Эзэн богд Чингис хаанаас улсын дээд заргач Шихихутагт буулгасан лүндэн

05/08/2026

📞Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хорооны 2027 оны төсвийн төсөлд олон нийтийн санал авах нээлттэй хэлэлцүүлгийг 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа📣

📌Хэлэлцүүлгийн үеэр шүүхээр шийдвэрлэгдэж буй хэрэг маргааны тоо жил бүр эрс өсч буй тухай шүүхийн төсвийн тайланд дурдагдаж байлаа. Тодруулбал, шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэргийн тоо 2019 онд 84 мянга 116, 2020 онд 97 мянга 648, 2021 онд 86 мянга 241, 2022 онд 98 мянга 154, 2023 онд 113 мянга 729, 2024 онд 143 мянга 251, 2025 онд 175 мянга 660 буюу сүүлийн таван жилийн хугацаанд 108,8 хувиар өссөн дүнтэй гарчээ.
📌Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкийг дарж уншина уу👇
https://www.supremecourt.mn/mn/home?page=pages&id=58&pg=4213&pr=14&tp=list&h=0

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 28¹ дүгээр зүйлд заасны дагуу 2027 оны төсвийн төслийг боловсруулахтай холбоотойгоор ...
03/08/2026

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 28¹ дүгээр зүйлд заасны дагуу 2027 оны төсвийн төслийг боловсруулахтай холбоотойгоор олон нийт, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил болон иргэдийн төлөөллөөс санал авах нээлттэй хэлэлцүүлэгт урьж байна.
Мэдээллийн дэлгэрэнгүйтэй дараах линкийг дарж танилцана уу👇

https://www.supremecourt.mn/mn/home?page=pages&id=58&pg=4211&pr=14&tp=list&h=0

Бүгд Найрамдах Солонгос Улсын дээд шүүхийн Сургалтын академийн сургагч багш, шүүгч Жон Кижон, Сөүл хотын төвийн дүүргийн...
29/07/2026

Бүгд Найрамдах Солонгос Улсын дээд шүүхийн Сургалтын академийн сургагч багш, шүүгч Жон Кижон, Сөүл хотын төвийн дүүргийн шүүгч Ким Жие, шүүхийн дэргэдэх Олон улсын сайн дурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Ёнгак тэргүүтэй шүүгч, өмгөөлөгч, шүүхийн захиргааны албан хаагчид 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.
📌Мэдээллийн дэлгэрэнгүйг дараах линкээр орж уншина уу👇

Монгол Улсын дээд шүүх

Шүүгчийн ёс зүйн стандартын төслийг боловсруулах үүрэг бүхий мэргэжлийн дэд Ажлын хэсэг 2026 оны 07 дугаар сарын 23-ны ө...
23/07/2026

Шүүгчийн ёс зүйн стандартын төслийг боловсруулах үүрэг бүхий мэргэжлийн дэд Ажлын хэсэг 2026 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хуралдлаа.
📌Мэдээллийн дэлгэрэнгүйг дараах линкээр орж уншина уу👇

https://share.google/liRurbZC174Hzj2QT

📣МЭДЭЭЛЭЛ📣Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйл...
23/07/2026

📣МЭДЭЭЛЭЛ📣

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/191 дүгээр тушаалаар батлагдсан журмын дагуу ээлжийн амралтын хугацаанд шүүх хуралдаан товлогдохгүй, хяналтын шатны болон Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн товлох болно.

МЭНДЧИЛГЭЭ Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын ...
10/07/2026

МЭНДЧИЛГЭЭ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол төрийн эрхэм үнэт зүйл болсон хууль дээдлэх мөн шударга ёсыг бэхжүүлэх үйл хэрэгт мэдлэг, ур чадвар, үнэнч шударга хөдөлмөрөө зориулан шүүх эрх мэдлийн нэр хүнд, хараат бус байдлыг бататгахын төлөө хариуцлагатай бөгөөд нэр төртэй албыг эрхэмлэн ажиллаж буй нийт шүүгч, үе үеийн ахмад ажилтнууд, хуульчид, шүүхийн болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллагуудын албан хаагчдад баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Олон талын сорилт, боломж хосолсон энэ цаг үед шүүхийн бие даасан байдал, шударга шийдвэр, иргэдийн итгэлийг хүлээсэн үйлчилгээ ардчилсан Монгол Улсын оршин тогтнохуйн баталгаа болж байна.

Шүүх шаардлагатай цаг тухай бүрд өөрчлөлт, шинэчлэлийг хийж урагш тэмүүлж ирсэн. Өнөө ч энэ үйл явц ид өрнөж, бид 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагааны чанар, үр нөлөөг сайжруулах замаар шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх, шүүхийн шийдвэр цаг тухайд хэрэгждэг, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд анхаарлаа төвлөрүүлж байна. Та бүхний мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хичээл зүтгэл, энэ эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэе.

Үндэсний их баяр наадмаараа өв соёлоо дээдлэн дэлгэр сайхан наадаарай.

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ

⚖️ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ ТОЙМ⚖️Шүүгдэгч Ж нь бусдын өмчлөлийн цоожтой байсан автомашины хаалганд түлхүүр тааруулж ...
09/07/2026

⚖️ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ ТОЙМ⚖️
Шүүгдэгч Ж нь бусдын өмчлөлийн цоожтой байсан автомашины хаалганд түлхүүр тааруулж онгойлгон, бүхээг дотроос нь галт зэвсэг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхээс прокурорын зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан энгийн хулгайлах гэмт хэргээр зүйлчилж ял оногдуулсан бол, давж заалдах шатны шүүхээс цоожтой автомашины бүхээгээс эд зүйл хулгайлсан нь "тусгайлан хамгаалсан агуулах"-д нэвтэрсэн шинжтэй гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байна.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ дараах хууль зүйн тайлбарыг хийв.
📌Мэдээллийн дэлгэрэнгүйг дараах холбоос дээр дарж уншина уу👇
https://supremecourt.mn/mn/home?page=pages&id=116&pg=4204&pr=115&tp=list&h=0

⚖️ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ ТОЙМ⚖️Шүүгдэгч М нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бусдын биед хүндэвтэр хохирол сан...
09/07/2026

⚖️ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ ТОЙМ⚖️
Шүүгдэгч М нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар шүүгдэгч М-ийн холбогдсон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил бөгөөд уг хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор хуульчилсан. Прокуророос хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх өдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар татах тогтоол үйлдсэн боловч мөрдөгч хуульд заасан “даруй” танилцуулах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргаж, хугацаа дууссанаас хойш 13 хоногийн дараа буюу 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр сэжигтэнд танилцуулжээ.

📌Мэдээллийн дэлгэрэнгүйг дараах холбоос дээр дарж уншина уу👇
https://supremecourt.mn/mn/home?page=pages&id=116&pg=4203&pr=115&tp=list&h=0

⚖️ТООН ТОЙМ⚖️Хяналтын шатны шүүхийн шүүн таслах ажиллагаа болон баримт бичиг бүртгэл, шийдвэрлэсэн байдлын талаарх 2026 ...
09/07/2026

⚖️ТООН ТОЙМ⚖️
Хяналтын шатны шүүхийн шүүн таслах ажиллагаа болон баримт бичиг бүртгэл, шийдвэрлэсэн байдлын талаарх 2026 оны эхний хагас жилийн тоон мэдээллийг хүргэж байна📣

Address

Ц Жигжиджавын гудамж
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Улсын дээд шүүх posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монгол Улсын дээд шүүх:

Shortcuts

Share

Category